• Өнөөдөр 2026-08-13

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Йоханн Саатхоффтай ярилцлаа

     Гадаад харилцааны сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал “UNCCD COP17”-ын дарга Б.Батцэцэг 2026 оны наймдугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхоффтай утсаар ярив. Тэрбээр “COP17”-д оролцох ХБНГУ-ын төлөөлөгчдийн тэргүүн юм. Сайд Б.Батцэцэг Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох UNCCD COP17-ын бэлтгэл ажил зохион байгуулалт болон агуулгын хувьд эрчимтэй өрнөж буйг дуулгав.

     Тэрбээр цааш нь ХБНГУ бол цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлт болон тус конвенцын үйл ажиллагаанд идэвхтэй, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн орны хувьд “COP17”-ын хүрээний яриа хэлэлцээг зөвшилцөлд тулгуурлан үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Парламентын төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхофф Монгол Улсад “COP17”-г амжилттай зохион байгуулахыг хүсэж, бага хурлын хүрээнд талуудын байр суурийг ойртуулж, нэгдмэл ойлголцолд хүргэх чиглэлд хамтран ажиллах болно гэлээ.


 

 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Йоханн Саатхоффтай ярилцлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188