-Юуны өмнө танд Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Шагнал авах болсноо хэзээ мэдсэн бэ?
-Баярлалаа, шагнал авах болсноо тавдугаар сарын 13-нд мэдсэн л дээ. Өдөр 14:00 цагийн орчимд Ерөнхийлөгчийн тамгийн газраас утсаар ярихад энэ сайхан эрхэм хүндтэй шагналыг авах болсноо мэдэж ихэд баярласан. Баяр, догдлол зэрэгцэхийн сацуу сандрал ч багагүй байсан. Шагнал авах мөчид ажил мэргэжлийнхээ сайхныг л бодож зогссон доо. Сувилах, анагаах, эдгээх ажилд 30 гаруй жил зүтгэснийг минь төр үнэлсэнд баяртай байна.
-Анх залуухан сувилагч болж байсан үе нь санаанд тань буусан болов уу. Аль эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байсан бэ?
-Тэгэлгүй яах вэ, мэдэх, чадах зүйл бага ч хүсэл мөрөөдөл дүүрэн залуухан сувилагч үе минь санагдаж байсан. Чадахгүй байсан ч тэр үеийн мундаг, эмч, сувилагч нараасаа сурч, үгийг нь сонсож, даалгасан ажлаа яг таг хийхийг эрмэлздэг байлаа. Тэгж сурах гэж хичээж байсан үе минь хамгийн сайхан. 1989 онд Гэмтэл Согог сэргээн засах клиникийн эмнэлэгт ажил хөдөлмөрийн гараагаа Түлэнхий сэдрэлтэй гэмтлийг эмчлэх тасагт ээлжийн сувилагчаар эхэлж байлаа.
Тэр үеэс л хойш сувилахуйн ухаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн.

-Та аль аймгийн хүн бэ. Гэр бүлийнхнээс нь таниас өөр эмч, сувилагч мэргэжлийн хүн бий юү?
-Аав, ээж хоёр минь наран мандах зүгийн нутаг буюу Сүхбаатар аймгийн улс. Миний хувьд хотод төрж, өссөн. Манай гэр бүлд эмч, сувилагч мэргэжлийн хүн байхгүй ээ. Анх сургуульд ороод нүдний хараагаа шалгуулахаар эмчийн хяналтад орсон юм. Тухайн үед ажиллаж байсан эмч, сувилагч нарыг хараад эмч, сувилагч мэргэжлийн сайхныг мэдэрч байсан. Дараа нь дунд ангийн сурагч байхад ээж минь хүндээр өвдөж, мэс засалд ороод ээжийг минь асран сувилж байгаа сувилагч нарыг хараад мөн өмнө авсан мэдрэмж минь улам батжиж, хүсэл мөрөөдөл минь тэлсэн. Тэгээд л аавынхаа зөвлөсний дагуу сувилагч болохоор эргэлт, буцалтгүй шийдсэн дээ.
-Аав, ээжийн тань хүмүүжил, сургааль өнөөдрийн ажил мэргэжилдээ тууштай байхын үндэс суурь болов уу?
-Тийм ээ, аав, ээж минь биднийг үнэнч, аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийх, хүний итгэлийг алдах амархан буцаж олоход хэцүү байдаг болохоор итгэл даах чухал байдаг гэдгийг үлгэрлэн харуулсан даа. Тийм болохоор миний хувьд надад итгэж даалгасан ямар ч ажлыг чанартай, цэгцтэй, боломжоороо хийхийг зорьдог.
Ингээд харахаар аав, ээжийн минь хүмүүжил өнөөдрийн ажил үйлсийн минь суурь яах аргагүй мөн.

-Сувилагчийг өрөөлийн төлөө хоёргүй сэтгэлээр байж чаддаг хүний хийдэг ажил мэргэжил болов уу гэж боддог. Таны хувьд мэргэжлийн тань сайхан нь юу вэ?
-Одоо хүүхдүүдээс нь таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?
-Манай хүүхдүүдээс ээжийнхээ мэргэжлийг өвөлж авсан хүн байхгүй. Харин ахын бага охин сувилагч мэргэжил эзэмшин, одоо Гранд мед эмнэлэгт ажиллаж байна.

-Мэргэжил нэгт эмч, сувилагч нартаа хандаж хэлэх зүйл бий болов уу?
-Бид бол үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэх эмч, сувилагч нар. Мэргэжил нэгт нөхдөдөө аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн энэ бол ганц надад ирсэн шагнал биш хамт олны минь шагнал гэдгийг онцолмоор байна. Тэдний хайр хүндлэл, өмөг түшиггүйгээр ажил мэргэжилдээ амжилт гаргаж чадахгүй шүү дээ. Тиймээс хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Тэр дундаа намайг өдий зэрэгтэй явахад хамгийн том үндэс суурийг тавьж өгсөн Гэмтлийн эмнэлгийн хамт олонд баярлалаа.
-Амьдралынхаа ихэнх хугацаанд үргэлж л сувилагчийн хувцас өмсөөд эмнэлгийн эм тариа үнэртсэн орчинд байж иржээ, та. Аргагүй ажил мэргэжлээсээ шалтгаалан таны байх ёстой орчин. Гэхдээ хаа нэг гоё хувцас өмсөөд, өсгийт өмсөхийг хүсдэг байв уу?
-Миний хувьд эмнэлгийн хувцсаа их гоё өмсөхийг боддог. Хумсаа л гоё урт ургуулаад будаж үзэхийг хүсдэг байсан. Амралтаараа ургуулж будаж үзсэн, сурч дасаагүй болохоор хэцүү юм байна лээ. Хүн болгон өөрт байхгүй зүйлээ хүсэж сонирхдог нь амьдралын хууль юм уу гэж боддог. Гэхдээ сувилагчийн хувцасдаа илүү хайртай.

| ГАВЬЯАТ СУВИЛАГЧ Ц.БОЛОРЧИМЭГ: 30 гаруй жил сувилахуйн ухаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэх сайхан байна |
|
“Мах Импэкс” ХК 80 жилийн ойн хүрээнд хэрэглэгчдэдээ зориулсан 80 азтантай урамшуулалт хөтөлбөрөө дахин зарлалаа
2026-07-24 16:52:04
ХЭРЛЭН ГОЛД ОСОЛДСОН БУЦАЛТГҮЙ НЭРВЭГДЭГЧИЙГ ГАРГАЛАА
2026-07-24 14:56:25
Хараа голд живсэн 22 настай залуугийн цогцсыг тав хоногийн дараа олжээ
2026-07-24 14:32:43
The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр Heroic-тэй өрсөлдөнө
2026-07-24 14:27:10
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
2026-07-24 14:25:05
Нийслэлд “Хотхоны бага сургууль” байгуулж, 2240 хүүхдийг хамруулах боломж бүрдүүлнэ
2026-07-24 11:47:45
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
2026-07-24 11:36:10
Б.Пүрэвдагва: Хүүхдийн хоол хүнсний асуудалд онцгой хариуцлагатай хандана
2026-07-24 10:43:43
ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЛОО
2026-07-24 10:18:24
“ХАТАН ТУУЛ” ХАМТЛАГААС БИДНИЙ ХАЙРЫН ТҮҮХ, БҮЖИГЧНИЙ ЗАМНАЛ ЭХЭЛЖ БАЙЛАА
2026-07-24 10:03:33
Ж.НАМУУН: ХОРТ ХАВДАРТАЙ НҮҮР ТУЛСНЫХАА ДАРАА “SAMSUNG”, “APPLE”, “TOYOTA” ТЭРГҮҮТЭЙ КОМПАНИЙН СУРТАЛЧИЛГААНД ТОГЛОДОГ ЗАГВАР ӨМСӨГЧ БОЛСОН
2026-07-24 10:01:39
БАРСАА ДАХИАД Ч ЗЭВҮҮН ДҮР БҮТЭЭНЭ, ТҮР ХҮЛЭЭ...
2026-07-24 10:00:46
АЛДАРТ МОРИН ХУУРЧ Г.ЖАМЪЯНЫ ХҮҮ БАЯРСАЙХАН: БУРХАН БИДНИЙГ УДМААР НЬ ХУУРЧ, ХИЙЛЧ, ДУУЧИН БОЛГОЖ ИВЭЭСЭН ДЭЭ
2026-07-24 09:59:55
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-07-24 09:58:13
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-07-24 09:57:10
Эрчим хүчний хэмнэлт олон улсын сургалтын нээлт боллоо
2026-07-24 07:00:25
“Tigers” клубийнхэн “KIMMUNYONG CUP-2026” тэмцээнийг зорив
2026-07-24 06:44:36
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |