Нийслэлийн дарга нар жил бүр бродюр сольж, явган хүний зам засдаг ажилтай. Эвдэрсэн, эвдрээгүй хамаагүй солиод л байна солиод л байна. Хуучныг шинээр солилоо гээд явган хүний зам сайжирсан зүйл ер үгүй. Жил бүрийн яг өдийд автозамын засвар, шинэчлэлийн ажил ундардаг. Зарим нь данхаар хар тос цутгаад л эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд бродюр, зам засварын асуудал дуусахгүй шүүмжлэл дагуулдаг. Хамгийн сонирхолтой нь, автозамынхан өнгөрсөн жил зассан бродюраа энэ жил дахиад л сольдог гэнэ. Учир нь Нийслэлийн Замын хөгжлийн газрынхны хамаарал бүхий этгээдүүдийн компани ямар ч өрсөлдөгчгүй тендер авч, "Амташсан хэрээ 13 дахина" гэдэг шиг жил бүр автозамын бродюр солих нэрээр мөнгө идээд сурчихсан байдаг гэх.
Тэдний энэхүү мөнгө угаах аргыг хэн ч анзаардаггүй иргэд жил бүр автозам засаж, бродюр сольж байвал сайн гэж боддог. Гэтэл улсын мөнгийг чимээгүй иддэг хамгийн том мафи "Бродюр солино" гэх хоёрхон үгний цаана бужигнадаг байна. Энэ жил бүр 45.6 тэрбум төгрөгөөр явган хүний зам солино хэмээн НИТХ-ынхан төсөв хэлэлцэх үеэрээ ярьсан. Солиогүй удсан, хуучирсан, хамуурч элэгдсэн замыг сольж болно. Хамгийн гол нь, чанартай зам барих хэрэгтэй байна, хотынхоон. Өвлийн улиралд зам дээр давс, бодис цацаж, хамууруулна. Дээрээс нь хүрз, жоотуу, төмрөөр нүдэж халзалж, хагалдагаа тооцоолж, олигтойхон зам барьчихвал хэн хэндээ амар л байна. Өөрөөр хэлбэл дор хаяж 10 жил гар хүрэхээргүй, дахиж хөндөхөөргүй болтол нь явган хүний замаа сайжруулах хэрэгтэй байна гэсэн үг. Гэхдээ жилийн явган хүний зам солих ажилд 45.6 тэрбум төгрөг зарцуулна гэх асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нийслэлийнхэн зам солино гэх нэрээр сонгуулийн мөнгө босгох гэж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Сонгуулиас өмнө зам засах ч хэрэггүй хэмээн үзэл бодлоо илэрхийлж байгаа буруу зүйл биш.

. Цас хайлуулахад цацдаг бодис бетонон хашлагыг эвдэж, элэгдүүлдэг. Манай улс ихэнхдээ бетонон бродюр хэрэглэдэг. Тэр нь цас хайлуулах бодис давс цацсантай холбоотойгоор ашиглах хугацаа нь богиносдог. Зам ашиглах, засах хугацаа богиносох бүрд хэдэн тэрбум төгрөгийн тендер зарлаж, мөнгө угаадаг. Үнэхээр засвар хийгээгүй 10, 20 жил болсон автозамыг засаж, мөнгө зарцуулалгүй яах вэ. Харин яагаад заавал солих шаардлагагүй автозамын бродюрыг жил бүр солиод байдаг юм бэ. Иргэд ч жил бүр бродюр сольдог асуудалд бухимдалтай ханддаг. Тухайлбал олон нийтийн сүлжээгээр “МАН-ынхан засаг барьж байхад жил бүр бродюр сольж, төсвийн мөнгө завшдаг дарга нарыг ил болгох хэрэгтэй. Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга нарын хамаарал бүхий этгээдүүдийн компани тендергүйгээр ажил хэрэг болгож авчихаад хэдэн тэрбумаар нь иддэг” хэмээдэг. Зарим нь “Нийслэлийн замынхан баян айлын эхнэр дээлийн өнгөө наадам бүрээр сольдог шиг бродюр, зам байнга солих юм” гэх мэтчилэн санал, сэтгэгдлээ илэрхийлдэг нь нууц биш. Гэвч үүнийг тоож буй нэг ч хүн байдаггүй. Яг үнэндээ бидэнд бродюраас илүү сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам хэрэгтэй байна. Эвдрээгүй бродюр солихоо болъё. Өмнөх хотын даргын үед бүр давхарлаж тавьж байсан түүнийг нь битгий давтаарай.
| ӨВЛИЙН ЦАГТ ЗАМЫНХАА ЦАСЫГ ТӨМРӨӨР НҮДЭЖ АРИЛГАДГАА ТООЦОЖ ЧАНАРТАЙ ЗАМ БАРИАРАЙ, ХОТЫНХООН |
|
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |