Монголын “шувуу” МАН-ын байранд “жиргэлээ” шүү, хууль хяналтынхаан. АТГ-ынханд аархаж байгаад, ээжийгээ асрахаар БНСУ руу ниссэн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эх орондоо иржээ. Тэгээд бүүр болоогүй МАН-ын золголтод оролцож, журмын нөхөдтэйгөө хундага тулгасан бололтой дог.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат гурван жилийн өмнө АТГ-т шалгагдаж байхдаа алга болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь нүүрсний сонсголд гэрчээр дуудаж, мэдэгдэх “хуудас” хүргүүлж байхад яриаг нь сонсчихоод утсаа тасалчихсан гэж байгаа. Эргэж залгаад “Ирнэ, ирэхгүй” гэдгээ хэлэх ч үгүй тэр өдөртөө БНСУ руу нисэх нислэгийн тийз аваад нисчихсэн. Түүнд зориулж бэлдсэн Төрийн ордны гэрчийн суудал хоосон, тэр өөрөө БНСУ-д “шувуу” болчихсон. Үнэндээ, гэрчгүй сонсгол болсон гэсэн үг.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат хууль хяналтын байгууллагад ээрэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэр өмнө нь “Бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулна. Өндөр настай ээжийгээ асарна” гэх утга бүхий өргөдөл бичиж, бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөх өргөдлөө өгснөө сошиалаар зарлаад, БНСУ-ыг зорьсон. Хэсэг хугацаанд сураг алдарч, “Ж.Мөнхбат хаана нуугдсан бэ. Шувуу ажиллагаагаар шүүрүүлэх үү” зэрэг асуулттай зэрэгцээд “Би зугтаагүй, эх орондоо ирээд, хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. АТГ-т өөрөө ирээд мэдүүлгээ өгчихлөө” гэж гэрэл зургаа цахим хуудастаа байршуулж, Монголд ирснээ тунхаглаж харагдсан. Төд удалгүй сураг чимээгүй, хэнд ч хэлэхгүй харийн орныг зорьсон.
Эхнэртээ гар хүрдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, казино тоглодог, амласан амлалтаасаа буцагч, Архангайн хулхи гишүүн, шүлэгч гээд нэрнээсээ илүү олонд танигдсан гуншинтай УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татаад байсан. Өөрөөр хэлбэл, дээрх гуншин дээр нь яллагдагч, нүүрсний хулгай гэх хоёр нэр нэмэгдчихээд байгаа гэсэн үг л дээ.
Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, нүүрсний хулгайн мөнгийг хууль бусаар угаасан байж болзошгүй ноцтой схем хууль хяналтын байгууллагынхны мөрдөгчдийн гарт, түүнийг шалгаж байгаа гэх. Шалгаж, тогтоосны үндсэн дээр хэргийг прокурорт шилжүүлж, яллах дүгнэлт үйлдсэн гэх юм билээ. Тодруулбал, түүний хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хуулийнхан дуудаж, байцаагаад, баттай баримт, ноцтой сэжүүр олсон гэх. Нүүрсний хулгай гэх хэргээс өөрөө өөрийгөө “мулталж”, араа хамгаалуулж ирсэн Ж.Мөнхбат аргагүй байдалд орж, халхавч хийсэн схем нь задарсан гэх сураг гараад удаж байгаа.
Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүйг гэрчлэх хамгийн ойрын жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Д.Ариунболд болоод буй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүргийг гүйцэтгэж, захирал болсон цагаас нь хойш нүүрсний хулгайн хэрэгт гар бие оролцож эхэлсэн гэх цуу яриа олны дунд олон жил ам дамжин яригдсаар ирсэн. Улмаар Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуутай хамтарч нүүрсний салбараас хулгайлсан мөнгөөрөө “Жаргалант” хотхонд хаус хотхон барьсан байж болзошгүй баримтыг “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс дэлгэсэн билээ. Уг мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм.
Тодруулбал, Ж.Мөнхбат хар багийн найз, халаас нэгтэй бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуу нь “Марс гранд” ХХК-иараа 2020 онд Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант” гэх тансаг зэрэглэлийн 46 айлын хаус хотхон барьсан. Тухайн 46 хаусаа нэг бүрийг нь 630 сая төгрөгөөр буюу нийт 28 орчим тэрбум төгрөгөөр борлуулсан баримт бий. Б.Чойжилжалбуу энэхүү 46 хаус бүхий хотхоныг барьж, худалдсан хугацаа нь Ж.Мөнхбатын "Эрдэнэс тавантолгой" ХК-тай холбогдсон хугацаатай давхацдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Мөнхбат "Нүүрсний хулгай"-н мөнгөөр найз Б.Чойжилжалбуугаараа 46 хаус бариулж, мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хахуулиар авсан хэдэн тэрбум төгрөгөөрөө казино тоглосон байж болзошгүй баримтыг хууль хяналтын байгууллагынхан олсон гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, казинод нугасгүй Ж.Мөнхбат хахууль авч, мөрийтэй тоглосон байж болзошгүй гэсэн үг л дээ. Гэхдээ хахуулийн мөнгө нь хэдэн зуун саяаар биш, хэдэн тэрбум төгрөгөөр яригдаж байгаа бололтой. Үүнээс улбаалаад, Ж.Мөнхбатад хахууль өгсөн хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан дуудаж, мэдүүлэг авах ажил өрнөсөн гэх.
Ж.Мөнхбат анх 2007 онд тухайн үеийн МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намынхаа ах нар, нөлөө бүхий бизнесменүүдийг дагаж Солонгост очоод, Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр “ховх” казинодсон дуулианд холбогдож байлаа. Дараа нь 2016 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Солонгост аваачиж, казиногоор зочлуулсан гэгдэж байв. Дараахан нь 2017 онд тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой Солонгосын “Парадайз” казинод тоглож “булагнасан” гэх бичлэг зураг нь цацагдаж, сошиалаар нэг шуугьж байлаа.
Эцэст нь, Ж.Мөнхбат эргээд ирлээ. Тэр шалгагдах гэж ирсэн байх гэж тааж бодохоос илүү улс төрд эргэн ирэлтээ зарлах гэж байгаа юм биш биз...
| МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |