Баянхонгор аймгаас 18 настай жаал хүү цэргийн сургуульд суралцахаар ирээд, энэ салбарын ноён оргил хаана байна, тэнд хүрнэ гэж өдийгөөс 33 жилийн өмнө өөртөө тангаргалжээ. Тэр өнөөдөр 33 жилийн өмнө өөртөө тангарласан ноёр оргилынхоо нэг шатан дээр бат гэгч нь хөлөө тавьчихсан зогсож байна. Энэ бол Бригадын генерал Сүрэнхорлоогийн Дашзэвэг гэж хүн. Өнгөрсөн баасан гарагт Бригадын генерал цолоо хүртээд, өөртөө ч итгэж чадахгүй баярлаж явсан түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
-Зэвсэгт хүчнээс ихэрлэж төрсөн хоёр генералын нэг нь та боллоо. Хэр баргийн аавын хүү хүртээд байдаггүй цэргийн дээд одон медаль хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойгоор цэргийн дээд Бригадын генерал цол зүүлээ. Монгол Улсын Зэвсэгт хүчинд хоёргүй сэтгэлээр 33 жил зүтгэж, өнөөдөр энэ цолонд хүрч байна. Сэтгэгдэл маш сайхан байгаа ч нөгөөтэйгүүр хариуцлага улам нэмэгдэж байгаа учир бага зэргийн түгшүүртэй байна. 33 жилийн өмнө цэргийн тангараг өгч байсан бол 33 жилийн дараа Бригадын генерал хүртлээ дээ. Хийсэн бүтээсэн зүйлтэй, олон сайхан генералын өмнө төрийн тэргүүнээсээ цолоо авсандаа бүр их талархаж байна.
-Та зэвсэгт хүчинтэй хэрхэн амьдралаа холбож байсан юм бэ. Ажлын гараагаа хаанаас эхлүүлэв?
-Анх 1991 онд Цэргийн дээд сургууль төгсөөд, Зүүнбаянгийн цэргийн ангиас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Одоо Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргын алба хашиж байна. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдагтай адил цэргийн сургуульд орохдоо энэ салбарын ноён оргил хаана байна, тэнд хүрэх гэж өөрийгөө дайчилж, бусдыг манлайд ажиллана гэж өөртөө тангаргалсан юм.
.jpg)
-Цэргийн дээд цол хүртэхийгээ хэзээ мэдсэн бэ. Та хэрхэн хүлээж авсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг өнгөрсөн лхагва гарагт гарсан. Пүрэв гарагт нь хувцсаа бэлдээд, маргааш нь цолоо авсан. Энэ жилийн генерал цол олгосон үйл явдал бусад жилийнхээс онцлог байлаа. Анх Монгол Улсад 76 жилийн өмнө дөрөвдүгээр сарын 26-нд генерал цол бий болж, олгож эхэлсэн юм билээ. Генерал цолны өдрийг дөрөвдүгээр сарын 26-нд тэмдэглэх байсан ч цар тахлын нөхцлөөс хойшилсон. Төрийн цэргийн байгууллагууд жил болгон Монгол Улсад генерал цол бий болсон өдрийг хариуцаж, арга хэмжээгээ хүндэтгэн зохион байгуулдаг юм. Энэ жил манай Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцаж ажиллалаа. Харин хөл хорио суларсан энэ үед жанжин штабаас төрийн генералуудаа хүлээн авах арга хэмжээ зохион байгуулж байна.
-Цэргийн дээд цол хүртэж байхад юу бодогддог юм байна?
-Зэвсэгт хүчнээс генерал цолтон ихэрлэж төрлөө. Бид Цэргийн дээд сургуулийн нэг ротод хамт алба хааж байсан найзууд. Бид хамтран ажиллаж байгаад хамт цолоо авсан нь бас нэг сайхан үйл явдал боллоо. Би Баянхонгор аймгийн гаралтай. Цол гардаж байх үед төрүүлж өсгөсөн ээж, хань, үр хүүхэд, хамт олон минь л бодогдож байлаа. Миний ээж хүүгээ цэргийн дээд цол хүртсэнийг хараад санаа нь амарсан байх.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Би эхээс долуулаа. Айлын том хүү. Арван жилийн сурагч байхдаа л цэргийн хүн болно гэж боддог байсан болохоор Цэргийн дээд сургуульд элсэн орсон. Тухайн үеийн буюу 1980-аад оны цэргийн дарга нар сайхан байлаа шүү дээ. Тэднээс л үлгэрлэж, суралцаж цэргийн хүн болох мөрөөдөлтэй болсон. Тэгээд 1987 оноос мөрөөдлөө биелүүлж эхэлсэн дээ. Цэргийн хүний ард талд үргэлж гэр бүлийнхэн нь байдаг. Сэтгэл хоёрдохгүйгээр албандаа зүтгэх хамгийн гол хүч нь миний хань байсан. Намайг бусдаас илүү ойлгож, хайрлаж, хүндэтгэж миний ар талыг бат хамгаалж байсан болохоор би өнөөдрийн энэ түвшинд хүрсэн гэж ам бардам хэлнэ.
-33 жилийн хугацаанд та Монгол Улсын Зэвсэгт хүчинг хэрхэн өсөж, дэвшиж байна гэж харж байна вэ?
-Ер нь Зэвсэгт хүчний шинэчлэл цаг минуттай уралдаж, өсөж, хөгжиж байгаа. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Зэвсэгт хүчний шинэчлэл бодлого шинийг илэрхийлж, шинэчлэл, шинэ бодлогыг баримталж ажиллаж байгаа. 33 жилийн хугацаанд ажиллахдаа салбарын нөхөдтэйгөө хамт томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцлоо. Тухайлбал, Монгол Улсад баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажилд анхнаас нь гар бие оролцож, төслийг нь боловсруулж, би бүрэлдэхүүнээ удирдан зохион байгуулж, ажиллаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө цаашид ч гар бие оролцон, хүч түрэн ажиллахад бэлэн байгаа. Мөн үүнийг удирдан зохион байгуулж, уриалан дэмжих болно.
-Зэвсэгт хүчинтэй холбоотой сайхан дурсамжуудаасаа хуваалцаж болох уу?
-Манай улсын бие бүрэлдэхүүн агуу их орны ялалтын 70 жилийн ойн цэргийн прадад ОХУ-ын Москва хотод очиж алхахад би хариуцаж, ахалж явж байлаа. Мөн цар тахалтай үед буюу энэ жил 75 жилийн ойгоор бид очиж, парад алхсан. Таван жилийн зайтай зохион байгуулагдсан ялалтын баярын парад Монгол Улсынхаа эр цэргүүдийг ахалж, явсан минь миний хамгийн сайхан дурсамж.
| Бригадын генерал С.Дашзэвэг: Сэтгэл хоёрдохгүйгээр албандаа зүтгэх гол хүч нь миний хань |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |