Уул, усаа тахиж, байгалиа шүтэх монголчуудын уламжлалт ёс дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Байгаль цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал дэлхийн нийтийн гол асуудал болсон энэ цаг үед нүүдэлчин ахуй соёл, байгалийн онгон тагшин байдлыг хадгалан үлдэх монголчуудын өв уламжлалыг сонирхох судлаачид олон байна.
Дэлхийн ихэнх улс орон суурин иргэншилд шилжиж, хүн төрөлхтөн байгальтай харилцах өдөр тутмын харилцаанаас хөндийрөхийн хэрээр байгалийн зүй тогтол алдагдаж байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхэлжээ. Ийм л цаг үед нүүдэлчин соёлоо хадгалж үлдсэн монголчууд байгаль эх дэлхийтэйгээ дасан зохицож амьдрах арга ухаанаа хэвээр хадгалж үлдсэн нь уул, усаа тахих уламжлалт ёстой холбоотой болохыг олон улсын судлаачид судалж эхэлсэн байна.
ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ, УСАА ТӨРИЙН БОДЛОГООР ХАМГААЛАХ ЁС
.jpg)
20 дугаар зууны эхэнд уул усаа тахих монголчуудын өв соёлыг шашны үзэл сурталтай холбох, сөрөг ойлголтууд олон нийтийн дунд түгсэн. Улмаар уул усаа тахих өв соёлоос монголчууд алсарч эхэлсэн нь нууц биш. Өөрөөр хэлбэл, уул овоо тахих ёсыг хуучны мухар сүсэг гэх ойлголт бий болгож, суурин иргэншилд шилжсэн нь уламжлалт зан үйлээ орхигдуулах шалтгаан болсон. Үнэндээ монголчуудын уул усаа тахих түүх уламжлал нь төрд ёс бүрдэлдэж эхэлсэн цаг үеэс эхлэлтэйг түүхэн сурвалжид тэмдэглэн үлдсэн нь бий. XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахин шүтэж байхыг зарлигдсан нь түүхэн тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Уул, усаа тахих нь зөвхөн шашин бэлэгдлийн ёс, зан үйл биш гэдгийг түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн нь энэ.
Харин 21 дүгээр зууны монголчууд уул овоо, ус нуураа тахих нь онгон тагшин байгалиа хамгаалж үлдэх өв соёлоо сэргээн, төрийн бодлогын түвшинд хүртэл анхаарч үзэх болов.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэх аян өрнүүлж, Төрийн тахилгат нуур болгон тахисан. Ингэснээр Хөвсгөл нуурыг Төрийн тахилгат нуур болгон тахиж, цэнгэг усны нөөцөө төрийн бодлогоор хамгаалах боломж нээгдэж байна. 2026 онд Их Богд хайрхан, Отгонтэнгэр, Бурхан Халдун хайрхан, Вангийн Цагаан уулс зэрэг уулсыг төр тахисан. Монгол орны байгаль, түүх дурсгалын өв болсон уул усыг уламжлалт өв соёлоороо дамжуулан, төрийн бодлогоор хамгаалах боломж бүрдэж байгаагийн илэрхийлэл юм. Монгол Улсад 890 гаруй тахилгатай газар бий. 2017 онд Монгол Улс ЮНЕСКО-ийн биет бус өвийн жагсаалтад уул, ус тахих ёс заншлыг бүртгүүлсэн байна.
ОЛОН УЛС СУДЛААЧДЫН АНХААРЛЫГ ТАТСАН ТӨРИЙН ТАХИЛГА
Уул усаа тахин шүтэх нь байгалийн зүй тогтолыг хадгалж буй том соёл болохыг дэлхийн нийт хүлээн зөвшөөрч эхэлснийг олон улсын эрдэмтэд сануулсаар байна. Өөрөөр хэлбэл, Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлын үеэр монголчуудын уул усаа тахих ёс нь байгалиа хамгаалах, дасан зохицох бүхэл бүтэн судлагдахуун болж, олон улсын анхаарал татаж эхэлсэн гэдгийг гаднын судлаачид ийн онцолж байна.
Монголч эрдэмтэн Анна Цендина: Монголчууд бурхан шашнаас өмнө уул, ус, нуураа тахин шүтдэг байсан нь бичгийн соёлд маш орсон байдаг. Тухайлбал, 17 дугаар зууны үеийн зохиолд ч гол усаа тахих ёсны тухай нэлээд бичигдэж үлдсэн байна. Халх, Ойрдын дайны үеэр Ойрдууд Орхон гол гаталж аврагдсан гэдэг. Тиймээс Орхон голоо тахиж, зан үйл үйлдсэн гэх мэт түүхэн тэмдэглэлүүд ч байдаг.
Чех Улсын Моншггол судлааач Вероника Зикмундова: Монголчуудын эртнээс уламжилж ирсэн байгальтайгаа харьцах ёс олон улс судлалд маш чухал байна. Дэлхийн байдал сүүлийн үед хэцүү байгаа учраас байгальд оршин тогтнохын төлөө монголчуудаас маш их зүйлийг суралцах хэрэгтэй байгаа. Монголчууд байгалиа шүтэх өв соёл эртнээс уламжлагдаж ирсэн. Хэсэг хугацаанд байгалиа шүтэх соёл нь бага зэрэг алсарсан. Гэхдээ дахин сэргээж, байгальдаа дасан зохицож, шүтэж, хамгаалж байгаа нь олон улсад ач холбогдолтой байна. Тэр тусмаа Чех Улсад Монгол бөө зочилж, манай орны судлаач, жирийн иргэдэд хүртэл байгалиа шүтэх талаар ойлголт өгсөн.
Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч Юки Конагая: Хуучин үед нүүдэлчин арга туршлагыг хоцрогдсон зүйл гэж бодож байсан. Харин байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн асуудал болсноос хойш нүүдэлчин ахуй соёлыг ухааны эрдэм гэж хүлээж авдаг болж байна. Түүнийг хадгалж өгсөн монголчуудад маш их баярлаж байна. Монгол Улсад Дэлхийн уур амьсаглын өөрчлөлтын 17 дугаар Их хурал буюу COP17-г хийх гэж байгаа нь учиртай. Байгалийн онгон төрхийг ингэж хадгалж байгаа хүний ухаан мэдэж авахаар ирж байна гэж бодож байна.
Унгар Улсын монголч эрдэмтэн, доктор, профессор Бирталан Агнеш
Байгаль, нийгэм хоёр дандаа зэрэгцээ байх ёстой. Монголчууд байгаль эх дэлхийтэй харилцах нягт холбоогоо одоо хүртэл алдаагүй. Одоог хүртэлх нууцыг нь тайлаагүй зүйл ч бий. Монгол Улсын нүүдэлчин соёлын талаар Английн судалгааны багтай хамтарсан чамгүй зузаан ном гаргасан.
| УУЛ УСАА ТАХИХ МОНГОЛ ЁС, БАЙГАЛИА ХАМГААЛАХ АРГА УХААН |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |