Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилтныг төрийн дээд шагналаар шагнаж урамшууллаа. Шилдэг залуу эрдэмтэн хэмээх эрхэм шагналыг хүртсэн Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгоны Насантогтохтой ярилцсанаа хүргэе.
-Шилдэг залуу эрдэмтэн” гэх эрхэм шагналыг хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Итгэж өгөхгүй л баяртай байна. Өчигдөр (уржигдар) Ерөнхийлөгчийн тамын газраас залгаад “Зургаа явуул” гэж хэлсэн. Зургаа явуулчихаад, хүүхдээ хөхүүлээд сууж байтал манай хүрээлэнгийн захирал энэ тухай мэдээллийг цахим хаягтаа шэйр хийчихсэн байсан. Ингэж л ийм том шагнал хүртсэнээ мэдлээ. Нутаг усныхан, ээж, аав, ах, дүү, мэргэжил нэгт нөхөд гээд олон хүн баяр хүргээд сайхан байна аа.
-Увс аймгийнх юм билээ. Багаасаа л химийн хичээлдээ сонирхолтой хүүхэд байв уу?
.jpg)
-Би Увс аймгийн Тариалан сумын малчин айлын хүүхэд. Миний аав Тариалан сумын Тарвагатай багийн Засаг даргаар ажилладаг байлаа. Нутгийнхаа хаана ч очсон “Тарвагатай багийн дарга Отгоны охин” гэхээр хүмүүс сайн таньж, мэддэг. Намайг их сургуульд ордог жил элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг зүйл бий болсон. Би уг нь эмч болно гэж боддог байлаа. Тухайн үед химийн хичээлээр шалгалт өгч 780 оноо авсан хэдий ч эмч болж чадаагүй. Учир нь, биологийн хичээлээр шалгалт өгөөгүй болохоор боломжгүй болсон. Ингээд МУБИС-ийн Хими, байгаль орчны багшийн ангид элссэн суралцсан.
Сургуулиа төгсөөд 2011 онд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд Бурмаа багшийн удирдлага дор ажилд орж байсан. Тэндээс би өдий зэрэгтэй явах мэдлэгийнхээ бүх эх суурийг олж авсан.
-Шилдэг залуу эрдэмтэн болгосон бүтээлийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Судалгаагаа хийхэд тань хэн хамгийн ихээр тусалж, зөвлөсөн бэ?
-Яг энэ бүтээлийг БНХАУ-д суралцаж байхдаа хийсэн. Багш маань болон сургуулийн профессор маань тусалж, зөвлөсөн. Ихэнхдээ багштайгаа хамт зүтгэж, өөрийн гараар гардаж бүтээсэн. БНХАУ-д таван жил суралцаад өнгөрсөн жил эх орондоо ирээд, одоогоор гэртээ хүүхдээ харж байна. Мөн манай Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэд маш их тусалдаг.
Ялангуяа миний ажилладаг салбарынхан хамгийн том түшиг, тулгуур. Би анхнаасаа л зөв хамт олны дунд ажилд оржээ гэж өдөр бүр боддог.
-Таван жил гэдэг бага хугацаа биш. Бүтээлээ хийж байх явцдаа шантрах, бүтэлгүйтэх зүйл тохиолдож байв уу. Хүний нутагт энэ бүх зүйлийг давахад юу хамгийн ихээр нөлөөлж байв?
-Монголдоо байж байгаад өөр улсад очихоор хамгийн том тулгамддаг зүйл нь хэлний бэрхшээл. Хэцүү зүйл тоймгүй л тохиолддог байлаа. Эхний ганц, хоёр сар гэрээ санаад уйлдаг байсан бол дараа нь судалгааны ажил хэцүү санагдаж, шантарна. Хийж байгаа зүйлийнхээ үр дүнг үзэх гэж улайрч, лаборатори дээрээ 72 цаг хонож, ажилладаг байлаа.
Гэхдээ энэ судалгааны ажлын эхлэл нь 2011-2014 оны хооронд Хими, химийн технологийн хүрээлэнгийнхээ багийнхнаас сурч авсан мэдлэгт суурилсан. Би хийж байгаа ажилдаа дуртай. Хүмүүс тэр бүр ойлгоод байдаггүй ч гэсэн хүрээлэн буй орчинд ээлтэй бүтээл хийж яваа болохоор сайхан байдаг. Өдөр бүр л холдмооргүй донтуулдаг ажил шүү дээ. Химийн салбар намайг өдөр болгон дурлуулж, донтуулдаг. Дараагийн гарах үйлдэл, нөлөө ямар байх бол гэж бодохоос тогтож ядаад байдаг.
-Өмнө нь тус шагналд нэр дэвшиж байсан уу?
-Өнгөрсөн жил бид материалаа явуулсан хэдий ч шалгаруулалт болоогүй юм билээ. Эхлээд Шинжлэх ухааны академи руу бүтээлээ явуулж, шалгаруулалтад оролцдог юм. Тэндээсээ шалгараад Ерөнхийлөгчийн тамгын газар руу хүргэгддэг гэсэн. Энэ жил Шинжлэх ухааны академиас манай бүтээл шалгараад, вэб сайтад нь тавигдчихсан байсан. Тэгэхээр нь тухайн үедээ “За бас магадлал байгаа юм байна шүү” гээд битүүхэн горьдлого тээсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газарт өөр олон эрдэмтний бүтээл очиж байгаа учраас яачих ч юм билээ гэж бодож байсан л даа.

-Таны ойрын зорилго юу вэ?
-Бүтээлээ үргэлжлүүлж судална. Цаашид улам сайжруулж, судлах зүйл үлдсэн. Мөн лабораторидоо хийх зүйл олон байгаа. Энэ бүтээлээс гадна судлах өөр сэдэв байгаа учраас түүн дээр түлхүү ажиллана. Түүнчлэн “Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал ус зайлуулах шинэ технологи” бүтээлийнхээ чиглэлээр ойрын таван жилдээ олон зүйл хийнэ гэж төлөвлөж байгаа. Монголд судлагдах боломжгүйг нь гадаад руу явж судална. Энэ бүтээлээ гараас гаргаад, яг хэрэглэхэд бэлэн болгоно гэсэн төлөвлөгөө бий. Үйлдвэрлэлийн гаргалгааг тогтоож олно. Мөн хэд хэдэн тооцоолол хийнэ.
| Шилдэг залуу эрдэмтэн О.НАСАНТОГТОХ: Химийн салбар намайг өдөр болгон дурлуулж, донтуулдаг |
|
“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”, “ЧИЛҮГЭН”, “СЭТГЭЛ”-ЭЭС АНИРДАХУЙ
2026-05-17 07:29:49
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-05-17 07:28:08
МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
2026-05-17 07:26:48
2026-05-17 07:20:06
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-17 07:18:20
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-17 07:17:14
Ж.Энхтөр “Russian Judo Tour” тэмцээнээс алтан медаль хүртэв
2026-05-17 07:12:00
Бүст барилдааны аваргууд тодорлоо
2026-05-17 07:10:00
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |