• Өнөөдөр 2024-05-16

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хэсгийг энэ сардаа багтаан байгуулна

2024-02-28,   241

Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлахаар хуульчилсан. 
 
Улмаар сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийн талаарх мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст гурав хоногийн дотор, уг газар хэлтэс нь мэдээллийг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гуравдугаар сарын 6-ны дотор хүргүүлэх ёстой. 
 
Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо 21 аймаг, есөн дүүргийн ИТХ болон Засаг даргын Тамгын газарт сонгуулийн хэсэг байгуулахдаа хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна. 
 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хэсгийг энэ сардаа багтаан байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188