Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, ИБУИНХУ-ын иргэн, “Кембриж”-ийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм.
Профессор Дэвид Андрюс Снийт нь Монголын нийгэм, түүх, нүүдлийн соёл, мал аж ахуйн талаарх олон жилийн судалгаагаараа Монгол судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй эрдэмтэн билээ. Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн хамт олон болон Монгол судлалын салбарын эрдэмтэн, судлаачдын нэрийн өмнөөс профессор Дэвид Андрюс Снийтэд энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэнд нь халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт, бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.
| Профессор Дэвид Андрюс Снийтийг “Алтан гадас” одонгоор шагнав |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |