• Өнөөдөр 2024-04-28

“СҮРЭГ” КИНОНООС ОНЦЛОХ ДӨРВӨН ЗҮЙЛ

2022-04-18,   1679

    Монгол кинонууд ар араас шил дараалан гарч байгаа эл өдрүүдэд кинотеатрт гарч байгаа бүтээлүүдээс хамгийн анхаарал татсан, бусдаасаа арай жинтэй бүтэлүүдийн нэг бол найруулагч О.Банзрагчаагийн “Сүрэг” кино. Зохиолын найруулгын хувьд  утга агуулга өргөнтэй, жүжигчдийн сонголт, киноны өнгө төрх сайтай эл бүтээлээс бид дараах таван зүйлийг онцолж байна.
 
-ЗУРАГ АВАЛТ ШИНЭЛЭГ-
 
   Монгол ахуйг харуулсан зураг авалт, үг хэллэгийн хувьд сонин, содон бүтээл болжээ,” Сүрэг” кино. Тухайлбал, зураг авсан улирал нь зун байх бөгөөд улирлаа дагах дүрийн өнгө төрх ч өвөрмөц санагдлаа. МУГЖ Ж.Болд-Эрдэнэ, СТА, жүжигчин О.Эрдэнэ-Очир, залуу жүжигчин Энэрэл нар тус кинонд дүр бүтээсэн байх бөгөөд тун сайхан зохицож, дүрийн хувьд оносон харагдав. Нөгөө талаар уул, усны, хөдөө нутгийн хүмүүс гэсэн санааг илүүтэй тусгаж, түүгээрээ ч дүрүүдээ амилуулжээ. Энэ бүхнийг харуулсан, Монгол орны байгаль, хүмүүсийн эгэл жирийн төрхийг гаргаж зураг авснаараа хэдий хуучин мэт боловч шинэлэг, бидний үгүйлж байгаа дүр зургийг гаргасан байна.
 
-ЗОХИОЛООРОО “ХҮН СҮРЭГ” ГЭСЭН САНААГ ИЛТГЭСЭН-
 
 Хүмүүс бид бол хүн сүрэг. Нэгнийхээ дэм хүчээр л амьдардаг.Сүрэг гэдэг утга агуулга бол олуулаа, нэг дор бөөнөөрөө байх гэсэн агуулга. Хүний хувьд сүрэглэн байх тусмаа зан чанар, ёс суртахуун нь эвдэрдэг гэсэн санааг мөн тус кино агуулгадаа багтаажээ. Харин тус санааг илэрхийлэхдээ дүрүүдийнхээ зан чанар, нүдний харц, үйл хөдлөлд зүүж өгч, түүгээрээ илэрхийлж байгаа нь харагдсан. Энэ бол “Сүрэг” киноны хэлэх гэсэн гол санааны нэг гэлтэй. Нөгөө талаар хүмүүсийн бурууг ч шүүмжлэн, өгүүлсэн.
 
-“СҮРЭГ” КИНОНЫ ЭМЗЭГЛЭЛ-
 
  Кино ганц санаагаар урсаад байж болохгүй гэдгийг “Сүрэг” кино ягштал баримталжээ. Алив уран бүтээл заавал нэгэн шалтгаанаас үүдэж, эмзэглэлээс төрдөг гэдгийг ч баталсан байна. Эл киноны хамгийн том эмзэглэл бол тэнгэрт дэвшсэн хүүгээ санахдаа ээж нь “Ногоон дарь эх” уншдаг хэсэг. Киноны энэ хэсэг нь жүжигчин О.Эрдэнэ-Очирын амьдаралаас үүдэлтэй бөгөөд “Сүрэг” номын зохиолчтой хамтран тус киног бүтээсэн байна. Монголчууд эртнээс үр хүүхдээ бурхан, шүтээндээ даатгаж, санахдаа ч бурхандаа хэлдэг байсан эртний уламжлалыг сэргээж, оруулсан нь үзэгчдэд илүүтэй хүрч байгаа юм.
-ХАЙР БОЛ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ НЬ-
 
   Зохиолын дараагийн нэг хэлэх гэсэн санаа бол хайр. Хайр бол хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл гэсэн санаа бол “Сүрэг” киноны хамгийн том голлох байр суурь эзэлж байгаа санаа. Хайраар эхлээд, эцсээ хүртэл хайраар дуусаж, бүхнийг хайрлах хайраас, хайрлахгүй харгис байгаа эсрэгийг ч гаргажээ. Нөгөө талаар ёс суртахуун, өв уламжлалаа дээдлэх ч бас хайр гэдгийг тус кино илэрхийлжээ.

“СҮРЭГ” КИНОНООС ОНЦЛОХ ДӨРВӨН ЗҮЙЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-24 23:43:00
    Sn oilgogvie: nomiin unshjij l oilghi bnda
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188