-Иогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе.
-Маш их баярлалаа.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Энхборын Азбилэг гэдэг.
-Иогоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Би иогоор хичээллээд хоёр жил болж байгаа. Гэхдээ би өөрийгөө хоёр жил биш. Хорин жил болсон гэж боддог. Яагаад гэхээр би есөн настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Уран нугаралт, иог хоёр тэс өөр ялгаатай зүйл хэдий ч, ижил төстэй байдаг. Тийм болохоор иогийг хүмүүст заахдаа, хорин жил уран нугаралтаар хичээллэсэн өөрийн биеэр мэдэрсэн тэр зүйл дээрээ иогийн шинжлэх ухааны мэдлэгийг нэмж заахыг хичээдэг. Би уран нугаралтаас иог руу орж, хүний биеийн анатомийн шинжлэх ухааныг судалж, иог хүний биед хэрхэн нөлөөлж байгааг мэдэрч байна.
-Иогийн чухам юу нь таны сонирхлыг татав. Ер нь яагаад иогийг сонирхож хичээллэх болов?
-Би өмнө нь олон төрлийн фитнест явж үзсэн. Фитнесийн багш нар намайг “Чи тэмцээнд орох уу. Тэмцээнд орвол амжилт гаргах, ирээдүй харагдаж байна” гэсэн санал тавьдаг байлаа. Гэхдээ би фитнес миний явах ёстой төрөл, зүйл биш юм байна гэдгийг мэдэрсэн. Манай “Нарны цирк”-ийн нугараач эгч надад ”Чи иогийг сонирхож үзээрэй” гэсэн саналыг тавьсан юм. Тэр эгчийн хэлсэн саналын дагуу “Намастэ” иогийн төвд орж, иогийн багшийн сургалтад сууж төгссөн. Түүнээс хойш иогт маш ихээр татагдаж эхэлсэн. Уран нугаралт мэдээж гоё сайхан урлаг л даа. Хүний биеэр үзүүлэн, харуулж болох гайхамшигт хөдөлгөөний чадварыг харуулдаг. Харин иогийг ямарч хүчлэлгүйгээр бүх хөдөлгөөнийг хийж болдог нь надад их таалагдсан. Иогийн философи нь намайг иогийн урлагт гүн гүнзий шунаж дурлан ороход нөлөөллөсөн.
-Би дунд сургуульд байхдаа математик, физикийн хичээлд тааруухан, харин монгол хэл, уран зохиолын хичээлд сайн хүүхэд байсан. Оюутан болоод англи хэл, философийн хичээлд илүү сайн байв. Ерөнхий дөө би философи, гүн ухааны зүйлийг маш сайн сонсож, хүлээн авдаг л даа. Иогийн философийг судлах тусам уншаад л, судлаад л баймаар санагддаг. Иог бол урлагтайгаар, ур чадвартайгаар амьдрах зүйл. Тийм ч учраас би иогт татагдсан байх. Би цаашдаа хичнээн нас ахиж, хөгширсөн ч иогоо хийсээр л байх болно.
-Иогоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Би түрүүн хэлсэн. Иогоос өмнө есөн настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэсэн гэсэн шүү дээ. Циркийн Б.Отгонцэцэг багшийн шавь болоод нугараач болоод циркийн төрлөөр багаараа дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнд орж мөнгө, хүрэл цомуудыг хүртэж байлаа. 2013 онд бидний тэр амжилтыг Монгол Улсын төр засгаас үнэлж манай багийн нугараач охидыг МУСТА цолоор шагнаж урамшуулж байв. Уран нугаралт хэдийгээр хүндрэлтэй дасгал, хөдөлгөөн хийдэг ч спортын төрөл биш, урлагийн төрөлд багтдаг.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаана болов. Хэдэн орны хэдэн иогчид өрсөлдөв. Манай улсаас хэдэн тамирчин өрсөлдсөн бэ. Энэ удаагийн дэлхийн аваргын онцлох зүйл юу байв?
-Иогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг Улсын Банглор хотод болсон. Энэ тэмцээнд 40 гаруй орны 100 гаруй иогч өрсөлдсөн. Манай улсаас гурван иогчин оролцсон. Билгүтэй, Марал бид гурав өрсөлдлөө. Биднийг Ялгуун багш дасгалжуулан явлаа. Дэлхийн аваргын онцлох зүйл гэвэл урд өмнө оролцдоггүй байсан улс, орнууд нэмэгдэж оролцсон. Ерөнхий дөө энэ жил хөл хорионы дараа анх удаа болж байгаа тэмцээн болохоор маш ширүүн өрсөлдөөн өрнөсөн. Мундаг том иогчид энэ дэлхийн аваргаар сандарлаас болж алдаа гаргаж амжилт нь нэлээн хойшлогдож байлаа.
-Хэд дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа вэ?
-Би дэлхийн аваргад хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн 2021 онд анх удаа LIVE-аар явагдсан. Тэр дэлхийн аваргад XIV байрт орсон.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байрт шалгарсан гэдэг том амжилт. Медалийн оосроос атгаад л алдаж. Медаль хүртэх боломжоо ямар алдаа гаргаснаас алдсан гэж бодож байна вэ?
-Ер нь тийм л дээ. Дэлхийн аваргын эхний тавд орно гэдэг том амжилт юм билээ. Медалийн оосроос атгаад л алдсан гэдэг үнэн. Би гүйцэтгэлээрээ хоёр Америкийн араас гуравт бичигдсэн. Ямар нэгэн алдаа гаргаснаас байр ухраагүй. Харин хүндрэлийн зэргээрээ тав руу буусан юм билээ. Би хийх зүйлийг асанаг тултал нь хийж авах ёстой хамгийн дээд оноог авсан. Дараагийн жил орвол маш хүнд дасгалууд сонгон авч хийнэ. Хүндрэлийн зэргээ ахиулах юм бол медаль хүртэх, түрүүлэх боломж ойрхон харагдсан.
Энэ жил миний гүйцэтгэсэн байрлал, асана “Цайны ганц” гэж хэлж болохоор сайн хийдэг байрлалууд байлаа. Ер нь дэлхийн аваргад явах, явахгүй нь мэдэгдэхгүй шийдвэр нь тодорхойгүй байсан. Эргэлзээтэй байсан учраас дэлхийн аваргын тэмцээнд зориулсан бэлтгэл хийж чадалгүй явсан. Дэлхийн аварга болохоос долоо хоногийн өмнө л оролцохоо шийдсэн. Тэр долоо хоногтоо ч бэлтгэл хийж чадалгүй л явсан. Гэхдээ дэлхийн аваргын тавдугаар байр гэдэг надад боломж байгаа, ирээдүй байгаад илтгэсэн амжилт юм. Миний дасгалын хүндрэлийн зэрэг позуудыг гүйцэтгэл нь медаль хүртсэн иогчдоос арай хялбар гүйцэтгэлтэй байсан гэж ойлгож болно. Тийм учраас дасгалын гүйцэтгэлийн хүндрэлийн зэрэг нь миний амжилтыг доош татчихлаа. Энэ тэмцээнээс би маш их туршлага хуримтлуулсан. Дараа жилийн дэлхийн аваргад оролцоно гэж найдаж байна. Би дараа жил оролцож чадахгүй бол оролцох хүмүүст сайн зөвлөгөө өгч чадна гэсэн итгэлтэй байгаа. Ер нь эртнээс тэмцээнд орно гээд бэлдвэл медаль хүртэх, түрүүлэх боломж тийм хол биш юм билээ.
-Иогийг дасгал хөдөлгөөн спорт биш гэсэн үзэл, бодолтой хүмүүс нэлээдгүй байдаг биз?
Тийм ээ. Ихэнх хүмүүс иогийг тайвшруулах, амраах, алжаал ядаргаа тайлах, амьсгалын болон сунгалтын дасгал хийдэг хөдөлгөөн гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Иогийн их багш хэлэхдээ “Иогийн найман мөчирийг Патанжали иогийн сударт бичсэн нь бий. Тэр найман мөчирийн нэг асана нь дасгал, хөдөлгөөн юм. Тэр дасгал хөдөлгөөнд ороод өөрийн сэтгэлийнхээ төлөвийг олоод үзүүлэхэд болохгүй зүйл байхгүй” гэж хэлсэн байдаг. Үүнээс иогийн спортын үндэс, суурь тавигдах нөхцөл бүрдсэн. Аянгар багш “Иог спорт” гэсэн ном бичсэн байдаг. Хүмүүс иогийг хэзээ спорт болчихвоо гээд л гайхаад байх нь бий. Аливаа зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөн хөгждөг. Ирээдүйд иогийн спорт улам бүр эрчимжиж, дэлхий дахинд эрчтэйгээр хөгжин дэлгэрэх байх.
-Иогийн спортын төрөл 2028 онд олимпын төрөл болно гэдэг үнэн юм уу?
-Олон улсын иогийн спортын холбооны зорилт, зорилго нь 2028 онд АНУ-ын Лос Анжелс хотод болох олимпын наадамд иогийн спортыг оруулах, олимпын нэг төрөл болгох зорилго тавьж байгаа юм билээ. Мэдээж олимпын төрөл болоход олон хүндрэл бэрхшээл, саад давааг туулах байх. Бид иогийн спортыг олимпын нэг төрөл болно гэдэг итгэл үнэмшилтэй байгаа.
-Монгол Улсын иогийн аварга шалгаруулах тэмцээн хэдэн удаа явагдаж байгаа вэ?
-Монгол Улс 2017 онд Олон улсын иогийн холбооны гишүүн орон болсон. Тэгээд 2018 оноос эхлэн Монгол Улсын иогийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнээ зохиож эхэлсэн байдаг юм.
-Иогийн тэмцээн хэдэн төрөл, ангиллаар явагддаг вэ?
-Нэгдүгээр ангилал нь өсвөр үе 9-11, 12-14, 15-17 насаар явагддаг. Харин хоёрдугаар ангилал нь насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй төрөл, гурав дахь нь ахмад насны буюу 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр болдог байгаа.
-Өөрийн тань цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Хүмүүс иогийн багш гэхээр их л энгийн байдлаар хүлээж авдаг юм билээ. Миний хувьд үлгэр дуурайлал болсон багш нар байдаг. Тэр багш нар шиг болох юмсан гэж боддог. Бусдад юм зааж сургана гэдэг их гоё хэрнээ хариуцлагатай ажил. Хүн болгон хоорондоо ялгаатай дахин давтагдашгүй өөр. Тэр дахин давтагшгүй зүйлийг тодруулж өнгөлж, тордоод хөгжүүлэн гаргаж ирэх чадвартай багш болохыг хүсдэг. Иог гэдэг урлагтайгаар амьдрах ухаан юм. Иогийн тэмцээн гэдэг бусадтай өрсөлдөх өрсөлдөөн биш. Хүн өөрөө өөртэйгээ өрсөлдөх, өөрийгөө ялан дийлэх тэмцэл юм. Өөрийнхөө төвлөрөл, дотоод руугаа анирлах чадварын өрсөлдөөн юм шиг санагддаг. Бусадтай өрсөлдөж, тэднийг ялах тэмцэл биш. Өөрийгөө л ялан дийлэх тэмцээн юм шиг бодогдсон шүү. Өөр дээрээ төвлөрч, бүх зүйл өөрийн гарт байгааг мэдрэх мэдрэмжийг харуулж чадсан хүн амжилт гаргах боломжтой юм билээ.

| Э.Азбилэг: Иог гэдэг урлагтайгаар амьдрах ухаан юм |
|
“The Voice of Mongolia”-гийн ялагч Э.Амин-Эрдэнэ шагналын машинаа авлаа
2026-02-17 17:10:18
Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Ардын жүжигчин боллоо
2026-02-17 12:24:30
ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ ЦАГААН САР
2026-02-17 12:00:00
“The Hu ‘ хамтлагийн “Жааяа” Г.Нямжанцан гавьяат жүжигчин цол хүртлээ
2026-02-17 11:59:33
МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-17 11:43:42
ТАНИЛЦ: Ууц тавих ёс
2026-02-17 11:31:40
Ч.Санжаадамба аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2026-02-17 11:03:13
Үндэсний бөхийн холбооныхон төрийн одон медаль, цол зэрэг хүртлээ
2026-02-17 10:49:05
Сумын заан Д.Мөнхтулга цагаан сарын бөхийн барилдааны тааврыг өөрчиллөө
2026-02-17 10:41:23
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпод 38-р байрт орлоо
2026-02-17 10:24:26
БИТҮҮЛЭХ ЁС, ЗАНШИЛ
2026-02-17 10:00:00
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |