
-Та намайг бага байхад БЗД-ийн самбо, жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Дасгалжуулагч болоод хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Тийм ээ. Би БЗД-т дасгалжуулагч хийж байгаад дараа нь ОБЕГ-ын дэргэд самбо, жүдо бөхийн клуб байгуулан дасгалжуулагчаар шилжин ажиллах болсон. Дасгалжуулагчийн ажлыг 1993 оноос хойш тасралтгүй 31 жил хийж байгаа. үүнээс өөр ч ажил ямар хийж чадах биш. Ганц чаддаг, дур сонирхолтой ажил маань жүдо бөхийн дасгалжуулагч учраас өөр юм хийе гэж боддоггүй. Бөхийн спорттой амьдралаа холбосон болохоор салж, холдож чадахгүй явсаар өдий хүрлээ.

-Дасгалжуулагчийн ажлыг хүнд, хэцүү ажил гэж ярьдаг байх аа?
-Энгийн хүний нүдээр харахад дасгалжуулагчийн ажил амар хялбар харагдаж магадгүй л дээ. Ер нь бөх болох сонирхолтой хүүхдүүдийг сайн тамирчин болгохоос өмнө, бие хүн болгон төлөвшүүлэх нь хэцүү. Тамирчдыг гүйлгэж, үсэрч харайлган, дасгал хөдөлгөөн хийлгэж, хооронд нь ноцолдуулж барилдуулаад ёстой амархан ажил гэж ярих хүмүүс байдаг. Зөвхөн бэлтгэл сургуулилалт хийлгэдэг хүнийг дасгалжуулагч гэж ойлгох нь учир дутагдалтай. Дасгалжуулагчийн ажил гэдэг хамгийн хүнд хэцүү, хариуцлагатай хөдөлмөр. Олон түмний итгэл найдварыг хүлээж, тэр хүмүүсийн хүсэн хүлээсэн амжилтыг гаргах тамирчдыг бэлтгэн гаргана гэдэг амаргүй. Тамирчдын сэтгэл зүй, биеийн бэлтгэлжилт, алжаал ядаргаа, амралт, хоол унд, ахуй амьдрал, ар гэрийнх нь талаарх бүхий л зүйлийг мэдэрч, ойлгох нь чухал байдаг. Ийм чадвар, дадал, олон талын өргөн мэдлэг, ур чадварыг шаарддаг. Онцгой мэдрэмжтэй байхыг шаарддаг мэргэжил.

Дасгалжуулагчийн ажлын талаар дэлгэрэнгүй ярьбал урт хугацаа, цаг зав хэрэгтэй болно. Энэ ажил дан ганц чадварлаг тамирчдыг төрүүлж гаргахад биш юм аа. Хувь хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх нарийн ур, эв дүйг шаарддаг. Дасгалжуулагч хүн өөрийнхөө мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэн хөгжүүлэх нь чухал. Дасгалжуулагчийн мэдлэг, арга барил нэгэн хэвийн түвшинд байгаад байвал тамирчдын ур чадвар дээшлэхгүй зогсонг байдал орно. Дасгалжуулагч ямар зан төлөвшилтэй хүн байна, тэр бүхнийг тамирчид үлгэрлэн өвлөн авах нь бий. Тийм болохоор дасгалжуулагч бүхий л талаараа үлгэр жишээч байх ёстой болдог.

-Дасгалжуулагчийн ажлын зовлон, жаргал нь юу байдаг вэ?
-Миний хувьд дасгалжуулагчийн ажилдаа дур сонирхолтой болохоор зовлон гээд байх юу байх вэ. Хүнд хүсэл сонирхолгүй ажил зовлон болдог байх. Бэлтгэсэн гаргасан тамирчид амжилт гарган хөгжиж , ур чадвар нь дээшилж байвал дасгалжуулагч хүн баяр баясгалан, аз жаргалыг мэдэрдэг. Амжилт нь буурах, бэртэл, гэмтэл авах үед нь хамтдаа шаналж, санаа зовох жишээтэй. Тамирчдын анхны суурийг нь зөв тавьж өгвөл цаашаагаа хурдан өсөж дэгжин хөгждөг. Ер нь тамирчдын амжилт гаргах нь дасгалжуулагчийн хичээнгүй хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй уялдаатай байдаг. Мөн тухайн тамирчны идэвх, хөдөлмөр, зүтгэлт, өөрийгөө дайчлах, сэтгэл зүйтэй холбоотой. Ямарч дур сонирхолгүй, өөрийгөө дайчлахгүй залхуу тамирчин амжилт гаргаж чадахгүй. Дасгалжуулагчийн хөдөлмөрийн үр дүн ч гарахгүй талаар болно.

Зарим эцэг, эхчүүд хүүхдээ “Сайн бөх болгомоор байна” гээд дагуулан ирдэг юм. Гэтэл тэр хүүхэд нь барилдах, бөх болох сонирхолгүй байх нь бий. Харин эсрэгээр үнэхээр спортод дур сонирхолтой, бөх болох хичээл зүтгэлтэй авьяастай, хөдөлмөрч хүүхдүүдийн эцэг, эхчүүд нь дургүй байх жишээтэй. Хүүхдээ бөх болгохгүй. Бөхөөр хоолоо олж идэх юм уу. Бөх гэдэг ямар мэргэжил юм уу гэж хандах нь ч байдаг юм.

-Ур чадвар нь ахиж, тив дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэн тамирчдыг Улсын шигшээ баг татаад авчихдаг. Энэ асуудлыг зөв буруу гэж олон жил маргалдаж байна. Таны бодлоор яах нь зөв бэ?
-Улсын шигшээ баг шилдэг тамирчдыг татаж авах нь зөв. Гэхдээ анхны багшаас нь нэг их хөндийрүүлж холтгох нь буруу. Бусад орны УШБ-ийн ахлах дасгалжуулагчид шигшээ багийнхаа тамирчдын бэлтгэлжилтийн түвшин, ачааллыг ерөнхийд нь зохицуулдаг юм билээ. Шигшээ багт орсон тамирчдыг анхны багшаас нь салгахгүйгээр тэмцээнд явахад нь цуг явуулан, алдаа оноог нь засуулдаг гэсэн. Өөрийн анхны багштайгаа тэмцээнд оролцож байгаа тамирчин сэтгэл зүйн хувьд бусдаас илүү байх нь бий. Шилдэг бөхчүүд оноо алдаж, хүнд байдалд орсон үедээ, багшийнхаа хашхирах дууг сонсоод хүч ордог гэж ярьдаг л даа. Тухайн тамирчны анхны багшийн алдааг харин шигшээ багийн ахлах дасгалжуулагч засах чадвартай хүн байх ёстой.

-Хүүхэдтэй ажиллах нь томчуудтай ажиллахаас илүү хэцүү . Ер нь жүдо бөхөөр хэдэн наснаас эхлэн хичээллэх нь илүү тохиромжтой вэ?
-Өөр өөр орчинд өсөж хүмүүжсэн, янз бүрийн ааш араншинтай хүүхдүүдтэй ажиллана гэдэг амаргүй. Тэднийг зөв төлөвшилтэй болгох хэцүү, хүнд ажил. Багш хүн бүхий л талаараа шавь нартаа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Багшийн ааш араншин, арга барилыг хүүхдүүд их бага ямар нэгэн хэмжээгээр өвлөн авдаг гэдгийг мартаж болохгүй. Архи уудаг, өчүүхэн хөдөлмөр, амжилт гаргаад түүндээ сэтгэл ханаж сагсуурдаг багш нар байдаг. Тэд шавь нартаа буруу үлгэр дуурайлал болж, хожим хойно засаж болшгүй алдаа гаргах эхлэл суурийг тавьж байна гэдгийг ухаардаггүй. Ийм дасгалжуулагчид чадвартай тамирчдын амьдрал, амжилтаар тоглодог юм. Бөхийн спортоор тэдэн наснаас эхлэн хичээллэвэл сайн гэж тогтоосон зүйл бол байхгүй. Японд цэцэрлэгээс нь эхлэн жүдо бөхийн тамирчин болгохоор сэтгэл зүй, дасгал, хөдөлгөөний үндсэн суурийг нь зөв тавьж бэлтгэдэг гэх юм билээ.

Аль болох бага наснаас эхлэн хичээллэвэл илүү амжилт гаргах нь мэдээж. Харин бага насны 5-6 настай хүүхдүүдэд үндсэн дасгал, хөдөлгөөн заахаас өмнө мэх зааж, хооронд нь барилдуулах нь тийм зөв зүйл биш. Бэртэж, гэмтэх, халирч шантрах, өөрийн хүчинд итгэлгүй болох гээд олон талын муу үр дагавартай. Хамгийн гол нь бөхийн суурийг нь зөв тавьж, сэтгэл зүрхээ бөхийн спортод зориулан тууштай хөдөлмөрлөх тамирчдыг бэлтгэх нь чухал. Манай “алтан үе”-ийн алдарт аваргууд болох Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж нарын ихэнх нь 18-20 насны хооронд дэлхийн бөхийн спортоор хичээллэсэн байдаг. Тэд биеэ дайчлан тууштай хөдөлмөрлөж чадсан учраас өндөр амжилт гаргасан.
| Ц.ШИЙРЭВ: Сайн тамирчин болгохоос өмнө бие хүн болгон төлөвшүүлэх хэцүү |
|
Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
2026-03-13 18:35:38
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө
2026-03-13 18:06:54
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
2026-03-13 17:29:19
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
2026-03-13 16:22:50
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2026-03-13 16:08:43
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна
2026-03-13 15:13:57
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |