Монголын урлагийн орой нь явсан нэгэн эрхэм хорвоогоос буцлаа. Хөх урлагт зүтгэж явсан нөхөд, өөрийг нь үргэлжлүүлэх шавь болоод үр, ач, зээ нар, урлагийн ахан дүүс нь дарааллаж зогсоод аавыгаа, өвөөгөө, ахыгаа, багшийгаа, хайртай уран бүтээлчээ үдэж байна. Анх хорвоод хүн болж мэндлэхэд нь ижий, аав нь хөдсөн дээлэнд өлгийдөн угтсан бол буцахдаа харин театр, чуулга, рок поп, эстрад, дуурь, хамтлагаар нь мэхийлгээд явлаа. Үүгээр нь Монголын урлагийн 60 жилийн хөгжилд цучил нэмж, гал өрдсөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гэж ямархан эрхэм байж байгаад буцсаныг хэмжиж болох биз ээ.
Дайны хар сүүдэр улс бүрт тусаж байсан зэгээн цай шиг өдрүүдэд тэр хүмүүн заяанд мэндэлж, тэр л үед аавыг нь дайн дуудсан гэдэг. Дайнд ч гарамгай сайн байлдсан баатар цолтонгуудын нэг түүний аав Д.Данзанваанчиг байж. Аав нь дайнаас хүндхэн шархтай ирж, шархаа эмчлүүлэх үүднээс гэр бүлээрээ хот руу нүүж, Д.Ухнаа гуай тэмээн тэргэн дээр хорь гаруй хоног явсан байдаг. Үүнийг тэр амьдралынхаа хамгийн урт аялал байсан гэж дурсдаг. Ингэж амьдралд хөл тавьсан түүний ажлын гараа Улсын хөгжимт драмын дуучнаас эхэлж, мохож буцашгүйгээр урлагт зүтгэх их хувь заяаныхаа утас эндээс хөвөрсөн байдаг. Амьдрал болоод уран бүтээлд чулуу мэт нягт тууштай зан чанар нь хөтөлж явсаар Монголын урлагийн оройд гарч чадсан эрхэм. Хотод урлагийн хүн болохоор зорьж явахдаа орон гэргүй, айлаар хоноглож, Дуурийн театр бараадан, театрын ээлжийн амралтаа авсан манаачдыг орлож, жорлон ухаж, халиар түүж, очих газаргүйдээ театрын доод давхарт сандал нийлүүлж, хулгайгаар хонож явсан гэдэг. Түүний 60 жилийн түүхийн эхлэл энэ.
Монголдоо тэмтчиж, урлагийн салбарт орох гэж зорьж явсан тэр дараа нь Москвад гэр бүлээрээ амьдрах хугацаандаа Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн Эстрадын найруулагч, задгай талбай, цэнгэлдэх хүрээлэн, шоун тоглолтын найруулагчаар сурч төгссөн байдаг. Ингэж тэр үндсэндээ эл он жилүүдэд өөрийгөө боловсруулж, дэглэж, бүтээсээр урлагт бэлтгэгдсэн сайн боловсон хүчин болон Монголдоо ирсэн байдаг. Ирээд л Филирмонийн даргаар томилогдсон гэдэг. Түүнээс хойш арав гаруй жил Филирмонид ажиллаж 5195 тоглолтын хөтлөн явуулсан байна.
.jpg)
Намхан нуруутай, үсээ хойш нь толийтол самнаж, духныхаа дээд хэсгийн үсэнд цагаан сортой, комтюм дээр эрвээхийн зангиа зүүсэн тэвхийсэн хүмүүн байлаа, тэр.
Энэ л стилл, имиж, зангараг, тогтуун төрх байдлаараа урлагт төдийгөөс өдий хүртэл алхаж иржээ. Тэтгэвэртээ гарсан хойноо харин “Монголын урлагийн ажилтны Холбоо” гэх газарт таван жил гүйцэтгэх захирлаар ажиллаад, үргэлжлүүлэн “Монголын концертын төв”-ийн ажилтан, Соёлын төв өргөөний зөвлөхөөр ч ажиллаж байж. Ер хаана урлаг соёлын өрнүүн их ажил ундарч байна, тэнд ч Д.Ухнаа гуай байж, зөвлөж, удирдаж, хөтөлж, чиглүүлж байсаар иржээ. Үүнээс гадна дууны уралдаан, тэмцээн зохион байгуулж, шүүнэ гээд энэ амьдралдаа нэг ч өдөр зүгээр суугаагүй урлагийн бүхийн үйл ажиллагаанд оролцож, үнэнчээр зүтгэсээр буцлаа.
Товчхондоо ажилласан газруудынх нь тухайд энэ. Харин хийсэн, бүтээснийг нь задалж, тайлбарлавал дуусаж, дундрашгүй. Юутай ч хорвоогийн өдөр хоногуудыг цэл залуухан хархүү байхаасаа л буурал өвгөн болтлоо сонгосон мэргэжилдээ чин үнэнчээр туулж, өөрийн хэрэгтэй ямар л газар байна, тэнд сэтгэл зүрх, ухаан бодол, сурсан мэдсэнээ хуваалцаж л явсаар буцсныг л бардам хэлэх байна. Өөрөө ч "Урлагт би олон ч зүйлийг хийлээ. Олон ч зүйлийг авлаа" гэсэн байдаг. Тэгэхээр хийсэн, бүтээсэндээ, цаашлаад хангалуун байгаа нь тэр биз ээ. Үнэхээр ч дүүрэн байлаа, халгим сайхан амьдарлаа.
Зан чанар, хувь хүн болоод удирдагчийн хувьд харин ямар эрхэм байсны тухайд тэрбээр “Энэ олон жил тайзан дээр амьдарч, хэдэн зуу, хэдэн мянган хүнийг ахлан ажиллахдаа ер хүн загнаж, зандарч үзээгүй юм даг. Миний хувьд бол ажлыг даргалж биш, манлайлж л хийх учиртай гэж боддог. Яг л энэ зарчмаараа ажиллаж ирсэн. Хүнтэй зарчим л ярьдаг, дотор нь ордог, ойлгодог, учирладаг, эргээд үүрэг хариуцлагыг нь ойлгуулна. Хүнээс нэхдэг зарчмаа өөрөө мөн баримталдаг. Цагаа яг барина, цэвэр хувцаслана, санаачилга гаргана, урвайж суухгүй, бэлтгэл тасдахгүй, шалтаг тоочихгүй, урагш давхина гэсэн зарчмыг нолчлон баримталдаг” гэнэ. Үндсэндээ үүгээр нь л түүнийг ямархан зарчимтай, зам мөртэй хүмүүн байсныг таньж болох.
Нөгөө талаар Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гэх хүмүүний шавь байж, хатуу зарчимтай, хэлсэндээ яг таг байдаг болон өсжээ.

-МОНГОЛ БОЛОН ДЭЛХИЙН СОНГОДОГ ДУУРИЙН ГОЛ ДҮРИЙГ БҮТЭЭСЭН-
Дуурийн сайхан дуучдын ч нэг явлаа, тэр. Монгол болон дэлхийн сонгодог олон дуурийн гол дүрийг бүтээж, хэсэгтээ л сонгодог урлагийн магнат явсныг нь мэдэхгүй хүн үгүй болов уу. Мөнхүү Улсын Филирмонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолтыг зохион байгуулсан байдаг. Монголын ууган хамтлагуудын тоглолтыг ч зохион байгуулж, удирдаж явсан. Тэр дундаа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгынхны яах аргагүй цөм нь байж, тоглолтыг нь найруулж, хөтөлж, зохион байгуулж, ард түмэнд хүргэж, амьдруулсан билээ. Үндэсний урлаг болоод эстрадын урлагийн модыг ургуулан, цэцэглэхэд том хувь нэмэр оруулж, үнэнч цэцэрлэгч, тордогч, хайрлагч нь байлаа, тэр. Түүний тархи, зүрхээ нэрж, бодож, боловсруулж зохион байгуулсан тоглолтод оролцоогүй, тоглолтоо зохион байгуулаагүй уран бүтээл ч цөөн. Тэр урлаг гэх ай савд багтах бүх л уран бүтээлчдийн хөтөч, хөрвүүлэгч, хөгжүүлэгч нь л байсан. Урлагийн хөгжлийн түүхийг үзэж, жинлэвэл Д.Ухнаа гуай ихэнх хувийг нь эзэлсэн гэдэгтэй үе, үеийн уран бүтээлчид маргахгүй толгой дохих биз ээ. Түүний байсан он цагт уран бүтээлээ туурвиж явсан дуучин, хөгжимчин, бүжигчин хэн бүхний багш, магнай, туг нь яах аргагүй тэр байлаа. Урлаг хэмээх хэлхээт мод түүний байсан он цагт үндэс, мөчиртэйгээ хамгийн сайхан цэцэглэлээ, баярлалаа. Түүний үлдээсэн бүхэн энэ модыг усалж, тордож, арчлан үргэлжлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
| ДУРСАХУЙ: ТЭР МОНГОЛЫН УРЛАГТ ЦУЧИЛ НЭМЖ, ГАЛ ӨРДӨӨД БУЦЛАА |
|
“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”, “ЧИЛҮГЭН”, “СЭТГЭЛ”-ЭЭС АНИРДАХУЙ
2026-05-17 07:29:49
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-05-17 07:28:08
МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
2026-05-17 07:26:48
2026-05-17 07:20:06
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-17 07:18:20
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-17 07:17:14
Ж.Энхтөр “Russian Judo Tour” тэмцээнээс алтан медаль хүртэв
2026-05-17 07:12:00
Бүст барилдааны аваргууд тодорлоо
2026-05-17 07:10:00
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |