Жил жилийн моодноос гардаггүй өнгө бол яахын аргагүй улаан юм. Улаан өнгө, тэр дундаа улаан өнгийн даашинз эмэгтэйчүүдийг дэгжин, хүчирхэг, халуухан харагдуулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл улаан өнгийн даашинзаар өөрийн дүр төрхийг тодотгосон оддыг танилцуулъя.
Дэйзи Ридли
Дэйзи Ридли 2019 оны 12-р сард Лос-Анжелес хотод болсон ‘Оддын дайн’ киноны нээлтэд оролцох үеэрээ улаан даашинзаар гангарчээ. Уг даашинз нь түүнийг дэгжин бөгөөд эмэгтэйлэг, чамин хээнцэр харагдуулж байсан ба түүний үсны засалт үнэхээр сонгодог байв.
Тэйлор Свифт
Тэйлор Свифт 2019 оны арванхоёрдугаар сарын 16-нд Нью-Йоркт болсон CATS-ийн нээлтийн ёслолд гайхалтай улаан даашинзаар гоёжээ. Тэрээр “Oscar de la Renta” брэндийн даашинзыг өмссөн нь өвөрмөц, нарийн мэдрэмжтэй, тансаг харагдаж байв.
Парис болон Ники Хилтон
Парис Хилтон, Ники Хилтон Ротшильд нар 2020 оны хоёрдугаар сарын 5-нд Америкийн “Go Red for Women”-ийн улаан даашинзны ёслолд оролцсон байна. Эгч дүү нар хоорондоо нүд гялбам ижилсэж олны харааг булаасан.
Кэти Перри
Тэрээр өнгөрөгч онд Лос-Анжелест болсон “Жингл” ёслолын үеэр энэхүү даашинзаар гангарсан. Донжтой улаан малгай, улаан шигтгээт бөгж, өндөр өсгийт нь даашинзтай хосолж, уламж донжтой харагдуулж байлаа.
Камила Кабелло
“Хавана” дуугаараа биллбоардын жагсаалтад жагсаж, чамгүй амжилт гаргасан дуучин Камила Кабелло 2019 оны есдүгээр сард болсон Парисын загварын долоо хоногийн үеэр өмссөн улаан даашинз нь олны анхаарлыг татсан. Дэрвэгэр зах, ханцуйн оруулга бүхий богино даашинз түүнд ихэд зохиж байгааг, эрхэмсэг харагдуулж байсныг шүтэн бишрэгчид нь олон нийтийн сүлжээнд бичиж, сэтгэгдлээ үлдээжээ.
Николь Шерзингер
“Pussycat dolls” хамтлагийн ахлагч Николь Шерзингер 2019 оны “MTV EMA” ёслолд гялалзсан улаан даашинзаар гангарсан. Түүний үсний засалт, гоёл чимэглэл зэрэг нь тухайн оны загварын чиг хандлагыг тодорхойлсон, дэгжин сонголт байлаа.
Белла Хадид
Загварын гэр бүлээс гаралтай Белла Хадид 2019 оны Каннын кино наадмын ёслолд улаан даашинз өмссөн нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулж байв. Түүний даашинз нь тачаангуй, зоримог загвартай байсан бөгөөд Белла уг арга хэмжээнд зориулж үснийхээ засалтыг ч өөрчилсөн байна.
Лили Рейнхарт
Лили Рейнхарт ‘Hustlers’ киноны нээлтийн улаан хивсний ёслолд улаан даашинзаар гоёжээ. Үзэгчид Лилигийн даашинзаас илүүтэй инээмсэглэлийг маш үзэсгэлэнтэй хэмээсэн байдаг. Түүний даашинзны тухайд уйтгартай, байдаг л нэг бус, харин чөлөөтэй, биед эвтэйхнээс гадна дэгжин хэв маягийг шингээжээ.
Бритни Спирс
Өдгөө 39 нас хүрээд буй Америкийн алдарт дуучин Бритни Спирсийн одоогийн дүр төрхийг гоочлох, шүүмжлэх нь цөөнгүй. Гэсэн ч тэрээр үзэсгэлэнтэй хэвээр гэдгээ нотлон богино, донжтой улаан даашинзаар гоёж, улаан хивснээ алхжээ.
Мэрайя Кэри
Мэрайя Кэри түүний галбирыг улам тодотгосон загварлаг улаан даашинзтай баярын тоглолтод хүрэлцэн ирсэн нь энэ.
| Улаан даашинзаар гоёсон алдартнууд |
|
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |