-Аливаа зүйл цаг хугацаатай. Гэхдээ та арай л эрт зодог тайлчих шиг боллоо. Спортын замналаа орхих болсон нь танд юу нөлөөлөв?
-Ер нь би их хичээсэн. Энэ бүхний эцэст тэгээд амьдарлаа бодох шийдвэрт хүрсэн маань энэ л дээ. Гэхдээ би энэ жил гэхэд хоёр том тэмцээнд барилдсан. 2022 оны арваннэгдүгээр сард АНУ-ын “Нью-Йорк опен” тэмцээнд 74 кг-ын жинд ороод байна. Тэр тэмцээнд гурван тойрог барилдсан. Их сайхан байлаа. Түүний дараа арванхоёрдугаар сард АНУ-д болсон дэлхийн цомын тэмцээнд 70 кг-ын жинд оролцлоо. Дэлхийн цомд орох хувьтай байсан юм байлгүй. Мундаг том амжилт гаргаагүй ч Монгол Улсынхаа баг тамирчдын нэг хэсэг болж өрсөлдсөндөө баяртай байгаа. Ахин дэвжээнд гарсан нь сайхан байсан шүү.
-Чөлөөт бөхөөр хэдэн оноос эхлэн хичээллэв. Анхны багш тань “Алдар” спорт хорооны Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр хоёр мөн үү?
-Би анх Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн жүдо бөхийн секцэнд орсон юм. Ц.Шийрэв багшийн удирдлага дор жүдо бөхөөр зургаан сар гаруй хуцагаанд хичээллэсэн. Тэгээд 2003 оны арваннэгдүгээр сард чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр гэсэн хоёр мундаг багшийн шавь болж, “Алдар” спорт хороонд бэлтгэл хийж эхэлж байлаа.

-Анх чөлөөт бөхийн спортоор хичээллэхэд хэн нөлөөлөв?
-Би барилдах дуртай байсан .Миний дээд талын ах мөн намайг барилдуулах дуртай. Ах найзуудаа авчираад, намайг барилд гээд л их барилдуулдаг байв. Тэр бүхэн бөхийн спортод дуртай, сонирхолтой болох, бөхөөр хичээллэх үндэс суурь болсон байх.
-Амжилтын гараагаа ямар тэмцээнээр эхлүүлж байв. Өсвөр үеийн Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байжээ?
-“Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн бэлтгэлд яваад гурван сар болсны дараа дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд орсон. Тэр тэмцээнээс хүрэл медаль хүртэж, багш нарынхаа нүдэнд өртсөн л дөө. Түүний дараа өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орлоо. Зооны аваргын төлөө барилдах болов. Тэмцээнд завсарлаад үдэш хойш ирсэн чинь нөгөө надад ялагдсан хүүхдийг ялуулсан байдаг байгаа. Тэгээд л анхны улсын аваргын тэмцээнээ медальгүй дуусгасан. Харин улсын аваргын дараа “Жон Петерсон”-ын тэмцээнд ороод мөнгөн медаль хүртсэн. Тэр мөнгөн медалиас маш их урам зориг авсан. Сэтгэл, итгэл орсон. Улмаар өсвөр үеийн Азийн аваргад тавдугаар байр эзэллээ. Харин залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Ер нь жиндээ үеийнхнээсээ илүү болоод гараад ирсэн. Тэр үед намайг жаахан дэмжээд өгсөн бол илүү том амжилт гаргах боломжууд байсан байж магадгүй гэж боддог.
-Жингийнхээ лидер гавьяат тамирчин Б.Наранбаатарыг ялж байв уу. Улсын аваргад түрүүлэхдээ гавьяатыг хожсон юм уу?
-Би Б.Наранбаатар ахыг хожиж байгаагүй. 2009 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд гавьяатыг ОУХМ Г.Амархүү хожоод зооноос гарч ирсэн. Харин би Г.Амархүүг хожиж улсын аварга болж байлаа.

-“Mongolia ofen” олон улсын тэмцээнээс 2011 онд алтан медаль хүртжээ. 2014 онд Парисын “Алтан гран при”-ээс алтан медаль, 2015 онд армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль, 2015 онд Буриадын ерөнхийлөгчийн цомын хошой аварга болжээ. Та өөрийн гаргасан томоохон амжилтуудаасаа дурдахгүй юу?
-2005 онд өсвөр үеийн улсын аваргаас хүрэл, 2006 онд өсвөрийн УАШТ-ээс алт, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2008 онд насанд хүрэгчдийн улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Харин 2008, 2009, 2011 онд ЗУАШТ-ээс алт, 2012 онд хүрэл, 2013, 2014, 2016 онд мөнгөн медаль, 2019 онд хүрэл медаль авч байлаа. 2007 онд залуучуудын Ази тивийн аварга болсон. Залуучуудын Азийн аваргаас 2008 онд хүрэл медаль авсан. Харин насанд хүрэгчдийн Азийн аваргаас 2012 онд хүрэл, 2014 онд мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн залуучуудын аваргаас 2008 онд хүрэл медаль хүртэж, цэргийн дэлхийн аваргаас 2014 онд мөнгөн медаль авч байв. Олон улсын тэмцээний амжилт гэвэл 2009 онд Миндашвилийн тэмцээнээс мөнгө, Буриадын ерөнхийлөгч цомоос 2010 онд хүрэл, 2011, 2015 онд алтан медаль авч байсан. Монгол Улсын “Ерөнхийлөгчийн цом” олон улсын тэмцээнээс 2008 онд хүрэл медаль, “Монголио опен” тэмцээнээс 2011 онд алт, 2013 онд мөнгө, 2014, 2015 онд хүрэл, 2016 онд мөнгөн медаль хүртэж байлаа. За тэгээд дурдаад байвал маш олон тэмцээнд байгаа даа. ОХУ-д болсон олон улсын тэмцээнээс 2015 онд хүрэл, 2014 онд Францын гран при тэмцээнээс алт, Герман гран пригээс хүрэл, Туркийн Ясур Догу, ОХУ-ын Коркин, Швейцарийн Мартинийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.
-Туркийн алдарт бөх Ясир Догугийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн чинь 2016 он бил үү. Японы бөх Фумитака Морошитад оноогоор хожигдсон байдаг. Тэр барилдааныхаа талаар ярихгүй юу?
-Туркийн Ясир Догугийн тэмцээнээс би мөнгөн медаль авсан. Аваргын алтан медалийн төлөө эзэн орны бөхөд хожигдсон. Монголд болсон тэмцээнд Японы Фумитака Морошитад шүүгчдийн алдаатай шүүлтээс болж ялагдаж байлаа. Харин тэр барилдаанаас долоо хоногийн өмнө Улаан-Үдэд болсон олон улсын тэмцээнд Японы бөх Хигүчи, Морошита хоёрыг хожиж түрүүлж байсан .Тэгээд Монголд болсон тэмцээн маргаантай болж, шүүгчдийн шийдвэрийн дагуу хожигдож байлаа. Тэр маргаантай ялагдал миний цаашаа барилдах хүсэл тэмүүллийг үгүй хийсэн. Цаашид чөлөөт бөхөөр яваагүй тод жишээ болж үлдсэн гэж боддог.

-Тив, дэлхий, олимпын наадамд тогтмол оролцож байгаагүй чинь Монголын 57 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн байсантай холбоотой юу?
-Би тийм муу байгаагүй ээ. Дэлхийн аваргын сорилд олон орсон. Хоёр тэнцүү хүмүүс барилдаж байхад жаахан нөлөө орох нь бий. Тийм буруу нөлөөнөөс болоод тамирчны бүх хөдөлмөр үгүй болдог. Энэ бүхэн Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгч, багш нар, бөхчүүдийг алагчилж үздэгтэй холбоотой. Цаашид шинээр гарч ирж буй авьяаслаг хүүхдүүдийн урмыг, битгий ингэж хугалаасай даа гэж бодох юм.
-Дэлхийн шилдэг бөхчүүдийн хэний барилдааныг үзэх дуртай вэ?
-ОХУ-д болсон тэмцээнд олон удаа орсон. Олон ч медаль хүртэж байлаа. Оросын тамирчид олимп, дэлхийн тэмцээнд яаж барилдаг билээ .Тэгэхээр миний ОХУ-ын шилгүүдтэй барилдаж авсан медаль бүр “Чамд боломж хэмжээ байна шүү” гэдгийг хэлээд байх шиг санагддаг байлаа. Даан ч болохгүй юм болдоггүй юм билээ. Болох цаг нь мөн байсан бол ядах юмгүй л дэлхийн аваргад оролцох байсан болов уу.
-Ярилцсанд баярлалаа.
| Д.ЦОГТБААТАР: Дэлхийн цомд Монгол Улсынхаа баг тамирчдын нэг хэсэг болж өрсөлдсөндөө баяртай байгаа |
|
Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Ардын жүжигчин боллоо
2026-02-17 12:24:30
ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ ЦАГААН САР
2026-02-17 12:00:00
“The Hu ‘ хамтлагийн “Жааяа” Г.Нямжанцан гавьяат жүжигчин цол хүртлээ
2026-02-17 11:59:33
МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-17 11:43:42
ТАНИЛЦ: Ууц тавих ёс
2026-02-17 11:31:40
Ч.Санжаадамба аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2026-02-17 11:03:13
Үндэсний бөхийн холбооныхон төрийн одон медаль, цол зэрэг хүртлээ
2026-02-17 10:49:05
Сумын заан Д.Мөнхтулга цагаан сарын бөхийн барилдааны тааврыг өөрчиллөө
2026-02-17 10:41:23
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпод 38-р байрт орлоо
2026-02-17 10:24:26
БИТҮҮЛЭХ ЁС, ЗАНШИЛ
2026-02-17 10:00:00
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |