-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “16-тай ээж” киног үзэхдээ охинтой хамт хүүхдийнх нь төлөө тэмцэж, хамтдаа байсан үзэгчид байхад “Буруу зүйлийг уриалж байна” гэж шүүмжлэх ч хүмүүс байсан шүү дээ. Уран бүтээлчийн хувьд тэдгээр шүүмжийг унших ямар сэтгэгдэл төрж байв?
-Үзэгчидээс эерэг, сөрөг олон сэтгэгдэл ирсэн. Ямар нэгэн уруу татсан зүйл дэлгэрүүлээгүй шүү дээ. Тухайн үйл явдлыг зөв, буруу гэж огтхон ч шүүгээгүй. Сэрэмжлүүлэх “ийм эрсдэл үүсэжмагадгүй шүү” гэдгийг л “16-тай ээж” кино харуулна. Хүн бүрийн амьдрал өөр, тэдний туулж яваа түүх, хувь заяа нь өөр байгаад бусдыг шүүмжилж, гол дүрийн охиныг буруутгаж байгааг харах таагүй байсан. Хүмүүсийн сэтгэгдлийг төдийлөн уншаагүй ээ. Бүгдийг нь уншвал дийлдэхгүй юм билээ.
-Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн учраас илүү сэтгэл хөдөлсөн болов уу. Түүхийн жинхэнэ эзэнтэй уулзсан бол юу гэж хэлэхийг хүссэн бэ?
-Бодит түүхээс сэдэвлэсэн гэдгийг нь мэдсэнийхээ дараа зохиолоо бүрэн уншиж дуусаад сэтгэл хүнд болсон. Хүний амьдрал тааварлашгүй, хэцүү гэдгийг мэдэрсэн. Ямар их тэвчээр, зориг вэ. Хэрэв би түүний оронд байсан бол ганцаараа тэр бүхнийг давж гарч чадахгүй байсан байх. Түүхийн жинхэнэ эзнээр бахархаж кинондоо тоглосон доо.

-Өмнө нь ажилласан уран бүтээлүүдээс нь огт өөр дүр байлаа шүү дээ. 16 настай ээжийн дүрд ажиллах ямар байв. Хамгийн хэцүү байсан зүйл нь юу вэ?
-Тийм ээ, шинэ шалгуур байлаа. Жирэмсэн эмэгтэйн дүрд тоглож байгаа учраас хэрхэн алхахаа хүртэл бодсон. Өөрөөсөө залуу бүсгүйн дүр, тэр тусмаа ээжийн дүр учраас бодож, судлах зүйл олон байлаа. Уйлдаг зураг авалтын дараа өөр хэсгийн зураг авах үе нүд хавдчихдаг учраас жаахан хэцүү байсан. Тэр дундаас төрөх хэсгийн зураг авалт хамгийн хэцүү байсан. Жүжиглэж байгаа хэрнээ л их ядарсан учраас жинхэнээсээ төрөхөөс айсан.
-Кино багийнхан уран бүтээлээрээ дамжуулж үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа хүргэж чадсан болов уу?
-Миний хувьд хэлэх гэсэн санаагаа үзэгчдэд хүргэсэн гэж бодож байгаа. Хүмүүс өөрсдийн харах өнцгөөр ямар нэгэн зүйл ойлгож, ухаарсан байх.
-Өөрөө хараахан ээж болж амжаагүй байгаа шүү дээ. Ээжийн дүрд ажиллах ямар байсан бэ?
-Ээж бол амжаагүй байгаа учраас төрөх үед юу болдог талаар мэдэхгүй шүү дээ. Тиймээс зураг авалтаас өмнө эгч рүүгээ залгаж, асуусан. Эхийн сэтгэлийг дутуу гаргачих вий гэж их санаа зовсон доо.

-Үзэгчдийн сонирхлыг татаж байгаа “Мөрч” олон ангит киноны Агийн хайртай бүсгүйн дүрд тоглож байгаа шүү дээ. Түүхэн уран бүтээлд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Мөрч” олон ангит кино тун удахгүй үзэгчдэд хүрч дуусна. Түүхэн уран бүтээл учраас огт өөр ертөнцөд очсон юм шиг санагдсан. Ном, зохиолоос уншиж төсөөлдөг байсан үедээ очоод ирсэн юм шиг. Эдлэл хэрэглэл, хувцас, үг ярианаас нь эхлээд бүгд сонирхолтой санагдаж, шинэ туршлага хуримтлуулсан. Кино багийнхаа хамгийн бага нь байсан учраас туршлага багатайг минь ойлгож, бүгд зааж, зөвлөсөн. Энэ боломжийг ашиглаад багийнхандаа баярласнаа илэрхийлэхийг сацуу бүгдэд нь баяр хүргэмээр байна.
-Хүн бүр л танаас Агийн хэн алсныг асууж байна уу?
-Тийм ээ, олон хүн асууж байгаа. “Хэн алсныг нь хэлэхгүй, өөрсдөө үзээрэй” гэхээр дахин асуугаад байгаа учраас зарим хүнд “Зохиолоо бүрэн уншаагүй учраас мэдэхгүй” гэж хэлсэн.
-“Илбийн хайр” киноны талаар ярихгүй юу, гэгээн хайртай учирсан эмэгтэйн дүр шиг санагдсан?
-“Илбийн хайр” кинонд хүн бүрийн хайрыгтатсан хөөрхөн охины дүрд тоглосон. Дүр минь надаас нэлээн өөр эмэгтэй. Миний өмсдөггүй хувцас, өмнө нь хэлж байгаагүй үгийг хэлдэг. Гэхдээ тоглож хүсэж байсан дүрдээ тоглосон.
.jpeg)
-Жүжигчин болох шийдвэрийг хэзээ гаргаж байв. Яагаад энэ салбарыг сонгосон юм бэ?
-Би таван настайдаа сургуульд орсон хэрнээ их тод, чанга ярьдаг байсан юм. Бага ангийн багшийнхаа санал болгосноор уран уншлагын тэмцээнд ороод түрүүлчихсэн. Тэгээд сургуулийнхаа бүх л үйл ажиллагаанд ордог болсон. Оролцох бүрдээ улам дуртай болж, жүжигчин болохоор шийдсэн. Телевиздээ наалдчихаад гарч байгаа кино, жүжгийг шимтэн үздэг хүүхэд байлаа.
-СУИС-д сурдаг шүү дээ. Хэзээнээс уран бүтээлд ажиллаж эхэлсэн бэ?
-Өнгөрсөн намар хамгийн анхны уран бүтээл болох “Амьдрал” олон ангит кинондоо тоглосон. Тэр үед “Мөрч” киноны зураг авалт ч эхэлсэн учраас хоёр кинондоо зэрэг тоглосон доо.
-Анхны уран бүтээлээс гадна хоёр олон ангит киноны зураг авалтад зэрэг оролцож явах ямар байсан бэ, ачаалалтай байсан байхдаа?
-Ачаалалтайгаас гадна анхны уран бүтээл учраас “Чадах болов уу” гэсэн айдас байсан. Ядарч байсан ч сайхан дурсамж бүтээгээд олон зүйл сурахыг хичээсэн.
-Өөрийнхөө тоглосон киногоо үзэх ямар байсан бэ?
-Өөрийнхөө алдааг шүүж, хайж үздэг юм билээ. Заримдаа өөрийгөө харж ичнэ, болдог бол алдсан хэсгүүдээ, сэтгэлд хүрээгүй хэсгүүдээ засчихмаар санагдсан.
-Ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Тулаантай, адал явдалтай киноны дүрд өөрийгөө сорьж үзэхийг хүсэж байгаа.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Сургуулиа амжилттай төгсөөд сайн уран бүтээлч болохыг хичээж байна.
| Э.ТӨГСЖАРГАЛ: "16-ТАЙ ЭЭЖ" КИНОНЫ БОДИТ ТҮҮХИЙН ЭЗНИЙ ТЭСВЭР, ТЭВЧЭЭРЭЭР НЬ БАХАРХАЖ ТОГЛОСОН |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |