-Юуны өмнө танд Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд тань баяр хүргэе. Энэ сайхан шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцах нь зүйтэй болов уу?
-Өнөөдөр их санамсаргүй юм болж байна. Сэтгүүл зүйн салбараас олон хүн шагнагдлаа. Зарим нь төрийн шагнал хүртлээ. Монголын ард түмний хандлага их өөр болж байна уу гэсэн бодол төрж байна. Хүмүүс уншдаг, сонсдог, хүндэтгэдэг болсон байна. Би өнөөдөр сэтгүүлч нэрээр энэ төрийн дээд цолыг авлаа. Энэ бол сэтгүүлчдийн л ач гавьяа шүү дээ.
-Өнөөдөр Монголын сэтгүүл зүй тэр чигтээ тантай хамт Хөдөлмөрийн баатар цол хүртэх шиг санагдлаа?
-Сэтгүүл зүйн салбарт орсноо анхнаас нь тоолох юм бол 60 гаруй жил болж байна. Анх 1955 онд энэ салбарт хөл тавьж, аймгийн сониноос ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд “Үнэн” сонин, “Монцамэ” агентлагт ажилласан. Мөн “Зууны мэдээ” сонинд ч ажиллаж байлаа. Ер сонин хаана байна, тэнд л очдог байв. Магад миний сэтгүүлчийн зам сумын хананы сонины эрхлэгчээс эхэлсэн ч байж магадгүй. Тиймээс сэтгүүл зүй надад ач буянаа хайрлалаа гэж бодож байна.

-Та сэтгүүл зүйн зузаан түүхийн тэн хагасаас илүү хувийг бичилцсэн хүн. Өнөөгийн сэтгүүл зүй ариун шударга байж чадаж байгаа болов уу?
-Цаг үе тэс өөр байна. Нийгэм өөрөө сэтгүүл зүй ингэж ажиллах ёстой гэж шахаж, олон янзын нөхцөл бүрэлдэхүүнтэй байгаа болохоор өөр, өөрийнхөө мэдээллийг сэтгүүл зүйн мэдээллийн өргөн талбарт оруулж ирээд, сайн, муу, зөв, буруу олон зүйл яваад байна уу гэж харж байгаа. Энэ байдлыг сэтгүүлчдийн хүн чанар л мэднэ байх.
Сэтгүүлч болоход боловсрол, мэргэжил, сэтгэл хэрэгтэй.
Тэгэхээр сэтгүүлч гэх мэргэжлийг хүн чанар сайтай, сайхан сэтгэлтэй хүн л жинхнээр л авч явдаг юм. Энэ л журмаар явснаар миний өнөөдрийн амжилт бий болсон. Сэтгүүлч гэдэг бол тулгамдсан асуудлыг цаг тухайд нь нэвт харж, “Монголын нууц товчоо” зохиолд гардаг шиг ганц нүдтэй Дува сохор гурван бээрийн газрыг хардаг шиг байх хэрэгтэй. Дува сохор бол сохор хүн биш шүү дээ. Нүдтэй мөртлөө далдыг хардаг. Өөрөөр хэлбэл, байгаа баримтын хүний нүдэнд ил харагддаггүй үзэл санааг гаргаж ирэхийг хэлж байгаа юм. Энэ л сэтгүүлч хүнд хамгийн чухал. Үүнийг л олж харж, мэдрэх хэрэгтэй. Түүнээс түр зуурын мөнгөний болон цөөн хүний эрх ашиг бодоод, худалдагдах нь сэтгүүл зүй биш. Гэхдээ Монголын сэтгүүл зүй оршсоор байна. Оршсоор байгаагийн нэг илрэл бол өнөөдрийн сэтгүүл зүйн их хурал болов уу гэж бодож байна. Нийгмийн их шунал, заль мэхийг яах юм бэ гэж боддог. Нэг их ярьж байгаа хүн бол яриа нь өөр, өөрийнх нь үзэл санаа бас нэг өөр байна. Тэгэхээр байхгүй хүнийг олж сурах хэрэгтэй байна. Тиймээс би “Байхгүй хүн” сэдвээр нийтлэл бичих гээд оролдож байна.
-Сэтгүүлч хүн гэж хэнийг хэлэх талаар та тодорхойллоо. Тэгвэл өнөөгийн редакцууд ямар түвшинд ажиллаж байгаа вэ?
-Одоо редакц ямар байгааг бүү мэд. Ямартай ч өнөө цагийн редакц сэтгүүлчийнхээ бүтээл рүү ороод байх хэрэггүй гэж боддог. Сэтгүүлч ямар асуудал гаргаж ирнэ, түүнийг хүлээж авах хэрэгтэй. Шар, бор хамаагүй сэтгүүл зүйд үнэний төлөө л тэмцэж байх ёстой. Үнэн хаана байна түүнийг л ухаж, гаргаж ирэх ёстой. Тэгэхдээ өөрийн ашиг сонирхолд нийцүүлэхгүй байх талд ухамсартай байх хэрэгтэй.
Биднийг ярилцах үед олон арван шавь, хамтран зүтгэгч нар нь түүнд баяр хүргэхээр хүлээж байсан тул энэ хүрээд яриагаа өндөрлөсөн юм. Х.Цэвлээ гэх энэ буурай сэтгүүл зүйд ажилласан он жилийнх нь хөдөлмөрөөс гадна Монголын сэтгүүл зүйд өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулж, олон сэтгүүлчийг ч араасаа төрүүлсэн хүндэт багш гэдэг нь баярыг нь хуваалцахаар ирсэн хүмүүсээс тодорхой харагдаж байв.
"Дээлтэй судар" номоор эхэлж, "Миний сэтгүүл зүй", "Өвөөгийн жор", Хөх утаа", "Нийтлэл зүйн тухай яриа"-гаар үргэлжилсэн түүний бүтээлүүдийг мэдэхгүй хүн цөөн болов уу. Тэр дундаа бага нас, ээжтэйгээ өнгөрүүлсэн он жилийн дурсамжаа эмхэтгэсэн "Ээж бид хоёр" ном нь таван хэл дээр хэвлэгдснийг ч түүний уншигчид андахгүй болов уу. Харин бүтээлээс уншаагүй нэгэн байвал заавал эрж, олж унших нь зүйтэй юм. Учир нь бүтээлийг нь уншиж гэмээнэ Монголын сэтгүүл зүйн оргил Х.Цэвлээ гэх эрхмийг таних учиртай юм аа.
Шар, бор хамаагүй сэтгүүл зүйд үнэний төлөө л тэмцэж байх ёстой. Үнэн хаана байна түүнийг л ухаж, гаргаж ирэх ёстой.
.jpg)

| ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МУСГЗ Х.ЦЭВЛЭЭ: МИНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР, АГУУЛГА БОЛ СЭТГҮҮЛ ЗҮЙ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |