Түүний авсан хамгийн зөөлөн мөртлөө дулаахан, үзэгчдэд тун дотнохон дүр бол өвлийн өвөө. Сүүлийн арав гаруй жил тасралтгүй энэ л дүрдээ дархлагдаж, жилээс жилд бүр ч мэргэшиж, өвлийн өвөөг түүнгүйгээр төсөөлөмгүй болоод уджээ. Ажаад байх нь ээ, тэр хамгийн тайван дөлгөөн, тогтнуун, даруухан өвлийн өвөө юм. Үүгээрээ тэр амьдралынхаа 60 гаруй жилд өвлийн өвгөн болсон Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсаны халааг яг л залгуулсан. Магад эрхэм өвлийн өвгөн аав тэнгэрийн орноос түүнийг хараад ханаж, баярлаж, санаа нь тэнийж суугаа болов уу. Өндөр нуруу, үг яриа, хоолойны өнгө гээд хаанаас ч харсан ханагар сайхан монгол өвлийн өвгөний шинж өнгийг бүрдүүлсэн хүмүүн бол Монгол Улсын Ардын Жүжигчин Б.Жаргалсайхан. Өдийд тэр цан хүүргээ татуулан, цасан охидоо дагуулсаар тэр айлчилж яваа. Тэр ингэж л цал буурал өвлийн өвөө, хатуу чанга хавт Хасар, Хүннү төрийн хаан Арчуг, хүний сайхан аав, дарга, ах, дүү, найз, ханийн дүрд тоглосоор буй. Тэр дүрээ, авсан текстээ нүдээрээ, зүрхээрээ, буй биеэрээ тээж гаргадаг, эцэст нь тулгадаг даруухан мөртлөө даацтай уран бүтээлч. Мөнхүү монголчууд хайрта өвлийн өвгөн аав. Хасар Жагаагийн дүрд ард түмэн шархирч, өмөрч, мөнхүү хамт тэсэж, тэвчдэг бол Арчуг хааны дүрээс үг найруулгын гайхамшиг, хаан хүний ухааныг хардаг. Харин өвлийн өвгөний дүрийг хүн бүр хүндэтгэн, хайрлаж, үгийг нь сонсдог. Ингэж тэр амьдрал дээр болоод уран бүтээл дээрх дүрээрээ ч ард түмний хайртай хүү.
-ЦӨМДӨӨ УУГИЖ, ЦӨН ТҮРСЭН ИХ АВЬЯАСТАЙ ХАСАР ЖАГАА
Түүн шиг шархирам, мөнхүү халрим Хасарын дүрийг мэдэхгүй юм. Угаас "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Хасар зүрх өвтгөм дүр. Нөгөө талаар хийсэн хэргийнхээ шийтгэлийг үг дуугүй үүрч, ямар ч ял зэмлэлийг шүдээ зуугаад даасан бахархам дүр. Ардын жүжигчин Б.Жаргалсайхан ийм л нэгэн дүрийг Монголын урлагт тамгалж чадсан. Ард түмний сэтгэлд дүрээ хүргэсэн болохоор л, үнэхээр Хасарын дүрийг тулгаж чадсан болохоор түүнд "Хасар" Жагаа гэх нэрийг оноосон байх. Тэрбээр энэ талаар "Дүрээрээ овоглуулж явна гэдэг жүжигчин хүн бүхэнд олдоод байдаггүй том хүндэтгэл. Би галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй хутганы ир шиг 25 насандаа Хасарын дүрийг бүтээсэн. Кино гарсны дараа хүмүүс намайг "Хасар" Жагаа гээд дуудна. Эхэндээ би тийм ч дуртай байгаагүй. Жаахан ичих шинжтэй байв. Сүүлдээ харин дассан" гэж ярьсан байдаг. Үнэхээр цав цагаан шүд, гэрэлтсэн шингэн царай төрх, ханагар биетэй цэл залуу насны дүр нь. Түүнээс хойш Б.Баатар найруулагч түүнийг "Атга нөж" жүжгийн Хасарын дүрд тоглуулахаар дуудахдаа "Чамтай ярих юм байхгүй. Чи бол хаанаас нь ч харсан Хасар. Өөр дүрээр харах ямар ч шалтгаан алга" гэсэн гэдэг.
Ингэж тэр насаараа дуудуулах нэрнийхээ ард Чингис хааны тэрслүү мөртлөө хамгийн өр зөөлөн дүү Хасарын нэрийг авсан. Үндсэндээ Монголын урлагт тэр л Хасар байсан.


| ЦАН ХҮҮРЭГЭЭ САВСУУЛСААР ӨВЛИЙН ӨВӨӨ АЙЛЧИЛЖ ЯВНА |
|
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |