Ерөнхий консул А.Дэлгэрмаа Япон Улсын Гадаад харилцааны яамны Кансай дахь салбарын дарга, Элчин сайд Мисава Ясүши-тай 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр танилцах уулзалт хийв. Ерөнхий консул А.Дэлгэрмаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжиллаа. Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, иргэд хоорондын нөхөрлөл улам бүр бэхжиж буйг онцлов.
Цаашид Баруун Японы бүс нутагт сурч, ажиллаж, амьдарч буй болон зорчин яваа иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ гэлээ. Мөн иргэдийнхээ үүсгэн байгуулсан холбоо, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэв. Монголын соёл, урлаг, зан заншлыг сурталчлах, бүс, орон нутаг хоорондын харилцааг хөгжүүлнэ. Иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Мисава Ясүши Ерөнхий консулд ажлын амжилт хүсээд, үүрэгт ажлаа эхлүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Кансай бүс нутагт үйл ажиллагаа явуулахад бүхий л талаар дэмжиж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ үеэр талууд ирэх хугацаанд хэрэгжүүлэх “Намрын баяр” зэрэг арга хэмжээний асуудлаар санал солилцов. 2027 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Осака дахь Ерөнхий консулын газар байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хамтран ажиллахаар тохиров.
| Ерөнхий консул А.Дэлгэрмаа, Элчин сайд Мисава Ясүшитай уулзалт хийв |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |