Унхиагүй сайд нарын балгаар уул уурхайн салбар уруудаж, байгаль орчны салбар баларч байна. Өмссөн хувцсаа гайхуулж, өөрийгөө магтаж, сайд гэдгээ дөвийлгөж, олонд танигдах гэж ядаж яваа сайдтай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, сандал, суудлын төлөө хамтарсан Засгийн газрын газарт шургалж, эцэст нь томилгооноосоо болж, тойрохоо зуруулж мэдэхээр байгаа сайдтай Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ч өөдтэй “юм” дуулдахгүй нь.
Г.Дамдинням, Б.Батбаатар сайд аа, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгон, Хэнтийн салбар уулс сүйдэж дууслаа. Алтанд шунасан нинжа, алт ухах дархан эрхтэй хятадуудын балаг Бугант, Ерөө голыг амыг барьж, ой санг хядаж байгааг мэдэж байна уу. Иймээс бид энэ удаагийн цуврал нийтлэлээ дээрх хоёр сайдад хаяглаж байна.
.jpg)
Бугантыг ухах “дархан” зөвшөөрөлтэй найман алтны уурхай байгаа гэнэ. “Ашиглалтын лицензтэй” хэмээн даналзаж, Ерөө, Бугант голыг бохирдуулж, Хэнтийн салбар уулсыг сүйтгэх “эрхтэй” найман компаниас гадна Бугантын алтанд эзэн суух компани, техникжсэн нинжа олон. Сэлэнгэ, Ерөө, Бугантын хууль, хяналтынхан түүнийг цээжээрээ хамгаалж, хууль бусаар алт олборлож байгааг нь мэддэг ч халаасаа тэмтрээд, хараагүй юм шиг царайлаад удлаа. Хан Хэнтийн салбар уулсын хойд хэсэгт эзэн сууж, ойн модыг хэдэн мянгаар нь хядаж, Ерөө, Бугант голыг улаанаар нь эргэлдүүлэн алт ухаж байгаа байгаль сүйтгэгчдийн талаарх сурвалжилгыг бид өмнө нь цувралаар хүргэсэн. Ойн гүнд “ноёрхол”-оо тогтоож, Монголын хууль сахиулагчдаар уурхайгаа “хамгаалуулж”, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй ч алт ухаж байгаа хэд хэдэн уурхай байгааг баримттайгаар хүргэсэн билээ. Хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагаа явуулж, зөвшөөрөлгүй компани, аж ахуйн нэгж, иргэдийн техник хэрэгслийг лацдаж, “Дахиж ухахгүй шүү” гэж хэлээд, даваа давахад нь л лац хуулагдаж, тэд байгаль сүйтгэж, алтаа эрдэг нь бичигдээгүй хууль. Үүнийг нь хууль хяналтынхан мэддэг ч яаж ч чаддаггүй. Ийм л эмгэнэлтэй зарчим Бугантыг “булж” байна.
(1).jpg)
Бугантад байдаг танил руугаа утас цохилоо, тэр “Угтаа урт нэртэй хууль батлагдаж, ойн сан, голын эрэгт алт ухах зөвшөөрөл гарахгүй гэж байсан ч сүүлийн жилүүдэд ашиглалтын лицензтэй компаниудын тоо олширсон. Бүүр Бугантад хятадууд эзэн суусан. Найман компанийн долоо нь хятад эзэнтэй, хятадтай ажилтантай, хятадын компани гээд бод. Тэдэн рүү хэн ч халдаж чадахгүй. Экологийн цагдаа, аймгийн байгаль орчны газрынхан ирээд, үйл ажиллагааг нь зогсоосон ч тэднийг аймаг орж амжаагүй байхад бүгд ажлаад эхэлдэг. Ганцхан Монгол компанийн эзнийг л аймаг руу аваад явсан сураг дуулдана лээ. Зөвшөөрөлтэй гэх компаниудаас гадна техник хэрэгсэлтэй нинжа олон болсон шүү дээ. Хүмүүс нинжа гэхээр нутгийн ядарсан, амьдралаа зогоож байгаа, ногоон хувинтай иргэнээр л төсөөлөөд байдаг. Тийм хүн Бугантад, тэр дундаа Хэнтийн салбар уулсын аль ч аманд байхгүй. Хэд хэдэн газарт алт олборлож байгаа. 35-ын даваа, Сауд, Алтантүлхүүр уул гээд сэндийчээгүй талбай үлдэхгүй бололтой. Сүүлдээ шинэ газар сэндийчиж, алт хайж эхэллээ. Ерөө гол улаанаар эргэлдэж, хүн, мал ундаалах аргагүй болсон. Бугант гол бүүр амь тасрах нь холгүй байна” хэмээн халаглаж байна.
Саяхан, шалгалт ирлээ гэж баахан сандралдсан сурагтай, Бугантынхан. Хятадууд нь техник хэрэгслээ нууж, хүмүүсээ уулын аманд хоёр, хоёроор нь байрлуулсан гэнэ. Шалгалтын дараа уулын ам, ойн модонд нуусан техник, хүмүүсээ гаргаж ирээд, дахиад л алтаа ухаад эхэлжээ.
.jpg)
(1).jpg)
Бугант тосгоны иргэд “Бугант голын өнгөөр шалгалтынхан ууланд ажиллаж байгаа эсэхийг мэдэж болдог шүү дээ. Өнөөдөр шав шар, зунгааралдсан бохирдол ихтэй урсаж байгаа нь шалгалт байхгүй, Бугант голын дээгүүр уурхай ажиллаж байна гэсэн үг. Харин хоёр, гурав хоноод өнгө нь арай цайраад, зунгааралдсан улаан шар өнгө нь шингэрээд ирдэг юм. Тэгэхээр нь шалгалтынхан ирээд ууланд ажиллаж байна даа л гэж бодох хэрэгтэй. Энэ бол нутгийн иргэдийн бичигдээгүй хуулийн дүрэм байгаа юм. Том, том техниктэй уурхайнхан шалгалтынхныг ирэхээр ажиллахаа больчихдог. Шалгалтын багаас нь мэдээлэл нь дамждаг юм уу даа. Бүүр Бугант тосгоны захирагч нь, экологийн цагдаа нь мэдээгүй байхад л уурхайн эзэд шалгалт ирэхийг мэдчихсэн, зогсоочихдог. Тэгээд хуучин идэгдсэн, эвдэгдсэн талбайг мэрж байгаа нутгийн иргэд л баригддаг, торгуулдаг болоод удаж байна. Ер нь манай Бугантад алтны мафийн сүлжээ үүсээд удаж байгаа. Энэ шат дамжлага явсаар байгаад нутгийн иргэд хууль бусаар алт олборлохоо болино. Иргэдийг зогсоо зайгүй торгоод, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа энэ үед хэн гэмт хэрэгтэн болохыг хүсэх вэ дээ. Уг нь энэ жил хуулиндаа өөрчлөлт оруулж, Бугантын иргэдэд Бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл олгох сураг дуулдсан. Энэ сургаар нутгийн иргэд нөхөрлөл байгуулж, бичиг баримтаа бүрдүүлээд, ууланд гарахгүй хүлээсэн ч талаар боллоо. Энэ бол гөлөг төөрүүлэх ажиллагаа байжээ. Худлаа амлалт, хүлээлтээр техникжсэн хууль бус уурхайнхан л хожлоо. Тэд нутгийн иргэдийн нүднээс далд дураараа алтаа ухлаа шүү дээ. Бид энд зөвшөөрөл хүлээгээд байдаг, тэд ууланд зөвшөөрөлгүй ухаад байна” хэмээн ам уралдан ярьж байна.
| ЗЭСЭН ХҮРЭМ, АЛТАН ЗАНГИАГАА ГАЙХУУЛЖ, АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ААХИЛЖ ЯВАХАД ЧИНЬ БУГАНТЫН БАЙГАЛИЙГ АЛТНЫ МАФИЙНХАН СҮЙДЭЛЖ ДУУСЛАА, Г.ДАМДИННЯМ, Б.БАТБААТАР САЙД АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |