Каракуль малгайгаар “формжиж”, өөрийнхөө зурагтай календарийг өвс, тэжээлтэй хамт өөд, уруугүй тарааж гүйсэн төрийн түшээд маань малчны хотноос Төрийн ордонд заларлаа.
Ямартай ч Г.Занданшатарын ангийнхан Завханд машин маниулдаж, Төв аймагт цаснаас иргэдийг аварч, Шаамарын мөсөн дээр гулгаж, хоёр шуудай хивэг, тэжээл тараахын тулд 20-иодоороо зудан дундуур “зугаацаж” яваад суудалдаа заларснаар энэ хаврын улс төр эхэллээ. Цагаан сараас хойш туслах малчин болох нь холгүй зүтгэсэн төрийн түшээдэд одоо ганцхан улирал үлдсэн. Зарим нь ч өөрийгөө сайн, муугаар таниулчихсан “додигор” суугаа. Харин зарим нь тойрогтоо бүү хэл өөртөө ч танигдаж амжилгүй танхимаа орхих нь гээд хямарч суугаа биз ээ.
Энэ хаврын улс төр бужигнаантай байх нь баараггүй. Сонгууль болоход дөрөв хүрэхгүй сарын хугацаа үлдсэн нь улстөрчдөд амласнаа биелүүлэх, ахиад давж амлах, тойргоо эргэх, томсгосон тойрогтоо танигдах, хариуцлагатай цаг үетэй нүүр тулсан гэсэн үг л дээ. Хаврын чуулган эхлэхээс өмнө “туслах малчин” болсон нь ч ийм учиртай. Хивэг, тэжээл дээрээ “УИХ-ын гишүүн тэр. Намайг сонгоорой” гэж улаан, цагаанаар бичээгүй ч үг, үйлдлээрээ тийм мессеж өгчихөөд ирсэн нь тодорхой. Эрх баригч намынхан намрын чуулганы хаалтаа “Нүүрсний сонсгол”-оор өндөрлүүлж, хаврын чуулганаа “Ногоон автобус”-ны сонсголоор эхлүүлэхээр болов. Сонгууль угтсан том ажил нь юуны ч хамаагүй сонсгол хийх.

Нэгэн цагт Шийдлийн Засгийн газар байгуулаад сүйд болж байлаа, манай улс. Шийдсэн ч “юм”-гүй, шийдээгүй ч “юм”-гүй тэгсхийгээд намжсан. Тэгвэл одоо сонголын парламент руу шилжээд байна. Энэ хаврын хамгийн түрүүнд шийдэх ажил нь “Ногоон автобус”-ны хэргээр сонсгол явуулах. Нэр бүхийн гишүүдээс нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ногоон автобусны хэрэгт Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байдаг. Ингээд “ногоон автобус”-ыг худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай эсэх, “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэхэд хяналт шалгалт хийж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах нээлттэй сонсгол зохион байгуулахаар УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулсан. Отгон чуулган нээлтээ хийсэн өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар ногоон автобусны хэргээр сонсгол зохион байгуулахаар болсноо дуулгасан билээ.
Тодруулбал, “Тэнүүн-Огоо” ХХК нь БНСУ-ын “Daewoo” үйлдвэрээс хуучин автобус оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, 27 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэхээр болоод байгаа. Энэ парламентын энэ хаврын чуулганаар хэлэлцэх гол ажил нь “цавчаа” ногоон автобусны цавчааг нийслэлд буцаан авах ажил байх нь. Харин яллагдагчаа зугтаалгасан ядруухан сонсгол болох эсэх нь тэднээс хамаарна. Түүний араас улаан автобусны хэрэг ч гэж орж ирж мэднэ.
Энэ жилийн хаврын улс төр газрын наймааны асуудлаар үргэлжлэх нь тодорхой болчихоод байгаа. Хаврын улс төр ер нь ширүүхэн эхэлнэ гэхэд болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 20 жил нийслэлийн газрыг хууль бусаар олгосон, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг зарж, хууль зөрчсөн асуудалд нээлттэй сонсгол хийх чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасан байдаг. УИХ-ын дарга Г.Занданшатар газар олголттой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонгсол хийхээ мэдэгдсэн нь газрын наймааны "хулгайч"-дыг сонгуулиас өмнө зарлаж, нээлттэй сонсгол хийх нь бүр тодорхой болоод байгаа. Хөдүүгээр сайхан ааш гаргаж явсан улстөрчид хамаарал бүхий хүмүүстэйгээ хамт газрын наймааны нээлттэй сонсголд дуудагдана гэсэн үг.

Үе үеийн Хотын дарга нарын болон тэдэнтэй хамаарал бүхий улстөрчдийн хууль бусаар газар олгосон байдлыг хэлэлцэж, УИХ-аар оруулна. Харин энэ үед нийслэлийн газрыг хууль бусаар зарсан болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийслэлийн газрын хууль бусаар эзэмшсэн хүмүүс сонсголын үеэр дуудагдаж, газрын наймааны хулгайч хэрхэн болсон тухайгаа ярина. Нийслэлийн газрыг хууль бусаар бусдад олгосон гэмт хэргийг үе үеийн хотын дарга нар болон НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгаас эхлэх бол хууль бусаар нийтийн газарт эзэн суусан хэрэг Б.Наранхүүгээс эхлэлтэй болохыг манай сайтын сэтгүүлч “Эргэлт” сэтгүүлийнхээ гурав дахь дугаарт баримттай нийтэлсэн. Газрын наймааны сонсголд М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батбаясгалан тэргүүтэй болон үе үеийн газрын албаны дарга нар, Ерөнхий архитектор, Барилга, байгууламж ашиглалтад хүлээж авах улсын комиссын дарга нарыг газрын наймааны гэрчээр дуудах нь тодорхой. Мөн тэднээс гадна хэд хэдэн хотын дарга нараас газар авсан Б.Наранхүү, Улаанбаатар хотын хамгийн өндөр барилгуудын эзэн болох Т.Бадамжунай нар эхний ээлжинд дуудагдаж болзошгүй. Ширүүхэн ч юм болох нь болно оо.
Дараагийн гол ажил. Гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Энэ удаагийн ээлжит сонгуулиар 78 гишүүнийг мажоритар, 48-г нь пропорцианаль хувилбараар сонгож, 126 гишүүнтэй болох шинэ хуулийг дагаж мөрдөхөөр болсон.
Ингэснээр намууд аль гишүүнд мандатын эрх олгож, алийг нь намын жагсаалтаар шууд парламентад оруулах вэ гэдгээ шийдэх том шийдвэрийн өмнө ирсэн гэсэн үг. Эрх баригч намынх хувьд энэ удаагийн парламентад нүүрсний хулгай, Хөгжлийн банкны гэх улс төрийн хэрэгт нэр холбогдсон нэлээд гишүүд бий.
Харин жагсаалтаар орох 48 хүний нэр тодрох гэж бөөн “зодоон” болно. Нам, эвслэлийнхэн дотроо хагаралдаж, хана цөмлөхөөс ч наагуур болж байгаа. МАН-ын хэдэн ах “Намайг ганц удаа гишүүн болгоод өгөөч.Дахиад ганцхан удаа” гээд дөрөвдүгээр араандаа хийчихээд жийж яваа. Хэнийгээ жагсаалтад багтаах, хэнийгээ дэвшүүлэх гээд МАН болон бусад намууд мөн ч халуун байгаа даа.

Энэ парламент түүхэндээ хамгийн олон “гэмт хэрэгтэн” орогнуулсан парламентаар тодрох байх. Арван жилд ангийнх нь бүх хүүхэд дэггүй, сахилгагүй, муу сурлагатай, болж бүтэхгүй хэрэгт холбогдож, багш нарын хурлаар ордог анги байдаг даа. Тэрэн шиг энэ парламентын гишүүдэд холбогдохгүй хэрэг, оролцохгүй “шүүх хурал” гэж алга бололтой. Саяхан гэхэд л журмынх нь нэг нөхөр гурван жилийн хорих ял сонсоод ачигдлаа. Цаана нь гишүүнээ түдгэлзсэн гурван гишүүний “хэрэг” хүлээж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, шүүхийн тогтоол уншуулсан. “Би буруугүй, намайг гүтгэж байна. Нүүрсний хулгай битгий хэл хүрз нүүрс ч аваагүй. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас бууж, шалгуулж байна. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг зүйл ангиар буруутгаж байгаа. Энэ бол хүнийг гүтгэн доромжилж харлуулж буй хэрэг” гэж Т.Аюурсайханы хэлсэн үг үнэнд гүйцэгдэв.
Дараа нь Б.Энх-Амгалан гишүүн торгох ялаар шийтгүүллээ. Түүнийг шүүхээс гэм буруутайд тооцож, таван жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж, 40 сая төгрөгөөр торголоо.
Т.Аюурсайхантай мөр зэрэгцэн УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн гурван ч гишүүн бий. Тодруулбал, “ажнай” Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар мөн л хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа билээ. Мөн шүүхийн тогтоол уншуулсан Ё.Баатарбилэг, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа Н.Наранбаатар гээд чих халууцуулах гишүүн олон бий. Тэднийг авч үлдэх үү, явуулах уу гэдэг шорвог шийдвэрийн өмнө тэд ирлээ. Харах, хүлээх л үлдлээ, бидэнд.
| СОНГУУЛЬ УГТСАН ХАВРЫН УЛС ТӨР “ЦАВЧАА” НОГООН АВТОБУС, ГАЗРЫН НАЙМААНЫ СОНСГОЛООР ЭХЭЛНЭ |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |