Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын даян аварга Н.Батсуурийн аав улсын харцага Г.Намсрайжавтай ярилцлаа.
-Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдааны үеэр Н.Батсуурь аваргыг барилдахыг эсэргүүцэж, барилдааныг цуцалсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан барилдаан болон Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд хүүг минь “Бүртгэлийн хугацаа дууссан, цахимаар бүртгүүлээгүй байна” гэх шалтгаанаар барилдуулаагүй. Тэгэхээр нь улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаанд очихдоо Ц.Магалжаваас барилдах эрхийн бичиг аваад явсан юм. Гэвч мөн болсонгүй. Бөхийн холбоо зангаргатай, тодорхой шийдвэртэй байх ёстой. Ц.Магалжав миний хүүд “Барилдуулна” гэж бичиг хийж өгчихөөд О.Хангай, Ч.Санжаадамба, Б.Батзаяа нарыг эсэргүүцэхээр барилдааныг цуцалдаг байж болохгүй. Шууд “Барилдааны үеэр янз бүрийн зан гаргасан, эсэргүүцэж байгаа бөхчүүдийг барилдуулахгүй” гээд олон нийтэд зарлаж, “Нэр дуудсан бөхчүүд гарахгүй бол хасна шүү” гээд 256 бөхийн барилдааныг эхлүүлэх ёстой байсан. Холбооныхоо тэргүүний үгэнд орохгүй бөх байж болохгүй биз дээ. Хэлсэн үгийг нь биелүүлдэг байж барилдана шүү дээ. Тэр өдөр Ц.Магалжав шийдвэр гаргаж чадахгүй байсан. Гарч утсаар ярьчихаад орж ирж тайлбар тавьж болохгүй. Цаана нь Б.Бат-Эрдэнэ аваргыг удирдаж байна гэж би хардаж байгаа. Тэгээд Р.Пүрэвдавгыг Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд том цолтой бөхчүүд дарамталж байгаад олон нийтээс уучлалт гуйлгаад явуулсан.

-Сүүлчийн үед бөхчүүдээс допинг илрэх нь элбэл болжээ. Таны хүүгийн шинжилгээнээс допинг илэрсэн шүү дээ. Энэ талаар та тайлбар хэлэх вэ?
-Бөх хүн допинг хэрэглэж болохгүй. Хэрэглэсэн бөхчүүдийн удам сударт нь муугаар нөлөөлнө. Одоо болж байгаа юм шиг санагдах хэдий ч тодорхой хугацааны дараа генээр нь дамжиж үр хүүхдэд нь сөргөөр нөлөөлөх хор уршигтай. Би допингийн эсрэг байр суурьтай байдаг. Миний хүү аварга цолонд хүртлээ барилдсан.
Аварга болтлоо допинг огт хэрэглээгүй. Харин гаднын нөлөөтэйгөөр хоол цайнд нь зүрхний эм хийсэн байсныг мэдэлгүй хүртэж, шинжилгээгээр допинг илэрсэн гэж гарсан. Тухайн үед түүнийгээ олон нийтэд тайлбарлаж, уучлалт гуйж, наадмын комиссын шийдвэрээр 11 сар барилдах эрхээ хасуулсан.
Намайг барилдаж байх үед А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ аваргыг допинг хэрэглэсэн гэж ярьдаг байснаас ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Бидэнд анхны мэдэгдэхүүн байдаггүй байлаа. Тэр хоёр ч тухайн үедээ тасархай байсан. Би бөхчүүдийн барилдааныг хараад хэн допинг хэрэглэсэн байна гэдгийг мэднэ. Ер нь допинг хэрэглээгүй бөх ховор байна.

-Допинг илэрсэн бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэж байна гэж бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
-Миний хүү хуулийн дагуу шийтгэлээ хүлээсэн. Н.Батсууриас өмнө улсын начин Б.Баатарцол барилдах эрхээ зургаан сараар, А.Сүхбат аварга хасуулаагүй, Б.Сугаржаргал, Б.Суманчулуун нар нэг жилээр барилдах эрхээ хасуулсан байдаг. Хамгийн дээд тал нь хоёр жил байсан. Зарим нь өндөр доозтой эм хэрэглэсэн байдаг. Зарим нь хавангийн болон өвчин намдаадаг эм уугаад түүнээс нь илэрсэн байж болзошгүй. Уг нь зүрх нь өвдөөд эм хэрэглэж байгаа үедээ эмчдээ бүртүүлчихсэн байх үед тооцдоггүй юм шүү дээ. “Дайснаа дарж дархан цолоо мандуулна” гэдэг шиг бөхчүүд өрсөлдөгчөө намнахын тулд барилдах хугацааг нь уртасгах гэж дайрч байгаа юм. Түүнээс биш бөхчүүд, бөхийн холбооныхон хууль, дүрмээ сайн мэдэж байгаа.

-Та допинг хэрэглэсэн бөхчүүдийг хэрхэн шийтгэвэл зохистой гэж үзэж байна вэ?
-Бөхчүүд цөөхөн жил барилддаг. Цол авах боломжтой 4-5 жил байдаг. Бөхчүүд үе үеэрээ барилддаг. 1000 гаруй бөх зуун жил барилдахад 23 аварга төрж байна. 2004 оноос хойш 50 гаруй бөх харцага цол хүртсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс өмнө нэг түрүүлж аварга болдог бөх байгаагүй. Заавал хоёр түрүүлж аварга болдог байсан юм. Д.Сумьяабазар, С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нар нэг давж аварга болж байсан. Тэднийг хасахаар 100 жилд 10-н хэдхэн хоёр төрүүлсэн аваргатай болж байгаа юм. Тэгэхээр үндэсний бөх чанга, шалгуур өндөртэй байгаа биз. Бидний үед аварга хүнийг маш их хүндэлдэг байсан. Би Жамьян, Чимэддорж, Бээжин аваргыг харж байгаагүй мөртлөө мэддэг, хүндэлдэг. Жаахан хүүхэд хүртэл анддаггүй шүү дээ.
-Бөхчүүдийн нэр хүнд унаж, шүүмжлэлд өртдөг болжээ. Үүнийг та юутай холбож ойлгодог вэ?
-Бөхийн цол хэргэмтэй холбоотой. Жишээлбэл, допинг хэрэглэсэн бөхөд унасанд нь цол олгож байгаа нь буруу. Энэ нь бөхчүүдийг хүн чанаргүй, хорон санаатай болгож, мөнгө, нэр хүнд олж л байвал болно гэх ойлголттой болгосон. Миний хүүг эм уусан гэхэд тавын даваанд унасан Б.Суманчулуун, зургаагийн даваанд унасан Д.Мөнхбаяр, долоогийн даваанд Ц.Одбаяр, наймын даваанд унасан М.Бадарч нар улсын цол авч байгаа юм. Тэгэхээр уначихаад цол авна гэдэг ойлголт үндэсний бөхийн түүхэнд байхгүй. Манай хүүг сайн барилдаж байх үед нь хоолонд нь эм хийгээд дөрвөн бөх улсын цол авчихаж байна гэсэн үг. Энэ байдал нь хэн нэгнийгээ хорлоод цолтой болчих юм байна гэх ойлголтыг бий болгож байгаа юм.
Анх Ц.Магалжав Д.Рагчаад долоогийн даваанд унаж, түүнийг допинг хэрэглэсэн гээд Ц.Магалжав улсын заан болж байсан юм. Түүнээс хойш допинг хэрэглэсэн бөхөд унасан нь цол авдаг сонин жишиг тогтчихсон шүү дээ.
-Н.Батсуурь аварга эмтэй хоол, цай идсэнээс болж шинжилгээний хариунаас нь допинг илэрсэн гэж ярьдаг. Та бүхэнд тэр л хийчихсэн байх гэх таамаглал байдаг уу?
-Таамаглал байна. Тав давсан бөхчүүдийг барилдаан дуусангуут допингийн үндэсний төвийн эмч нар хэнтэй ч уулзуулахгүй дагуулж яваад шээснээс нь шинжилгээ авдаг хуультай юм. Гэтэл зарчим алдагдсан.
-Үндэсний бөхийн холбоо допинг илэрсэн бөхчүүдийг шийтгэх шинэ журам гаргана гэсэн. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?
-Урд нь үйлчилж байсан хууль дахин хэрэгжинэ гэж байхгүй.
.jpg)
-Та хүүгээ ямар мэхэндээ гарамгай сайн гэж боддог вэ?
-Хүү минь барилдаж байгаа хүндээ тааруулж мэх хийж, зэгсэн барилддаг. Тогтмол хийдэг мэх байхгүй. Намайг барилдаж байх үед Г. Намжилваанчиг арслан давуулж гуяддаг, Баян аварга толгойг нь авч хонгоддог, Б.Бат-Эрдэнэ аварга барьцаараа баглаж байгаад давдаг байсан. Бидний үед уран барилдаантай бөх их байлаа. Одоо уран барилдаантай бөх ховор болж дээ.
-Таны аав улсад хэдэн удаа барилдаж байсан бэ?
-Аав минь улсад хоёр удаа барилдсан. 1946 онд дөрвийн даваан Б.Түвдэндорж аваргад унасан. 1950 онд тавын даваанд Ш.Батсуурь аваргыг давж, зургаагийн даваанд унаж, нүдээ мултлуулаад эмчийн актаар хасагдаж, улсын өсөх идэр начин болж байсан юм билээ. Бид гурван үеэрээ барилдаж байна. Би хэнд ч бууж өгч үзээгүй, ард түмнээ хүндэлж барилддаг. Миний хүү ч над шиг зантай. Би хүүгээ тэгж хүмүүжүүлсэн.
-Ач, зээ нар нь бөхөөр хичээллэж байна уу. Н.Батсуурь аварга хэдэн хүүхэдтэй вэ?
-Зарим нь барилдаж байна. Ихэнх нь бага, балчир байгаа. Н.Батсуурь хоёр хүүтэй. Хүүхдүүд нь балчир байна даа.
-Та залуу бөхчүүдэд хандаж юу хэлэх вэ?
-“Эрүүл мэндээ бодож, бэртэл гэмтэлгүй сайхан бэлтгэлээ хангаж, хүссэн цолондоо хүрээрэй” гэж захимаар байна. Миний хүү цагаан сарын барилдаанд барилдахаар бэлтгэлээ хийж байгаа. Гэсэн ч би “Барилдуулахгүй байх вий” гэж санаа зовж байна. Тиймээс “Цагаан сарын барилдаанаар янз бүрийн асуудал гарах вий. Цагаан сарын барилдаанаас өмнө асуудлыг шийдэж, хүүг минь барилдуулаарай” гэж Үндэсний бөхийн холбоонд өргөдөл бичиж өгдөг юм билүү гэж бодож сууна даа.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.

| Н.БАТСУУРЬ аваргын аав Г.НАМСРАЙЖАВ: Хүүгийн минь шийтгэлийг бусадтай харьцуулж байгаад Э.Оюунболдод ногдуулсан шийтгэлийн хугацааг багасгах гэж байна |
|
“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”, “ЧИЛҮГЭН”, “СЭТГЭЛ”-ЭЭС АНИРДАХУЙ
2026-05-17 07:29:49
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-05-17 07:28:08
МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
2026-05-17 07:26:48
2026-05-17 07:20:06
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-17 07:18:20
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-17 07:17:14
Ж.Энхтөр “Russian Judo Tour” тэмцээнээс алтан медаль хүртэв
2026-05-17 07:12:00
Бүст барилдааны аваргууд тодорлоо
2026-05-17 07:10:00
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |