Д.Жаргалсайхан Элчин сайд Лу.Болдын төрсөн дүү Лу.Болдхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир хоёрын хамтын эзэмшлийн “Баянхонгор трейд центр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010 онд Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга болсон. Улмаар 2012 онд АН ялахад Баянхонгор аймгийн Засаг дарга болж дэвшсэн. Ингээд Х.Баттулгын удирдлага дор ажиллаж, нэг нутгийнх гэдэг “галт тэрэг”-нд суугаад энд хүрсэн түүхтэй.

Ноцтой нэг баримт танилцуулахад, Д.Жаргалсайхан ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга болмогцоо Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Х.Баттулгын шууд удирдлага дор удирдаж эхэлсэн. Гэтэл 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетон гүүрний гүйцэтгэгчээр Д.Жаргалсайханы төрсөн эгч Д.Одсүрэнгийн “Их богд зам” ХХК тендергүйгээр шалгарч, 14.4 тэрбум төгрөг “халаасласан” байгаа юм. Хоржоонтой нь, Д.Жаргалсайханы төрсөн эгч Д.Одсүрэн нь одоогийн Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Д.Мөнхсайханы эхнэр. Д.Жаргалсайхан хувьдаа “Их жигүүр”, “Түмэд групп”, “Жишиг бетон” ХХК-ийг эзэмшдэг. “Жишиг бетон” ХХК нь Баянхонгорт бетон зуурмагийн үйлдвэртэй, 1.2 тэрбум төгрөгийн концессоор Баянхонгор аймгийн Өлзийт суманд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, төрд “шахаж” байсан. Харин “Түмэд групп” ХХК нь барилгын зураг төсөл гаргадаг бөгөөд Баянхонгор аймгийн 18 сумын ерөнхий төлөвлөгөөг 540 сая төгрөгөөр гаргаж байлаа.
-Тухайлбал,
-Сүхбаатар аймгийн “Ахмадын ордон”-ы өргөтгөлийн зураг төсөв- 9.9 сая төгрөг,
-Даланзадгад сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил-52 сая төгрөг,
-Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн паркийн II бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах-16 сая төгрөгийн тендерт шалгарч байжээ.
Д.Жаргалсайханы эгч Д.Одсүрэн, хүргэн ах Д.Мөнхсайхан нар нь “Их богд зам” ХХК-аас нэрээ хасуулж, хувь эзэмшихээ “больсон”. Гэхдээ энэ нь зөвхөн цаасан дээр гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй. Учир нь, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль хэрэгжиж эхэлсэн нь тэдэнд “чагт” болсон хэрэг. Ийм учраас нэрээ хасуулаад, алсаас удирдаж, ахиухан тендер авах зорилготой биз ээ. Тэгвэл тэдний хувь эзэмшиж байх үед “Их богд зам” ХХК төрийн тендерт хэрхэн оролцож байсныг дор хүргэе.
.jpg)

-Тухайлбал,
1. 2017 оны зургадугаар сарын 28- Аймгийн төвийн хатуу хучилттай авто замуудад засвар- 85.5 сая төгрөг
2. 2019 оны тавдугаар сарын 15- Мазаалай паркаас аюулгүй тойрог хүртэлх, Татварын уулзвараас Байдраг кино театр хүртэлх, Нэгдэлчин буудлын уулзвараас захын ар талын замаар МТ колонк хүртэлх явган хүний зам хийх /3500м2/- 141 сая төгрөг
3. 2018 оны зургадугаар сарын 22- Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын засвар хийх /нөхөөс/-40 сая
4. 2018 оны наймдугаар сарын 24- Баянхонгор-Арвайхээр чиглэлийн авто замын огцом эргэлтийг өөрчлөх, хатуу хучилттай авто зам, 4.4 км /Баянхонгор, Өлзийт сум/- 3.4 тэрбум төгрөг
5. 2018 оны долдугаар сарын 18- Явган хүний зам тавих /Баянхонгор/- 126 сая төгрөг
2018 оны есдүгээр сарын 17- Баянхонгор сумын төвд км хатуу хучилттай автозам /Баянхонгор аймаг Баянхонгор сум/-380 сая
6. 2018 оны долдугаар сарын 9- Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилгын гадна ачаа, шуудан буулгах, ачих талбайн зураг төсөл боловсруулах, барилгын ажил Иргэний нисэхийн ерөнхий газар- 470 сая төгрөг
7. 2017 оны зургадугаар сарын 5 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замуудад засвар /Баянхонгор/- 85 сая төгрөг
8. 2019 оны долдугаар сарын 29- Хатуу хучилттай замын хажуугаар болон бусад шаардлагатай газарт явган хүний зам, дугуйн зам байгуулах Баянхонгор аймаг- 45 сая төгрөг
9. 2019 оны арваннэгдүгээр сарын 1- Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам /Дорноговь/- 408 сая төгрөг
10. 2021 оны долдугаар сарын 22- Аймгийн төв доторх асбальтон хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээний засвар шинэчлэлт 25000у/м замд хийх- 30 сая төгрөг
11. 2021 оны долдугаар сарын 21- “Есөн эрдэнэ” захын баруун талаас Хонгор хотхон хүртэлх 1200 м хатуу хучилттай зам дээр хучилт хийх- 514 сая
12. 2022 оны наймдугаар сарын 8 Гол замын Ерөө-Орхон хоорондын 72-р км 9-р зуутад 57.24 у/м төмөр бетон гүүр, 2 талын ойртох замын хамт барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах -2.6 тэрбум төгрөг
13. 2021 оны долдугаар сарын 21- Аймгийн төв доторх асфальтан хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээний засвар, шинэчлэлт хийх ажлын үлдэгдэл (25000у/м замд)- 30 сая төгрөг
14. 2022 оны долдугаар сарын 1- Дунд голын арын Алтай хотхоны урд талын авто зам- 1.8 тэрбум төгрөг
15. Мазаалай паркаас аюулгүй тойрог хүртэлх, Татварын уулзвараас Байдраг кино театр хүртэлх, Нэгдэлчин буудлын уулзвараас захын ар талын замаар МТ колонк хүртэлх явган хүний зам хийх /3500м2/- 140 сая
16. 2021 оны дөрөвдүгээр сарын 26 Баянхонгор аймаг дахь зам хариуцагчийг сонгон шалгаруулах- 656 сая
17. 2022 оны гуравдугаар сарын 31- Аюулгүйн тойргоос Нэгдсэн эмнэлгийн баруун хойд уулзвар хүртэл 900 метрт хатуу хучилттай авто замыг шинэчлэх- 501 сая төгрөг
18. 2023 оны гуравдугаар сарын 6- Баянхонгор аймаг дахь зам хариуцагч- 921 сая төгрөг
19. 2022 оны тавдугаар сарын 5- Баянхонгор аймаг дахь зам хариуцагч- 943
20. Онцгой байдлын газрын уулзвараас Хүнс, хөдөө аж ахуйн газрын урд уулзвар хүртэлх 750 метр замд хатуу хучилттай авто зам хийх Баянхонгор- 415 сая
21. Аймгийн төв доторх эвдэрсэн талбайд замын нөхөөс хийх-40 сая төгрөг
22. Номгон хайрханы өврийн замын засвар /Баянхонгор, Баянхонгор сум/- 46 сая
23. Оготнотой булаг орчмын тоглоомын талбайн 55 автомашины зогсоол- 40 сая төгрөг
24. Аймгийн төв доторх эвдэрсэн талбайд замын нөхөөс хийх- 80 сая төгрөгийн тендерт шалгарсан зэрэг баримт бий. Өөрөөр хэлбэл, төрийн эрхтэй хэн нэгэн нь ойр байх тусмаа төсвийн тендерт шалгардаг юм биш биз гэх хардлагыг тэд олон нийтэд баталсаар ирсэн гэхэд хилсдэхгүй.
Харин Д.Жаргалсайханыг УИХ-д заларснаас нь хойш төрсөн эгч, хүргэн ахынх нь “Их богд зам” ХХК Баянхонгор сумын доторх эвдэрсэн зам, талбайд нөхөөс хийх 40 сая төгрөгийн тендерт шалгарсан даруухан түүхтэй суугаа бол орон нутгийн сонгуулиас гурван сарын өмнө Баянхонгор аймгийн Богд сумын Түйн голд төмөр бетон гүүр хийх 3.2 тэрбумын тендерт шалгарч, сонгуулийн зардлаа “олсон” намтар нь шинэхнээрээ байна.
Юутай ч улс төрийн зам, жимийг нь гаргагч, чиглүүлэгч Х.Баттулгадаа бол Хөдөлмөрийн баатар нь болтлоо зүтгэсэн Д.Жаргалсайханыг одоо төрдөө хэрхэн зүтгэхийг харах үлдлээ. Төрөлдөө биш, төрдөө шүү.
| Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ |
|
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА: МАНАЙ СУМЫН ХҮҮХДҮҮД АВТОМАШИНТАЙ ЗОРЧИЖ ЯВААД ОСОЛДОЖ, НЭГ НЬ АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН
2026-05-12 17:28:22
Х.БАТТУЛГА: Бид байгалийн баялгаа 10-15 жил хүртэж чадахгүй хугацаа руу орж байна
2026-05-12 16:40:01
ДЭЛХИЙН ТОМООХОН АВИА КОМПАНИУД ДАМПУУРЛАА ЗАРЛАЛАА
2026-05-12 14:48:32
Ч.ЛОДОЙСАМБУУ: Хүнийг гүтгэх эрх, эрх чөлөө гэж хаана ч байхгүй
2026-05-12 13:47:42
Манай улсын хүн амын давсны хоногийн дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна
2026-05-12 12:54:56
“Хүннү Эйр”, Манжуур чиглэлийн нислэгийг дахин сэргээхээр боллоо
2026-05-12 11:56:10
ХОЛД...
2026-05-12 11:05:47
Талбай дүүрэн номтой “Номын баяр”
2026-05-12 10:59:52
Монгол, Узбекистаны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл үр дүн гарлаа
2026-05-12 09:40:26
СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР
2026-05-12 09:08:37
Бурхан багшийн дүйчин өдөрт зориулан хэлэлцүүлэг болов
2026-05-12 08:06:39
2026-05-12 07:42:51
“Жүдо академи”-ийн хүүхдүүд “NARMANDAKH CUP-2026” 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ
2026-05-12 07:10:00
МАН-ЫНХНЫ “ҮНСЭЛЦЭХ” ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА
2026-05-12 07:00:40
АЖЛАА CHATGPT-ЭЭС АСУУЖ, АЛБАН БИЧИГ, ЭМГЭНЭЛЭЭ CLAUDE-ЭЭР БИЧҮҮЛДЭГ СОЁЛЫН ЯАМНЫХАН
2026-05-12 07:00:00
ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН
2026-05-12 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-12 07:00:00
УЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ
2026-05-12 07:00:00
Г.ОТГОНТУЯА: Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна
2026-05-11 19:40:02
Хуур Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой
2026-05-11 18:13:17
Манай улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийжээ
2026-05-11 14:38:05
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт найман удаагийн ой хээрийн түймрийг унтраалаа
2026-05-11 12:01:14
Азийн аваргын мөнгөн медалийн төлөө манай гурван охин тулалдана
2026-05-11 11:24:28
Булган аймгийн Тэшиг суманд хоёр ч удаа гал түймэр гарчээ
2026-05-11 10:47:39
БТСУХ-ны албан хаагчид болон шигшээ багийн тамирчид мод тарив
2026-05-11 10:42:35
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн айлчлал эхэллээ
2026-05-11 08:52:46
"ТОД МАГНАЙ"-ГААС "ЗАДЛААГҮЙ ЗАХИА" ХҮРТЭЛХ М.ДОРЖДАГВЫН БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-05-11 08:48:17
ТУ-154 ОНГОЦНЫ ОСОЛ БУЮУ ГУРВАН МОНГОЛ ХҮН АМЬД ҮЛДСЭН НЬ
2026-05-11 08:00:52
Ц.Төмөрцоож Баянзүрх хайрхны хишиг барилдаанд түрүүлэв
2026-05-11 07:10:00
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-05-11 07:00:00
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДЛАА
2026-05-11 07:00:00
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ
2026-05-11 07:00:00
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 4-6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-05-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |