“Цаг хугацаагаар аялуулдаг машинд суувал хаа хүрэх вэ” гэж хэн нэгэн надаас асуувал лав би ирээдүй рүү очихгүй. Учир нь бид түүн рүү очих “галт тэрэгт” аль хэдийнэ суучихсан яваа шүү дээ. Харин өнгөрсөнд, тэр дундаа бидний эндэхийг төсөөлөө ч үгүй байсан тэр орон зайд хэдийнэ амьдарч, залуу нас, эгэл төрх, энгүй авьяас билгээ тайз, дэлгэцийн бүтээлд мөнхлөн үлдээсэн тэр л эрхмүүдтэй уулзаж ярилцах сан гэж боддог юм. Сэтгүүлч одоо буй хүмүүстэй уулзаж, өнөөдрийг бичиж болдог ч өнгөрсөн, ирээдүй рүү тэр бүр зочлох нь ховор. Мэдээж ном, зохиол, кино гээд уран бүтээлийн тус дэмээр аль ч цаг үед хүрч очин, мэдээлэл авч болдог ч хүн хүнтэйгээ нүүр тулан уулзана гэдэг энэ бүхнээс анги ондоо, зүүд, төсөөллөөс ч амьд мэдрэмж, хүсэл байдаг нь үргэлж гуниг тээлгэдэг билээ. Гэлээ гээд юуг ч өөрчилж, хэнийг ч буцаан авчирч чадахгүй.

Бидний чадах ганц зүйл бол дурсах. Хийж, бүтээж, зорьж тэмүүлж, хайрлан дурлаж, үлгэр бахархлаар дүүрэн амьдарсан хүмүүнийг дурсах. Дурсамж үүгээрээ цаг хугацаа болоод өнөөдрөөс том. Үргэлж бид дурсамжийн эрхшээлд аж төрж, он цаг өөрөө зүү, утас ороон хувцас нэхэх нэгэн шиг амьдарч ахуй үед хүмүүсээр дурсамж нэхүүлдэг. Өнөөдрийг бид нэхэж дуусаад л маргааш болдог. Маргаашаар өртөөлсөөр сар, жилүүдийг бардаг. Өөрийн он цагтаа багтаж, бардамнаж амьдарсан хүмүүсийг дурсах гэх бүрд надад ийм бодол төрж, дурсамжийн том нударга дороос өндийхгүй гэдгээ улам бүр мэдэрдэг. Гэхдээ тэр нударга айдас хүйдэс, хар бараан зүйл биш, гэгээн тунгалаг, нөмөр нөөлөг дүүрэн байдгаараа улам өөртөө татдаг. Өнгөрсөнгүй, өнгөрсөнд хийж бүтээсэн хүмүүсгүйгээр өнөөдөр оршихгүй. Өнөөдрийн бидэнгүйгээр ирээдүй бий болохгүй.
Амьдарсан цаг хугацаа нь хэдийнэ өнгөрөн бүдгэрсэн ч амжуулан хийсэн бүхэн нь бидний сэтгэлд хоногшиж, дэргэд байна. Тийм нэг уран бүтээлч бол МУГЖ П.Цэвэлсүрэн.
“Аан, “Ардын элч” киноны Ариунаа, “Тунгалаг тамир”-ын Долгор уу” гээд уншигч та хэдийнэ дүрүүдийг нь тоочин буй байх. Мэдээж тэгэлгүй яах вэ. Эл хоёр дүрээр ч зогсохгүй “Уулзалт” киноны Дэжид, “Фронтод явах өргөдөл” киноны Пэлжид, “Алтан шонхор” киноны Будан мэргэний хатны дүрийг дэлгэцнээ амжилттай бүтээсэн юм. Тэр бол эгэл жирийн төрх байдал, төрмөл дуу хоолой, авьяас билгээрээ чин сэтгэлийн угаас дүрээ бүтээсэн Монголын тэргүүн уран бүтээлчдийн нэг. Хэзээний дотно дулаан, сэтгэлд ойрхон дүрүүдийн эзэн, мартагдашгүй эмэгтэй. “Ардын элч”-ийн Ариунаа бол тэсвэр тэвчээртэй, зорьсондоо заавал хүрдэг тууштай нэгэн гэдгийг хүүгээ хөтлөөд нөхрийнхөө захиасыг Сүхбаатарт хүргэж өгөхөөр явах хэсгээс үзэгчид тодорхой харж мэдэрдэг. Харин “Тунгалаг тамир”-ын Долгор бол үнэнч, шударга, дотроо бүхнээ тээж явдаг эмэгтэй. Үүгээрээ монгол эмэгтэйн ховор сонин олон сайхан зан чанар, байр байдлыг тэр дүрээрээ илэрхийлэн гаргаж, урлан бүтээхийг зорьсон нь өнөөд ч үзээд уйдамгүй, сэтгэлд дулаан нэмдэг.
2022 оны өвөл би анх удаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сум руу томилолт өвөртөлсөн юм. Хамгийн олон алдартан төрсөн гэгддэг тэр сум руу хүлгийн жолоо залж, тэр сайхан нутаг уснаас төрсөн алдартнуудын ар гэр, ах дүүс, ойр дотно дурсаж ярих нэгнээс нь яриа цуглуулахаар гарсан нь тэр л дээ. Тийн очихдоо П.Цэвэлсүрэн гуайн нагац дүү, Дэлгэрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн албыг хашдаг Д.Эрдэнэчулуун ахтай уулзсан юм. Сумын соёлын төвийг Гавьяат эгчийнхээ нэрэмжит болгохоор зэхэж буй тэр "Манай ээж эхээс есүүлээ. Хамгийн бага дүү нь П.Цэвэлсүрэн гавьяат. Долоон эмэгтэй, хоёр хүүхэдтэй айл байсан юм билээ, манай өвөөгийнх. Багадаа нэг хүү нь эндсэн байдаг. Цэвэлээ эгч багаасаа л дуулж хуурддаг хүн байсан юм билээ. Улсын Хөгжимт драмын театрт дуучнаар ажиллаж байгаад Санхүүгийн техникумд суралцаж, улмаар Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг дүүргэсэн байдаг. Дараа нь Москва руу сургуульд явсан. Тэгээд эх орондоо ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан. 1982 оноос Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамир, урлагийн факультетийн найрал дууны тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад дараа нь 1990 оноос Соёл, урлагийн дээд сургуулийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан. Цэвэлээ эгчийн тухай ээж их сайн ярьдаг. Намайг оюутан байхад сумандаа их ирдэг байв. 2001 оны үед юм уу даа. Нутагтаа ирэхдээ цагаан онгоцоор ирнэ. Сайд дарга нар суманд ирэхэд л манай эгч ирдэг байлаа. Одоо бодоход, урлаг талаас нь хүмүүсийг дагуулж, урлаг, уран сайхны ажлыг нь хариуцдаг байсан байх. 1988 онд манай сумын нэгдэлчдийн 30 жилийн ойгоор манай бүх гавьяатууд ирж байлаа. Тэгэхэд эгч минь мөн хамт ирж байсан. Цэвэлээ эгчийнхээ буянаар би Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн багшийг ангийг төгссөн дөө. Тэгээд сургуулиа төгссөн жилээ цэрэгт яваад, халагдаж ирээд сумынхаа сургуульд хөгжмийн багшаар ажилласнаас хойш 37 жил болсон байна" гэж хуучилсан юм. Харин дараа нь "Ардын элч" киноны Ариунаагийн дүрийнх нь тухай "Цэвэлээ эгч маань “Ардын элч” киноны Ариунаагийн дүрээрээ Москвад анх удаа болсон олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн нь манай кино урлагийн түүхэн дэх анхны том шагнал байсан гэж тэмдэглэсэн байдаг. Би анх хоёрдугаар ангидаа “Ардын элч” киног үзэж байлаа. Тухайн үед "Цэвэлээ эгч тоглосон” гээд, манайхан ч гэхгүй сум даяараа л бөөн бужигнаан болоод үзэж байлаа. Тэгээд бүр
Дүлзэнгийн тухай
“Ардын элч”-д тоглодог Дүлзэн
Ариунаа эгчид дурладаг Дүлзэн
Адаг сүүлдээ алуулдаг Дүлзэн" гээд шүлэг хүртэл гарсан л байсан. Эгч минь Ариунаагийн дүрд тоглохдоо 19 настай л байсан юм билээ. Мөн хүмүүс төдийлөн сайн мэддэгүй юм“ гэж байв. Хорь ч хүрээгүй байхдаа тэр зоригт эмэгтэйн дүрийг бүтээж, Монголын кино урлагийн алтан сан хөмрөгт давтагдашгүйгээр тамгалан үлдээсэн гэхээр эрхгүй бишрэн хүндэтгэмээр. Мэдээж тэр ганц кино биш тайзны ч олон сайхан бүтээлд нэрээ дуурсгасан юм билээ. Аргагүй л дээ, дуурийн том дуучин байсан юм чинь. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Жаргалын зам”-ын Халиун, “Амарсанаа”-гийн Гэрэлгуа, С.Гончигсумлаа гуайн “Үнэн” дуурийн Ядмаа, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита гэхчлэн үндэсний болон сонгодог олон дуурийн гол дүрийг бүтээснийг нь хэн бүхэн андахгүй.
.jpg)
Дахин давтагдашгүйгээр мөнхлөн үлдээсэн дүр нь цаг хугацаа өнгөрөх тусам алмааз эрдэнэ мэт үнэд орж, үзэгчдийн уран бүтээлчээ хайрлах сэтгэлийг улам ч бөхөлдөг гэдгийг түүний дүрүүд гарцаагүй гэрчилдэг билээ.
| МАРТАГДАШГҮЙ ЭМЭГТЭЙ |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |