-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээний рапид төрөлд аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, насанд хүрэгчидтэй өрсөлдөөд аварга болсондоо баяртай байна, сэтгэл үнэхээр өндөр байгаа.
-Өөрөөсөө ах, насанд хүрэгчидтэй өрсөлдөх ямар байсан бэ, сандарч эмээсэн зүйл бий юү?
-Би сандраагүй ээ. Ах нар туршлагатай, бага алдаа гаргадаг болохоор илүү хичээж тоглох ёстойгоо мэдэж байсан. Илүү анхааралтай тоглохыг зорьсон.

-Нэг ч хожигдолгүй тэмцээнээ өндөрлүүлэх ямар санагдсан бэ?
-Өөрөөсөө ах хүмүүстэй тоглохдоо нэг хожигдолгүй ялж, тэмцээнийхээ аварга болсон болохоор үнэхээр сайхан байна.
-Хамгийн хүнд, өрсөлдөөнтэй өргийн тоглолтыг хэддүгээр өрөгт хэнтэй хийв?
-Тэмцээний долдугаар өрөгт “Босоо ноён” клубийнхээ Яармаг салбарын багш FM Болдоотой хийсэн өрөг хамгийн өрсөлдөөнтэй болсон. Тоглолтын дунд үед дутуу байрлал аваад цаашид хамгаалж байгаад хожсондоо.
-Катар Улсын Доха хотод болох блиц болон рапидын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан шүү дээ. Тэмцээнд оролцох эрхээ авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу, бэлтгэлээ хэрхэн хийх гэж байна?
-Олон улсын тэмцээнд оролцох эрх авсандаа үнэхээр баяртай, сайхан байна. Дэлхийн шилдэг шатарчидтай нэг тэмцээнд өрсөлдөж, шатар нүүнэ гэдэгтээ баярлаж, догдолж байна. Чухал тэмцээнийхээ бэлтгэлийг “Босоо ноён” клуб дээрээ багш нартайгаа хийнэ ээ.

-Хэдэн настайдаа нүүдэл сурч, шатар тоглож сурав?
-Анх таван настайдаа нүүдэл сурч тоглодог болсон. Шатрын клубт найман настайгаасаа явж эхэлсэн.
-Шатрын спортыг чухам яагаад сонирхон хичээллэх болов, юу нь чиний сонирхлыг татсан юм бэ?
-Шатар тун сонирхолтой спорт, олон зүйл нь хүнийг хөгжүүлдэг юм шиг санагддаг. Миний хувьд шатрын бодлого бодож, хариуг нь олох мөч хамгийн сонирхолтой байдаг.
-Шатар тоглоход юуны өмнө сууж сурах, анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй гэдэг. Олон цагаар хөдөлгөөнгүй тоглож суухад ядардаг уу?
-Хэдийгээр ядардаг ч дуртай учраас үргэлжлүүлэн хичээллэдэг.
-Рапит төрөл хурдтай тоглож бодож, төлөвлөхийг шаарддаг байхдаа. Чиний хувьд энэ төрлийн онцлог нь юу вэ?
-Шатар нь ерөнхийдөө тоглох хугацаанаасаа хамаараад стандарт, рапид, блиц гэсэн гурван төрөлтэй байдаг. Миний хувьд рапид бодох хугацаатай мэт боловч хурдан сэтгэж шийдвэр гаргах шаардлагатай болдог.
.jpg)
-Тэмцээний үед сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэл зүйгээ хэрхэн удирддаг вэ?
-Өрсөлдөгч тамирчин, тэмцээний явц зэргээс үл хамааран зөвхөн тоглож байгаа өрөгтөө анхаарлаа хандуулахыг хичээдэг. Анхаарлаа сарьзнуулахгүй байх нь тун чухал.
-Оюун ухааны спорт шатраас гадна өөр спорт, урлагаар хичээллэдэг үү?
-Өнгөрсөн зун шатрын клубийнхээ хичээлийн хажуугаар сагсан бөмбөгөөр хичээллэсэн. Шатрын бүтэн бэлтгэлдээ ороод сагсан бөмбөгийн дугуйландаа явах цаг гарахаа больсон учраас одоохондоо хичээллэхгүй байгаа. Ер нь сагсан бөмбөгт тун сонирхолтой, хөгжилтэй спорт санагдсан.
-Насанд хүрэгчдийн улсын аварга болчихлоо. Одоо дараагийн зорилго, зорилт, хүсэл мөрөөдөл юу байна вэ?
-Миний дараагийн зорилго шатрын их мастер, шатрын дэлхийн аварга болох байгаа. Зорилгодоо хүрэхийн тулд өөрт байгаа бүхнээ дайчлан хичээх болно оо.
.jpg)
| Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |