• Өнөөдөр 2026-02-27

МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг танилцууллаа.
 
Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо.
 
Тодруулбал, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр боллоо. Дараа нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулна.

МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-27 13:11:39
    ЗОЧИН: МАН-ЫГ ТАТАН БУУЛГАЖ ЯЛ АСУУХ ЦАГ ИРСЭН ШҮҮ НАМЫН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД НЬ ЛУЙВАРЧДЫН ХАМСААТНУУД ГЭСЭН ҮГ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-27 13:11:38
    ЗОЧИН: МАН-ЫГ ТАТАН БУУЛГАЖ ЯЛ АСУУХ ЦАГ ИРСЭН ШҮҮ НАМЫН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД НЬ ЛУЙВАРЧДЫН ХАМСААТНУУД ГЭСЭН ҮГ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188