Хуучин шинэ хийгээд уламжлал шинэчлэл гэх ойлголт хэзээ ч нэгдэх боломжгүй хоёр туйлт асуудал уу гэдгийг “Хар сүү” бүтээл бодогдуулсан юм. Уламжлал, шинэчлэл гэдэг нэгнээ нөхдөг жигтэй гэмээр ойлголт. Найруулагч Б.Үйзэнмаагийн “Хар сүү” хэмээх кинонд бидний дээдэлдэг уламжлал амьдралд хэр нийцэж байна вэ, одоо хүртэл уламжлалаа авч явахын утга учир нь юунд байна вэ гэсэн асуултад хариулт эрсэн мэт. Багадаа хагацсан эгч дүү хоёр говь нутагт ахин учирна. Багаасаа Германд хүмүүжсэн дүү нь эгчээ хэмээн зорьж ирэхэд бүгд түүнтэй гаднын зочин шиг харьцаж байлаа. Угтаа эх орноо гэсэн сэтгэлээр нутагтаа ирэхэд зочин шиг бай, эсвэл бидний нэг болмоор байвал ёс уламжлалыг дага гэсэн сонголтыг тавина. Харин энэ нь Уэссигийн өсөж төрсөн соёл, үзэл бодол зарим ёс журамтай зөрчилдөнө. Түүний харж буй уламжлалын зарим хуучинсаг зүйлс өдгөө бидний амьдралд нийцэхгүй байгааг олж харсан юм...

Уг кинонд “Зочин ирэхэд хаалга түгждэггүй”, “Эмэгтэй хүн мал муулдаггүй”, “Эмэгтэй хүн гарч болдоггүй уул” гэсэн гурван уламжлалын асуудал болон феминист санааг бодитойгоор хөнджээ. Уэссигийн гаргаж буй занд эгч нь дургүйлхэх хэдий ч ертөнцийг харах өнцөг нь өөрчлөгдөж байлаа. Угтаа бид болдоггүй, муу ёр гэдэг хэдий ч түүнийгээ яагаад гэдгийг тэр бүр мэддэггүй. Мөн тэрчлэн бэлгийн дур хүслээ ч бүгд л дотроо нууж, ил гаргавал завхай болчихдог тухай ч энэ кинонд хөндсөн байна.
Оссигийн дүрийг бүтээсэн жүжигчин Ц. Гүнсмаа уг дүрийг яг л өөрийн амьдрал мэт сайн жүжиглэжээ. Найруулагч Б.Үйзэнмаа кино дүрдээ мэргэжлийн бус жүжигчид тоглуулсан ба жүжигчид дүрээ сайн мэдэрч, жүжиглэж, харилцан яриа нь бодитой байсныг онцлох хэрэгтэй. Угтаа ёс заншил бидний амьдралын хэв маягаас үүдсэн ч, өнөөгийн нийгэмд хүний амийг эрсдэлд оруулж, аюул учруулан байж зарим уламжлалаа тээж явах нь зөв үү гэдэг санааг хөнджээ.
Хөрснөөсөө салж, өөр хөрсөнд идээшсэн ч ургамлын үндэс өөрчлөгдөхгүй. Хүний нутагт хэзээ ч иргэн шиг нь амьдарч чадахгүйг нь ойлгох хүн үгүй мэт. Уэссигийн үйлдэлд нутгийнхан дургүйлхэх нь түүнийг ирснээр бүх зүйлийг өөрчилж байна хэмээн гэсэн айдсаас үүдэлтэй. Гэтэл Уэссигийн нүдээр харвал уламжлалыг эвдэх гэсэндээ бус хүн амьдарч болохуйц орчин нөхцөлийг л хүсжээ. Уэсси саахалт айлын ганц бие Тэрбиш залууд дурлаж, дур хүслээ ч нуухгүй. Гэтэл үүнд гэрийнхэн нь ойр тойрныхон нь дургүйлхэнэ. Мөн л яагаад гэдэг нь тодорхойгүй “болохгүй”.
Нутгийнхан нь Оссигийн тухай юу гэж ярьдаг байсныг дүүдээ хэлэх нь тэдний хооронд хөндий мэт боловч дотно зүйл бий гэдгийг бага багаар харуулж байлаа.
Уэсси Тэрбишийг хайн очиход ердөө гэрийн буурь л үлдсэн байна. Эгч дүүс нэгнээ ойлгох, огтлолцох цэг нь Осси алчуураараа дүүгээ тэврэх үед нэгдэх төгсгөлийн сцен уран тансаг байв. Найруулагч Б.Үйзэнмаа кинондоо “нэмэлт хачиргүй”, үнэнээр нь харуулдаг арга барил, Монголыг гэгээлэг, сайхнаар харж, тэндээс өөрийгөө эрэлхийлж буй нь энэ бүтээлээс мэдрэгдэж байлаа. Зөвхөн ёс заншил гэлтгүй, хүний дотоод сэтгэлийг хөндөж, Монгол гэдэг үг уламжлалдаа бий юу, эсвэл хүндээ бий юу гэдгийг эрэлхийлсэн бүтээл болжээ.

| “Хар сүү”: Шинээр тольдохуй |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 00:00:00
"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо
2026-11-01 11:20:58
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын дагах тойргийн барилдаанд хүч сорино
2026-11-01 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-01 07:10:00
Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
2026-11-01 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-11-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |