• Өнөөдөр 2026-07-07

Лана Дел Рэй гэж хэн бэ

   Гунигтай, уянгалаг өнгө аяс бүхий хайрын дуучин Лана Дел Рэй гэж хэн бэ? Хэн нэгэн хүнд сэтгэл алдарч, эсвэл түүнээс өөр хүн үгүй мэт мэдрэмжиндээ хөвж байхад дахин олдошгүй нандин тэр хүн холдон одож, зүрх шимширсэн үед сонсоход төгс тохирох уран бүтээлч бол яах аргагүй Лана Дел Рэй билээ. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

   Түүний жинхэнэ нэр бол Элизабет Вүүлриж Грант (Elizabeth Woolridge Grant) юм. “Lana Del Rey” гэх тайзны нэрээ далайн эргийн уур амьсгал, хуучны Холливудын өнгө аясыг илэрхийлэхээр өөрөө сонгосон.

   170 см өндөртэй бөгөөд түүний жин тодорхой бус байдаг ба ойролцоогоор 54.5 кг жинтэй гэж фэнүүд нь таамагладаг юм.

    Өмнө нь Lizzy Grant нэрээр хөгжим гаргаж байсан бөгөөд тэр үеийн цөөхөн хэдэн дуу нь хожим интернетээр тархжээ.

   “Video Games” дуу нь түүний амьдралыг өөрчилсөн. Энэ дууг өөрөө хийсэн энгийн клиптэйгээр Youtube-д байршуулсны дараа дэлхий даяар алдаршсан билээ.

   Тэрбээр дуунуудаа ихэвчлэн өөрийн амьдралаас сэдэвлэдэг бөгөөд хайр дурлал, ганцаардал, алдартай болсны дараах дарамт, Америкийн соёл зэрэг сэдвийг өөрийн мэдрэмж дээрээ тулгуурлан бичдэг хэмээсэн.

   Мөн тэрбээр шүлэг бичдэг. 2020 онд “Violent Bent Backwards over the Grass” нэртэй яруу найргийн номоо гаргасан бөгөөд өөрөө шүлгээ уншсан аудио хэлбэр ч бий.

    Хуучны Америкийн гоо зүйд маш дуртай. 1950-1970-аад оны автомашин, хувцас, кино, хөгжим түүний уран бүтээлүүдэд байнга харагддаг.

   Түүний дуу хоолойн цар хүрээ маш өргөн. Нам, шивнэсэн өнгөөс эхлээд, хүчтэй өндөр өнгө хүртэл чөлөөтэй дуулдаг юм.

   Ихэвчлэн дууныхаа үгийг өөрөө бичдэг. Иймээс түүний бүтээлүүд маш хувийн, өвөрмөц өнгө аястай болдог гэж түүний фенүүд үздэг билээ.

   Тэрбээр олон уран бүтээлчидтэй хамтарч байсан. Тухайлбал Taylor Swift, The Weeknd, Ariana Grande, Stevie Nicks зэрэгтэй хамтран ажиллаж байжээ.

   Кинонд зориулсан олон алдартай дуу бичсэн. Жишээлбэл “The Great Gatsby” киноны “Young and Beautiful” нь хамгийн алдартай киноны дууны нэг болжээ.

   Тэрбээр ном унших дуртай. Тэр дундаа Америкийн сонгодог зохиолчид болон яруу найрагчдын бүтээлээс их урам авдаг хэмээн дурдаж байсан удаатай.

   Түүний фенүүдийг “Lanitas” гэж өхөөрдөн нэрлэх нь бий. Хэдийгээр энэ нь албан ёсны нэр биш ч олон нийтийн дунд өргөн хэрэглэгддэг.

   Олон удаа нэр хүндтэй хөгжмийн шагналд нэр дэвшиж байсан. Гэхдээ шүүмжлэгчид түүний уран бүтээлийг шагналаас ч илүү гэж үзэх нь элбэг байдаг.

   Лана тайзан дээр маш тайван харагддаг ч өөрийгөө тайзны өмнө сандардаг гэж хэлж байсан юм.

   Тэрбээр хөгжимийн олон төрлийг хослуулж бүтээлээ туурвидаг. Dream Pop, Indie Pop, Baroque Pop, Alternative Pop, Folk, Rock, Americana зэрэг урсгалыг өөрийн өвөрмөц хэв маягаар нэгтгэдэг гэж дүгнэдэг.

Бонус баримт: Lana Del Rey-ийн дууны үгэнд далай, хурдны зам, сарнай, интоор, цэнхэр өнгө, Америкийн туг, хуучны автомашин зэгэр дүрслэлүүд маш олон давтагддаг. Энэ нь түүний бүтээлүүдийг сонсоод л “ Ланагийн ертөнц” гэдгийг мэдрүүлэх онцлогийн нэг юм.

Г.МӨНГӨНХӨЛӨГ


Лана Дел Рэй гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188