Амри найруулагч энэ удаад монгол хүний нэг нэгнийхээ төлөө гэсэн чин халуун сэтгэл, ахуй амьдралын тухай өгүүлэх ээлжит бүтээлээ дэлгэхээр зэхэж сууна. Түүний бүтээл ямагт гэгээн гэрэлтэй, эерэг, зөөлөн, инээдэм наргиантай мөртлөө цаанаа амин чухал асуудлыг хөнддөг нь найруулагч, уран бүтээлчийнх нь уг араншин гэлтэй. Үүнийг бид “Параллель ертөнц”, “Асрагч аав”, “Өндгөн толгойт”, “Хэрмэл жүжигчид”, “IN DA HOUSE”, “Фракц” гурван цуврал, “Төлөөс” зэрэг олон сайхан киноноос харж болох юм. Эдгээр бүтээлээ найруулахаас өмнө тэрбээр Б.Тамир найруулагчтай хамтран “Амингоо”, “Аз жаргалын шок” зэрэг киноны зураглаачаар ажилласан гэдэг.
Бид энэ сарын 19-нд нээлтээ хийх гэж буй “Бидний араншин” киноны найруулагч Ц.Амартүвшинтэй ярилцлаа. 2013 онд анх “F” студээ байгуулснаас хойш дэлгэцийн урлагт тууштай зүтгэж, өдгөө хүртэл өөрийн өнгө аястай олон сайхан бүтээлийг үзэгчдэд хүргэсэн, цаашид ч илүү их уран бүтээл хийх хүсэл мөрөөдөл дүүрэн залуу найруулагч юм.

-Аливаа уран бүтээл бүтээж байгаа хүнийхээ араншинтай холбоотой байх нь бий. Тухайлбал, таны найруулсан киноны өнгө аяс таны араншинг бидэнд илэрхийлдэг байж болох юм.
-Үнэхээр л аливаа уран бүтээл найруулагчаасаа их хамаарна. Тэгээд өөрийнхөө хийсэн кинонуудаас харж дүгнэхэд хүнд драм ч юм уу нэг тийм хүнд төрлийн кино болоогүй санагддаг. Ихэнх нь инээдмийн, зөөлөн, эерэг. Ингээд харахаар би өөрөө их тийм инээд наргианд дуртай хүн шиг байгаа юм. Тун удахгүй үзэгчдэд хүргэж гэж буй “Бидний араншин” киногоороо хэдийнэ нийгмийн том сэдэв болсон хүнд кэйсийг ашигласан ч түүнийгээ хэт хүнд талаас нь харуулахаар хийгээгүй. Хиицийн хувьд илүү инээдмийн, амьдралтай байлгахыг бодож зорьж хийсэн.
-Багаасаа урлагийн хүн болно гэж боддог байв уу. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?
-Багаасаа гэхээс илүү Соёл урлагийн их сургуульд сурч байх явцдаа кино урлагт дурлаж, эргэлт буцалтгүйгээр орсон. Жүжигчний ангийн оюутан байхад анх Д.Галбаяр найруулагч “Хайрын рекорд”, “Намрын синдром” кинонуудыг ид хийж байсан. Оюутан хүний хувьд кинонд нь тусалсан минь их том урам зориг байсан. Тэдгээр бүтээлд оролцсоноор өөрийгөө хөгжүүлэх ёстойгоо олж мэдсэн. Тэгээд эхний ээлжид эвлүүлэг, монтаж хийж сурья гэж шийдээд, гуравдугаар курс төгсдөг жилээ харин студи байгуулах санаа төрсөн. Одоо бодоход эвлүүлэг, монтаждаа ч бүрэн боловсроогүй хэр нь студи байгуулахаар зорьж байсан гэхээр их зоригтой байсан байгаа юм. Ингэж болгох, бүтээх хүсэл төрж, зүтгэж байхад найз нөхөд, ах, эгч нарын туслалцаа, дэмжлэг, хамтрал хамгийн чухал байдаг юм билээ. Тиймдээ ч студи минь бусдын дэм сэтгэлээр бүтэж байсан. “F” студийг анх “Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ бид хоёр хамтран байгуулж байлаа. Хоёулаа хоёр талаасаа хэдэн төгрөг цуглуулаад, камер аваад, хорооллын нэг өрөөнд компьютер авч тавьснаар эхэлж байсан юм. Энэ түүхээ онцолж байгаагийн гол шалтгаан бол монгол хүний араншин өөрөө нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй ийм байдаг юм уу даа. “Бидний араншин” кинондоо энэ зүйлийг илүү тод томруун харуулахыг зорьсон. Тэр нь ч илүү харагдах байх гэж бодож байна.

-Хамгийн анхны уран бүтээлийг нь онцолж асуумаар байна л даа. Уран бүтээлч болох гээд явж байгаа залуу хүний хувьд анхны киногоо хүмүүст хүргээд итгэж ядан байсан байх?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Студээ байгуулаад, эхэлж байлаа. Нэг өдөр Фантастик продакшны Б. Тамираа над руу залгаад, “Хоёулаа богино хэмжээний кино хийе” гэдэг юм байна. Тэгээд бид анх “Амингоо” гэж богино хэмжээний кино хийгээд, араас нь “Аз жаргалын шок”-ийг хийсэн. "Аз жаргалын шок" бол тухайн цагтаа үнэхээр үзэгчдийг байлдан дагуулж чадсан кино. Түүнээс хойш олон уран бүтээл тасралтгүй төрсөөр өнөөдрийг хүрч байна. Харин миний өөрийн зохиолыг нь бичээд, найруулсан бүтээл бол “Параллель ертөнц”. Энэ бүтээл бол фантази ихтэй мөртлөө гэр бүлийн нандин сэдвийг хөндөж чадсан гэж боддог. "In da house" төсөл байна. Мөн “Фракц” төсөл дээр Эмоци продакшнтай хамтарч ажиллаж байлаа. Цэвэр комеди жүжигчдээр хүрээлүүлж, гоё энгийн сэдвийг хөндөж, кино хийж болдог юм байна гэдгийг “Фракц” дээр илүү харуулсан байх гэж боддог. Энгийн нэг дэлгүүрийн ажилчдын тухай хэр нь амьдралын, монголчуудын нэг зан гэдгийг гоё гаргасан санагддаг. Харин “Хар сувдны нууц 1” кинонд Шагай ахтайгаа хамтраад ажиллаж байсан бол “Хар сувдны нууц -2" киног бие дааж очиж хийж байсан.

-Уран бүтээл бүр нь амжилттай үзэгчдэд хүрсэн. Нөгөө талаар үр дүнгүй, шатсан бүтээл байдаг болов уу?
-Надад айхтар тийм киног минь хүн үзээгүй тохиолдол нэг бол байгаа. Өнгөрсөн зун “Цагаан эрэг” киногоо хийсэн. Бид тус киногоороо ямар нэгэн эрсдэл хүлээгээгүй. Гэхдээ миний хийсэн бүтээл дотроос “Яагаад ийм кино хийж болохгүй гэж” бодож, жаахан +18 сэдэлтэй кино хийж үзсэн. Уран бүтээлээсээ өөрөө таашаал авч чадсан бүтээл л дээ миний хувьд. Мөн инээдмийн бүтээлүүдээс минь арай өөр илүү уран сайхны бүтээл болж чадсан байх гэж хардаг. Тэгээд араас нь “Бидний араншин” киног хийсэн.
-Уран бүтээлийн хамтрагчид дотроос нь хамгийн ойр тусалж, зөвлөгөө өгдөг нь хэн байдаг бол?
-OI интертаймэнтийн найруулагч Р.Эрхэмбүрэнтэйгээ их ойр. Алив нэгэн бүтээл төрөхөд ер нь санаа оноогоо хуваалцана шүү. Мөн найруулагч Э.Ган-Очир найздаа үзүүлнэ. Энэ мэтээр тусалж, дэмждэг олон сайхан уран бүтээлчид бий. Мөн миний нэг баярладаг зүйл бол Монголд олон төрлийн кино хийгдэж байгаа нь. Тухайлбал, зөвхөн түүхэн кино л хийнэ гэсэн ойлголтгүйгээр төрөл бүрээр нь хийж, контентууд нь ч гарч байх нь сайхан шүү дээ.
-Шинэ кино найруулах бүрдээ гэр бүлийнхнээсээ хэнд хамгийн түрүүнд үзүүлэхийг зорьдог вэ?
-Мэдээж, эхнэртээ үзүүлнэ. Эхнэрийнхээ санаа бодлыг мөн сонсоно. Миний хувьд бүтээлдээ айхтар өөрийнхөөрөө дайрахыг хүсдэггүй. Бусдын санаа бодлыг сонсож, үнэлэлт, дүгнэлтийг нь тусган авч үзэх ёстой шүү дээ. Тэр ч утгаар уран бүтээлчдээс гадна эхний үзэгч эхнэр минь байдаг.
-Инээдмийн киноны төрөлд таныг хошуучилж яваа найруулагч гэж хардаг?
-Төрөл бүрийн л кино хийхийг зорьж, оролддог. Гэхдээ уран бүтээлийн минь ихэнх нь инээдмийн төрөл. Хүн инээлгэнэ гэдэг амар биш шүү дээ. Инээдний цаана давхар нэг санааг илэрхийлнэ. Гэхдээ хүмүүсийг бага ч болов асуудал, бухимдлаас нь холдуулж чадах бүтээл хийхийг зорьдог. Юмыг бараан, саар талаас нь биш гэгээн, эерэг талаас нь харж, бусдад бүтээлээрээ дамжуулан сайхныг түгээхийг хүсдэг.
-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?
-Энэ жил нэг түүхэн бүтээл рүү орохоор төлөвлөсөн байгаа. Эхний ээлжид “Бидний араншин” киногоо үзэгчдэд хүргээд, эхлүүлсэн нэг төслөө дуусгана.
| ТҮҮНИЙ НАЙРУУЛСАН КИНОНООС ЗӨӨЛӨН, ЭЕРЭГ, ХӨГЖИЛТЭЙ АРАНШИН МЭДРЭГДДЭГ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |