Тэрбээр жүдо бөхөөр хичээллэж, “Шонхор” биеийн тамирын сургуульд сурч байхдаа МАН-ын сонгуулийн “штаб”-т ажиллаж, брошур тарааж явсаар улс төрд хөл тавьсан түүхтэй. Ингээд 2008 оноос Хотын дарга асан Т.Билэгтийн туслахаар хоёр жил ажиллаж, 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга болсноор УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазарын ивээлд багтсан гэж болно. Үүнээс хойш Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргээс салалгүй тус дүүргийн намын хорооны дэд дарга, Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, сонгинохайрханчуудад танигдсан. 2020 онд Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болсноор тойргийнхондоо танигдах боломжоос атгасан гэсэн үг. Үндсэндээ дөрвөн жил сонгинохайрханчуудыг тойглосоор гишүүн болсон нь энэ.
.jpg)
Н.Алтаншагай Сонгинохайрханаас сонгогдсон ч, сонгуулийн “санхүүжүүлэгчид” нь Архангайнхан байсан баримт бий. Тодруулбал, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд тэр чигтээ Н.Алтаншагайд сонгуулийн сурталчилгаанд нь хандив өгчээ. Жишээ нь, “Бөх билэгт” дэмжээний бөх Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын заан С.Сүхбат нар тус бүр 10 сая, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ 9.9 сая төгрөгийн хандив өгчээ. Энэ бол зөвхөн дансаар өгсөн хандивын баримт юм. Эндээс харахад Н.Алтаншагай “Бөх билэгт” дэвжээгээр дамжсан Архангайн улстөрчдийн буухиаг үргэлжүүлж байгаа нь лавтай бололтой. Өөрөөр хэлбэл, Архангайгаас төрсөн улстөрчдийн олонх нь “Бөхбилэгт” дэвжээний удирдах албан тушаалд ажиллаж байсан намтартай. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Ж.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат тэргүүтэй улстөрчид “Бөхбилэгт” дэвжээг сүүлийн жилүүдэд удирдаж ирсэн. Тэгвэл өдгөө тус дэвжээний удирдах зөвлөлийн дарга нь Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Г.Өсөхбаяр, гүйцэтгэх захирлаар нь “Сокол” ХХК-ийн захирал Намсрайжавын Алтаншагай, дэд тэргүүнээр нь Наранцэцэгийн Алтаншагай нар бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тэд ч мөн өмнөх улстөрчдийнхөө халааг авч, арыг нь цэвэрлэж, замыг нь засдаг заншлаа уламжлан авч яваа гэсэн үг. Ийм шаардлага, хэрэгцээ ч байгаа байх, “Бөхбилэгт” дэвжээнийхэнд. Учир нь, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нүүрсний хэргээр шалгагдах явцдаа гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Солонгос Улсыг зорьсон бол Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Ж.Бадамжунай авлига, албан тушаалын хэрэгт буруутгагдан, “Шувуу ажиллагаа”-гаар Филиппинээс баривчлагдан ирсэн. Тэгэхээр өдгөө “Бөх билэгт” дэвжээний улс төрийн залгамжлагч нь Н.Алтаншагай болоод байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Ж.Бадамжунайтай холбогдож болох өөр нэг сэжим нь “Хавдар-II” эмнэлэгтэй холбоотой дуулиан шуугиан. Тэрбээр гишүүн болмогцоо улсын төсөвтэй зэрэгцүүлэн “Хавдар-II” эмнэлгийн барилгын асуудлыг сөхсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригт орсон 2025 оны төсвийг дахин хэлэлцүүлэх үеэр Сонгинохайрхан дүүрэгт “Хавдар-II” эмнэлгийг бариулах 12 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулахаар хөлийнхөө улсыг эргэтэл гүйсэн хүн нь УИХ-ын гишүүн Н.Алтаншагай. Хамгийн сонирхолтой нь, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгийн санаачилгаар “Хавдар-II” эмнэлгийг барихаар төлөвлөөд байгаа Сонгинохайрхан дүүргийн XXXIV хорооны Баянголын амны 12 га газар нь Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Ж.Бадамжунайн Сонгинохайрхан дүүрэгт хууль бусаар авсан газар нь байж таараад буй. Өөрөөр хэлбэл, “Хавдар-II” эмнэлгийн барилгыг барих газрыг хоёр ч удаа өөрчлөхөд нь Н.Алтаншагай эрс эсэргүүцэж, хөлсөө гартал гүйсээр эцэст нь Ж.Бадамжунайгаас улс хураасан газар дээр бариулахаар шийдүүлсэн. Ингэж тэр нутгийн ахынхаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар олж авсан гэгдэж асан газрыг үнэд хүргэж, улсад зарах ажлыг амжилттай зохион байгуулаад байна, одоогоор. Энэ нь түүнийг Архангайгаас гарвалтай улстөрч ах нарынхаа буруу нэрийг цэвэрлэж, шинэ зам гаргахаар зүтгэж яваагийн нэг илрэл яах аргагүй мөн.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай өнгөрсөн хугацаанд Хотын дарга асан Д.Сумъяабазарын хүн гэгдэж байсан ч үнэн чанартаа тэр Хотын дарга асан Т.Билэгтийн туслахаар улс төрд хөл тавьсан замналтай. Т.Билэгт нь Ж.Бадамжунайтай бизнесийн халаас нэгтэй хамтрагчид. Нэг ёсондоо Т.Билэгтийн хотод хууль бусаар олгосон их хэмжээний газрын мафийн сүлжээний гол төлөөлөгчдийн нэг нь Ж.Бадамжунай байв. Ингээд үзвэл Н.Алтаншагай, Ж.Бадамжунай, Д.Сумъяабазар гээд олон эрх ашгийг төрд хамтгаалж суугаа бололтой.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай улс төрд тун богино хугацаанд томорсон, том татаастай нэгэн. Түүнийгээ дагаад хөрөнгө нь ч нэмэгдсэн байна. Тухайлбал, 2017 онд Н.Алтаншагай Засаг даргын орлогч байхдаа 20 сая төгрөгийн жилийн орлоготой, гэр бүлийн орлого нь 9.6 сая, 150 сая төгрөгийн нийтийн нэг орон сууцтай, 17 сая төгрөгийн нэг автомашин, 11 сая төгрөгөөр үнэлэгдэх 14 үхэртэй хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлж байж. Гэтэл 2023 онд өөрийнх нь жилийн орлого 45,6 сая төгрөг болж, гэр бүлийн орлого нь 4.5 сая төгрөг болсон байна. Улмаар 348 сая төгрөгийн орон сууцтай болж, 30 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай болсон. Хамгийн гол нь тэрбээр 107 сая төгрөгийн мал аж ахуйтай болж, хурдан удмын 11 адуутай болсон байна. Угтаа бол улстөрчид, бизнесийнхэн хөрөнгө чинээ нь нэмэгдэх тусам, хурдан удмын адуутай болж, түүгээрээ хөрөнгийн эх үүсвэрээ далдалдаг жишгийг ч УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тойрсонгүй.
Мөн 11 сая төгрөгийн үнэлгээ бүхий эзэмшихийн хоёр газартай, таван сая төгрөгийн үнэт эдлэл, 21 сая төгрөгийн хадгаламжтай болсон хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Н.Алтаншагай “Хангайн залуус хөгжил клуб” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Амь нэгтэй Архангай” ТББ-аараа Архангайхан тун ойр. Тэр дундаа сонгуулийн өмнө Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаяр тэргүүтэй улстөрчидтэй Архангай аймгийн Жаргалант сумын нутгийн зөвлөлд байсан. Нам дагаж, улс төрд зүтгэсэн түүний хувьд ТББ-уудад харьяалагдаж явснаас өөрөөр бизнесийн салбарт хөлөө олж амжаагүй. Гэсэн ч хууль тогтоох байгууллагад кнопны эрх мэдэлтэй болсноор элдэв бизнес гэлгүй хөлжиж болдгийг харуулж яваа нэгэн билээ.
| УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ХОТЫН ДАРГА АСАН Ж.БАДАМЖУНАЙН ЗАЛГАМЖ УУ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |