• Өнөөдөр 2024-05-09

Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл үргэлжлэх метроны тасалбарын үнэ 1000 төгрөг байна

2024-02-29,   3237

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан.
 
Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.
 
Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.
 
Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.
 
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.

Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл үргэлжлэх метроны тасалбарын үнэ 1000 төгрөг байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 06:26:13
    Зочин: Хийгээгүй юмаа хмйчихсэн юм шиг битгий ингэж бичиж бай. 100% юм шиг л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 06:26:13
    Зочин: Хийгээгүй юмаа хмйчихсэн юм шиг битгий ингэж бичиж бай. 100% юм шиг л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 11:37:51
    Dagaz: Yaagaach ugui baihad und yridag unendlich erguu dagaznuud ymdaa. Ter und tugrugiin Hans ene baidöaaraa bugusnii tsaas bolno biz
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 21:40:12
    Зочин: Бүх өртөг үнэ гарч байж зорчих үнэ гарах байлгүй дээ....амар юм шууд л үнийг нь гаргаад....манайхан нээрээ бүтэхгүй ээ...хэдэн цүнх баригч нарын хийж бгаа ажил байх даа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 20:50:40
    Zochin: Юу гэж зорчих үнэ өнөөдөр тодорхой болох вэ дээ. Ккк. Баригдаж дууссаны дараа өртөг зардлаа тооцоод хөрөнгө оруулалтаа хэдэн жилд ямар үнээр зорчуулж байж нөхөх вэ гэдгийг тооцож байж бодож гаргадаг байх шүү. Сүүлийн үеийн энэ сайд дарга нар зүгээр л тэнгэр лүү харж байгаад тоо хэлдэг эргүү юмнууд байх юм. Хэцүү ч юмдаа. Ийм улсуудаар удирдуулж байгаа улс яаж хөгжих вэ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 17:05:25
    Zochin: Za yahawee yahaw barigdsani daraa bol bolno shde.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 16:52:46
    Сс: Метрогоор ашиг монгол улаанбаатар 50 жилдээ олохгүй байнгын гарах зардлыг хот л дааж явна дэлхийн бүх метро ийм байдаг Токио л явсан хүнийхээ орлогоор ашигтай баыдаг гэсэн За тэгээд бусад нь үргэлж л татаастай бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 16:41:01
    Инээмтгий хүн: 1000 байтугай 10000 байсан ч яахав.Бариагүй метрог одоо яриад яахав.Зай ч бна лай ч бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 16:25:35
    зочин: алаагүй баавгайн арьсыг хуваах гэгчээр цаасан дээрч буугаагүй метроны үнэ биччихсэн авилгач луйварчин хулгайч нам нэртэй бүлэглэл иргэдийг доромжилж ханахгүй юмаа зам тавих гэж хэдэн жил боллоо дархан
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188