• Өнөөдөр 2026-10-24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа. Талууд Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдлээ. Цаашид парламентын бүлэг хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр талын харилцан сонирхсон салбарууд дахь хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.

    Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Финландын парламентын бүлгийн даргаар Б.Бат-Эрдэнэ, Финландын парламент дахь Финланд-Монголын парламентын бүлгийн даргаар Виллэ Скиннари ажилладаг. Бүгд Найрамдах Финланд Улсын парламентыг “Эдускунта” хэмээн нэрлэдэг бөгөөд нэг танхимтай, 200 гишүүнтэй, гишүүдийг 4 жилийн хугацаатай сонгодог.


 

 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188