Зарим хүмүүс гэр бүлийн хүн биш ч гэлээ яг л тийм дотно санагддаг шүү дээ. Ээжийн минь нэг найз надад яг тийм хүн. Миний хувьд ч бас дотно найз шиг хүн байдаг юм. Ээжтэй цай ууж, залгах тоолондоо намайг асууж, марзан яриагаараа сэтгэл сэргээж, хоромхон зуурт хүнийг мишээлгэж чаддаг, гал цог нь бадарсан бүсгүй бий.
Магадгүй тэр хүн өөрөө гэрэл цацруулж явдаг болохоор орчин тойрон нь дагаад гэрэлтдэг байх. Хэнэггүйхэн инээх инээдийнх нь цаана бусдыг гэх чин сэтгэл, хэнийг ч ялгахгүй хайрлах уужим ухаан нуугдаж, амьдралын нугачаанд түүртэж яваа нэгнийг ганцхан үгээрээ босгоод ирэх тийм л их эрч хүчтэй хэр нь, хүний зовлонг сонсоод өөрөө өвдөж суудаг тийм л сонин "хүчирхэг" нэгэн.
Шулуун шударга зантай, их хөгжилтэй мөртлөө бас маш уяхан сэтгэлтэй, ээжийн минь хэлж амжаагүй үгийг ойлгож, нуусан гунигийг нь анзаарч, баярыг нь хамтдаа улам тодруулж чаддаг хүн. Хоёр аяга халуун цайны дэргэд инээж, хуучилж суух тэр энгийн мөчүүд хамгийн үнэ цэнтэй. Инээж сууснаа гэнэт л дурсамж ярьж нүд нь чийгтэхийг харахад хүн гэдэг ямар дулаахан болохыг тэд надад мэдрүүлдэг. Тэгж бодохоор ээжид минь ийм гоёхон найз байдагт зөндөө талархдаг.
Их сургуулийн нэг ангиас эхэлсэн тэр нөхөрлөл, 17 жил хадгалсан монтаж, нэгнийгээ гээд зориод ирэх халуун кофенд хамтдаа дулаацах мөчүүд эгэл даруу хоёр бүсгүйн амьдралд гэрэл гэгээ нэмсээр байна.
| ГОЁХОН НАЙЗ |
|
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-20 14:48:36
С.БЯМБАЦОГТ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэнэ
2026-11-20 13:51:25
Монголын хөрөнгө оруулалтын “Сингапур-2026” форум амжилттай боллоо
2026-11-20 13:02:53
Монгол, ОХУ-ын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
2026-11-20 12:37:33
ТЭР...
2026-11-20 11:37:24
У.Сүрэнжав дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа
2026-11-20 11:28:59
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 11:26:36
Ахмад бадминтончид Азийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-20 11:10:00
ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-11-20 09:46:19
Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
2026-11-20 09:20:32
АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ...
2026-11-20 09:00:00
Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
2026-11-20 08:00:00
Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
2026-11-20 07:30:00
Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
2026-11-20 07:20:00
Итали Улсад “Монголчуудын ертөнц Ил хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэн гарна
2026-11-20 07:10:00
2026-11-20 07:06:00
О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
2026-11-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |