-Сайхан өвөлжиж байна уу. Танд дун цагаан цас дарж, хүйтэн жавар үлээсэн өвлийн мэндийг нийт уншигдынхаа өмнөөс хүргэе. Уран бүтээлийн олз омог их үү?
-Энэ жил чилийсэн урт намар боллоо. Араас нь монголчууд бид өвлийн эхэн сартай золголоо. Өнтэй сайхан өвөл болно гэж найдаж байна. Танай сайтын уншигч олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз арвин сайхан байна.
-Та шүлэг, яруу найрагтай анх хэрхэн холбогдож байсан бэ. Энэ талаараа таныг сайхан түүх хуваалцана гэж бодож байна?
-Хүүхэд байхдаа л уран зохиолын ном их уншдаг байлаа. Энэ миний шүлэг бичих хөрс суурь болсон байх. Анхны шүлгээ социалист нийгмийн үед 16 настай илгээлтийн эзнээр явж байхдаа бичиж байлаа. Үүнээс гадна, аав, ээжтэйгээ нэгдлийн олон малтай байсан. Тиймээс өдөр болгон малд явна. Хээр ном уншиж, дуулж, бүтэн найраглалууд цээжилж уншдаг байлаа. Тухайн үеийн намрын сэтгэл сэнсрүүлсэн байдал л шүлэг найрагтай холбосон байх.
-Анхны юм гэдэг хүний сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжийг тээж явдаг шүү дээ. Таны анхны тэрлэсэн шүлэг ямар шүлэг байсан бэ. Уран бүтээлч хүний шүлэг бүхэн дурсамж, түүх агуулж байдаг болов уу?
Олон л шүлэг бичээд хонины бэлчээрт уншиж байлаа. Мөн бичсэн шүлгээ сонин хэвлэлд их явуулдаг байсан. Явуулсан шүлгүүд маань хэвлэлд гарахаар их урам ордог байв. 1988 онд Үнэн сонинд олон алдар цуутай найрагчийн бүтээлтэй хамт буланд малчин Л.Торойн шүлэг хэвлэгдэж байлаа. Тэр шүлэг маань олонд хүрч дуу болсон доо.

Зэллээд буцах шувууд нулимс асгам дуутай
Зэлгээн цэнхэр нуур нугас өнчирсөн уйтай
Энгэрийн эмжжэр шиг замууд эвхэрсэн цагаан тоостой
Энхрий чамайгаа үдсэн эрэвгэр нүдэн нулимстай
Эрхэлж өнгөрүүлсэн өдөр хоногийн дуртгал
Эгшнээ жаргааж элэг зүрхэнд нүүнэ
Үүл манан өвсөнд өвдөглөн суугаад
Үл мэдэгдэх чимээгүй орчныг нууна
Энэхэн намар орой болсон намар
Гэнэхэн насанд эрт ирсэн намар аа” хэмээн намрын тухай шүлэг бичсэн. Ер нь намрын тухай шүлэг их ч бичсэн дээ. Тэсийн голын намар, бэрийн намар, илүү гэрийн намар, жимсчний намар, тэлмэн хөндийн намар, амрагийн намар гээд явж өгнө дөө. Бавуугийн Лхагвасүрэн багшдаа хадаг барьж шавь орсон доо. Намайг их хайраар хайрласан, ажилд анх авч амьдралд дэм болж алдар цуутай олон хүний агаар дунд нүдийг минь нээсэн дээ.
Бавуугийн Лхагвасүрэн багшдаа хадаг барьж шавь орсон доо. Намайг их хайраар хайрласан, ажилд анх авч амьдралд дэм болж алдар цуутай олон хүний агаар дунд нүдийг минь нээсэн дээ.
-Таныг утга, зохиолын ертөнц рүү хөтлөн оруулсан багшийнхаа тухай яриа дэлгэж болох уу?
-Хөтөлсөн гэхээс хөгөлсөн хүмүүс их. Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдлийнхэн байна. Намдагийн Цэгмэд ах маань 1993 оны "Болор цом"-д дагуулан ирж олон ч хүнтэй танилцуулсан. Тэгж явахдаа Бавуугийн Лхагвасүрэн багшдаа хадаг барьсан. Намайг их хайраар хайрласан, ажилд анх авч амьдралд дэм болж алдар цуутай олон хүний агаар дунд нүдийг минь нээсэн. Ер муу шавь багшийнхаа тухай ярих тусгүй гэж боддог. Барилдлага гээч ариун зүйл...
- Утга зохиол хүүхдийн хүмүүжилд хэр сайн нөлөө үзүүлдэг вэ. Утга зохиолоор хүмүүжсэн хүүхэд нийгэмд ямар ёс суртахуунтай болж төлөвшдөг гэж боддог вэ?
-Сайн бүтээл зохиол сайн нөлөө үзүүлнэ, муу зүйл мэдээж муу нөлөө үзүүлнэ. Сэтгэлийн боловсролыг урлаг утга зохиолоос олох нь дамжиггүй. Оюуны өндөр боловсролтой ч сэтгэлгүй хайр доторгүй хүмүүс олшрох нь нийгмийн цэвдэгшил. Бага тусгахаас гадна сурах бичигт оруулж буй сонголт маш муу.
.jpg)
хөдөлмөрөөр их олон зүйлийг бүтээж болох ч яруу найргийг бол чадахгүй
-Сүүлийн үед уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрт тун бага тусгаж байгаа гэх юм. Энэ нь хэр муу нөлөөтэй санагддаг вэ?
-Бага тусгахаас гадна сурах бичигт оруулж буй сонголт маш муу. Муу зохиол оруулж муу үр суулгаснаас тэр ариун дагшин оюун сэтгэлийг цэврээр нь үлдээ. Тэгвэл илүү аюул багатай. Хүүхдэд, ер нь хүнд юу ч тулгах аргагүй. хөдөлмөрөөр их олон зүйлийг бүтээж болох ч яруу найргийг бол чадахгүй
-Сайн уран бүтээлч хүн байгалиасаа төрдөг гэх, зарим нь хөдөлмөрөө л өөрийгөө бүтээдэг гэх юм. Та энэ тухай юу гэж боддог вэ?
-Байгалиас төрнө эргэлзээгүй, хөдөлмөрөөр их олон зүйлийг бүтээж болох ч яруу найргийг бол чадахгүй
- Онгод гэдэг таныхаар юу вэ. Авьяас уу, хөдөлмөр үү?
-Онгод бол авьяасын оч, хөдөлмөрийн үр бол дадал төдий хөлсний үнэтэй онгодын хүлэг хөлснөөс үргэнэ, зуларна. Хүчлэн тогтоох аргагүй
-Уран бүтээлч хүний хувьд ирээдүйд гарч ирэх залуусын шүлэг, найргийг анзаардаг байх. Сүүлийн үеийн хүүхдүүд хэр сайн бичиж байх шиг байна вэ?
-Үгүйсгэхийн аргагүй үгийн эрчмүүд сэтгэлгээний их өөрчлөлтүүд анзаарагддаг. Арван зургаатай малчин торойгоос ямар их өөр вэ. Охин маань хоёр найзынхаа шүлгийг надад явуулж, одоо хорь ч хүрээгүй хүүхдүүд. Хоёр мянга хорин оныхон байхдаа биднээс асар өөр юм ахуйгаас их алсарчээ энэ нь ч онодог биз
-Толгой дарааллаад л яруу найргийн наадмууд их зохион байгуулагдах юм. Үүний сайн болон муу талын тухай таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Яруу найргийн наадмуудад муу тал байхгүй ээ. Сүүдэр ч байхгүй байвал тэр дагадаг жаахан хэл ам л биз. Ямар ч цаг үед яруу найрагчид муу нэртэй яваагүй. Яруу найраг доог тохуу болоогүй тийм өндөрлөгт явж ирсэн
-Та үе тэнгийнхээ уран бүтээлчдээс хэнтэй нь ойр дотно нөхөрлөдөг вэ?
-Ер нь үеийхэн чинь бүгд л хундага жингэнүүлж бужигнаж явдаг шүү дээ. Тэгсээр нэг л мэдэхэд тус тусдаа лаа бариад суучихдаг юм шиг А.Эрдэнэ-Очир бид их амь татуу байсан шиг 1990-ээд оныхноос олон хүн их эрт буцлаа, дэндүү харамсмаар байдаг
-Яруу найрагчид, ном шимтэн уншигчид шүлэг, яруу найраг хоёр тэс өөр зүйл гэж ярих юм аа. Та уран бүтээлч хүний хувьд энэ ялгааг хэрхэн хардаг вэ?
-Эрс ялгаатай, илжиг, морь хоёр шиг ялгаатай. Яруу найргийн амьсгаа тэнгэрт мэдрэгддэг байтал шүлэг бол газарт амьтай. Яруу найраг хиргүй тунгалаг бол шүлэг энгийн хараал, ерөөл шиг байдаг - Зарим яруу найрагч “Үг хүнийг захирдаг” гэдэг. Гэтэл зарим нь эсрэгээрээ “Хүн үгийг захирдаг” гэх юм билээ. Энэ тал дээрх таны бодол? -Үг хүнийг захирдаг нь үнэн. Цав хийтэл буусан юмыг засах гээд хасах гээд болохгүй үгэндээ захируулж сэтгэлээ зохируулж баймааж нэг юм бичнэ. -Хүн бүхэнд л байнга уншдаг ширээний ном гэж байдаг. Та ямар номыг багаасаа уншиж, урам зориг авдаг байсан вэ? -Миний анх уншсан ном бол их том ном. Б.Ринчен гуайн "Үүрийн туяа"-г уншаад ном гээчийн амт шимт, шидэд автсан. Евгины Онегиныг бас их уншдаг байсан даа...

| ЯРУУ НАЙРАГЧ Л.ТОРОЙ: Яруу найраг эмзэглэлээс л төрдөг шиг санагддаг |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |