Тэр бяцхан “бурхдын” хайранд 17 настайгаасаа хойш умбасан цэцэрлэгийн багш. Түүнийг Баянхонгор аймгийн гурав, дөрөвдүгээр цэцэрлэгийн босгоор алхах бүрд шавь нар нь “Багш аа, багш аа” хэмээн шулганалдан тойрон хүрээлдэг байсан нь гарцаагүй. Тэр 1966 оноос халуунд халж, хүйтэнд хөрж, хайртай бүхнээ мартах шахам түмний олон үрийн төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөсөн нэгэн. Түүний энэхүү гавьяаг төр засаг, нутгийн зон олон, эрхэм хүндэт шавь нар нь өндрөөр үнэлэн гавьяат багш болгосон юм. Хүмүүс гавьяат багш гэдэг үгийг олон сонсож байсан байх. Цэцэрлэгээс "төрсөн" цөөхөн гавьяатын нэг Б.Бадамхандтай ярилцлаа.
-Та 44 жил цэцэрлэгийн багшаар ажилласан юм билээ. Таны ажлын гараа хаанаас, хэрхэн эхэлж байсан бэ?
-Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул. 1966 онд Улаанбаатар хотод цэцэрлэгийн багшийн бэлгэл, сургууль төгссөн. Тэр жилээ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын долдугаар цэцэрлэгт 17 настайдаа ажлын гараагаа эхлүүлж байлаа. Долдугаар цэцэрлэгтээ цөөхөн сар ажиллаж, аймгийн төвийн цэцэрлэгт 20 жил, гэр цэцэрлэгт 20 жил, Улаанбаатар хотод дөрвөн жил ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан.
	
-17 настайлаа хүүхэд шуугьсан алтан өргөөнд сурган хүмүүжүүлэх их үйлсэд гар бие оролцжээ. Цэцэрлэгийн багш мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?
-Би хүүхдэд их хайртай, хүүхдийн төлөө төрсөн хүн. Би багаасаа энэ мэргэжилд дурлаж, сонгосон. Энэ л миний мөрөөдөл байсан юм. Манай аймгийн боловсролын салбарыг хариуцсан н.Сосорбурам гэх хүн намайг “Чи цэцэрлэгийн эрхлэгч бол. Чи цэцэрлэгийн эрхлэгч болох ёстой хүн” гэж олон удаа хэлж байсан юм. Тэр үед нь би “Би хүүхэд сурган хүмүүжүүлэх мэргэжилтэй болохоор хүн удирдаж чадахгүй. Миний мэргэжил надад дүүрэн хангалттай” гэж хэлж байв. Би олон шавь нарынхаа буянд өндөр насалж, сэтгэл тэнүүн сууж байна. Миний шавь нарын ажил үйлс бүтэмжтэй маш амжилттай явдаг. Үүнд л би туйлын баярлаж явдаг даа. Миний хамгийн анхны шавь нар 59 хүрч байна.
-Та мэргэжилдээ дурлаж, хоргүй сэтгэлээр зүтгэж, олон хүүхдийн амьдралынх нь эхлэлийг тавьж өгсөн гавьяатан. Хэдхэн хоногийн өмнө гавьяатынхаа шагналыг хүртлээ. Танд ямар санагдаж байна вэ?
-Их сайхан байна. Олон түмэн “Нүдээ олсон шагнал байлаа. Баяр хүргэе” гэхийг сонсоод ихэд баярлаж байгаа. Би энэ шагналыг авна гэж бодож байгаагүй. Гэхдээ манай цэцэрлэгээс гурван жилийн өмнө намайг гавьяат багшийн шагналд тодорхойлсон юм билээ. Тэгээд олон жил чимээ сураггүй байхаар нь өгөхгүй юм байна гэж бодож байсан. Асар хүндтэй шагнал байдаг юм байна. Би шавь нар, ижий бурхан, хань, ажлын хамт олондоо баярлаж сууна. Ганцхан миний хүч биш шүү дээ. Ерөнхийлөгч маань намайг онцолж баяр хүргэсэн. Үнэхээр мэдэржтэй ерөнхийлөгч юм байна гэж баярлаж сууна.
	
-Таны хүүхдүүд ээжээрээ ихэд бахархаж, баярлаж суугаа байх даа?
-Миний хүүхдүүд надаас ч илүү баярлаж байна лээ.
Цаг сайхан болохоор ээжийнхээ гавьяатын шагналыг Баянхонгор аймгийн хамгийн том ресторанд тэмдэглэнэ гэж байна лээ. Манай нэг хүү ээжийгээ гавьяат багш болсонд баярлаж байна. Мөн коронавирусийн шинжилгээ нь сөрөг гарсанд их баярлаж байна гэсэн шүү. Тэгээд намайг дэлгүүрч оруулдаггүй, гаднаас хүн оруулж ирэхийг ч зөвшөөрдөггүй юм.
-Та одоо багшилж байсан үеээ дурсаж, дурсамжаа уудлан суудаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Би гэртээ ганцаараа байдаг. Хааяа хүүхдүүд хүнс авчирч өгнө. Гэрт суухдаа багшилж байсан үеэ их дурсдаг. Надад Баянхонгор аймгийн отгон шавь нарын минь дурсгалын дэвтэр байдаг. Хүүхдүүдийнхээ багшдаа зориулж бичсэн, зурсан зүйлсийг нь унших, үзэх дуртай. Цэцэрлэгийн хүүхдүүд бичиж чадахгүй, эцэг эхчүүд нь өмнөөс нь мэдэрч бичиж өгсөн байх.
-Та дотноор “Миний хүү, миний хүү” гэж ярьдаг юм байна. Надад их сайхан санагдлаа. Олон жил хүүхэдтэй ойр ажилласан болохоор “Миний хүү” гэж дуудаад сурчих хэрэг үү?
-Харин тиймээ. Миний мэргэжлийн онцлог гэж хэлж болно. Би ханиа хүртэл “Миний хүү” гээд дуудчихдаг байсан юм. Энэ үг миний амны уншлага болсон. Ер нь харсан, харьцсан болгоноо л “Миний хүү” гэдэг юм.
	
-Гэр цэцэрлэгтэй байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Тухайн үеийн багш нарын жаргал, зовлон юу байв?
-Нэг багш хоёр гэр хариуцдаг байсан юм. Би өнөөдөр өндөр наслаж, сайхан амьдарч байна. Энэ бол хүүхдүүдийн минь буян. Надад тэдний минь ерөөлийн сайхан үг, сүүн цагаан сэтгэл, сайхан энерги нь их нөлөөлдөг гэж боддог. Хүүхдүүддээ ажиллах бүх цаг мөч жаргалтай, инээд хөөртэй, тайван, сайхан. ихэнхдээ инээд хөөртэй байдаг. Зарим үед багш нар бухимдуулах үе бий. Гэхдээ тэр зан хоромхон зуур болж өнгөрдөг, ор тас мартдаг. Тэгээд хүүхдүүдийнхээ дунд хүүхэд болж, тэдэнтэй ижил инээд хөөртэй болчихдог юм. Энэ бүхэн бидний жаргал шүү дээ. Бидний зовлон ч эргэн дурсахад жаргал байдаг.
-Та ямар арга барилаар хүүхдүүдээ сурган хүмүүжүүлдэг вэ?
-Би хүүхдүүдэдээ сайхан сэтгэлтэй, хүнийг ойлгодог, тусч нэгэн болоосой гэж хүсдэг. Мөн монголын өв уламжлал, ёс заншлыг өвлүүлэх юм сан гэж их хичээдэг байсан. Зөв хүмүүжилтэй, зөв үзэл бодолтой хүн болох нь чухал гэж боддог. Миний шавь нарын ажил үйлс бүтэмтэй, сайх сайхан явааг дуулахаар сэтгэл баясаж сайхан болдог.
| Гавьяат багш Б. БАДАМХАНД: Бяцхан үрсийн хайранд насаараа бялхаж, амьдарлаа | 
         | 
      
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |