Түгжрэлийн сайдаас юу ч хүлээгээд нэмэргүй нь ээ. Хувийн бизнесээ өргөжүүлэхээс төрийн албанд ажиллаж чадахгүй юм байна. Одоогоор түгжрэл бууруулах талаар ямар ч төсөөлөлгүй яваа. Саяхан тойргийнхоо малчдад өвс, тэжээл зөөж, хүмүүсийн наана, цаана орж зургаа авхуулж яваа харагдсан. Хийнэ, бүтээнэ, чадна гэж сайд болчихоод сонгуулийн шоу хөөгөөд хөдөө явчихлаа. Нийслэлчүүдийн өдөр тутмын асуудал болсон түгжрэлийг хэзээ, хэрхэн шийдэх гэж байгаа юм бол. Хотыг бүхэлд нь сайхан болгож, цэгцэнд нь оруулдагүй юм аа гэхэд өдийд түгжрэл бууруулах нэг ч болтугай ажил яриад зогсмоор сон. Хотын түгжрэлийг яаралтай шийдүүлэх талаар нийслэлчүүд өдөр, шөнөгүй бухимдлаа илэрхийлж, амьдралынхаа хамаг цаг, эрч хүчээ зам дээр өнгөрүүлж байгаа тухайгаа цахим хуудсаараа дамжуулан хэлэх юм. Гэтэл хариуцсан сайд нь ганц ч алхам өөрчлөгдөж, сайжруулах арга хэмжээ авсангүй бүтэн таван сар боллоо.
Өнгөрсөн хугацаанд юу ч хийсэнгүй. Бүр тэгж л байдаг юм гэсэн шиг тоож байгаа шинж ч алга. Түгжрэл хэзээ ч буурахгүй, бууруулах арга хэмжээ авахгүй гэсэн шиг бүр цагаандаа гарсан бололтой юм. Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга болсон даруйдаа метроны төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх бүхий л арга замыг эрэлхийлж ажиллана. Түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах гарц, шийдлийг хайж, гарц, шийдлийг нэг бодлогийн дор зангидаж, цаг алдалгүй үр дүнд хүрнэ. Метротой болох ажилд хотын удирдлагууд үүрэг оролцоотой ажиллаж байгаад баярлаж байна. Метротой болчих юм бол түгжрэлийг бууруулах томоохон ажилд алхам болно. Метрог богино хугацаанд барих бүх арга замыг эрэлхийлж ажиллах болно” хэмээж байсан. Түүнээс хойш хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар доривтой юу ч хийсэнгүй. Өлийн гурван сар замынхаа цасыг олигтой цэвэрлэж чадаагүй. Цэвэрлээгүй цасан дээрээ хэдэн хүнээр давс, бодис хүрздүүлсэн ч тэр нь нэмэр бололгүй иргэдийн хараалыг бараад дууссан. Нийслэлчүүд Б.Дэлгэрсайханыг сайд болсноосоо хойш олигтой ажил хийсэнгүй. Аргацаасаар байгаад сонгуультай золголоо хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Өнөөдрийг хүртэл түүний гардаж аваад хийсэн гавьяа үнэндээ алга. Энэ л Б.Дэлгэрсайханы хийсэн ажил шүү дээ гэж ярих юм үнэндээ алга. Удахгүй улстөрчид малчидад царайгаа харуулж, цайг нь ууж дуусчихаад сонгуулийн өмнөхөн хотод ирэхдээ “Дараагийн дөрвөн жил хотыг түгжрэлгүй, утаагүй болгоно” гэж хэнэг ч үгүй том, том ярьж, мөрийн хөтөлбөртөө “Түгжрэлгүй Улаанбаатар, утаагүй хот” гэхчилэн мөрөөдлийн төлөвлөгөө боловсруулцгаан биз. Тэр цагт малчид зуданд, хотынхон түгжрэлд дарлуулж байснаа эргэн санах хэрэгтэй.. Нийслэлийн иргэд амьдралынхаа хамаг үнэтэй цаг хугацааг түгжрэлд барж байхад түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан түгжирч л байг гэсэн шиг зүгээр суугаа нь зүйд хэрхэн нийцэх вэ. Би ямар “Алтан загас”-ны өвгөн биш тавхан сарын дотор түгжрэлийг яаж бууруулах юм гэсэн ухааны юм бодоод сууж байгаа биз.
(1)(1).jpg)
Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн арваннэгдүгээр сард “Нийслэлчүүдийг автобусанд суулгах соёлд сургана” хэмээн мэдэгдсэн. Түүнийг дээрх мэдэгдлийг хийсний дараахан Улаанбаатар хот тэг зогсолт хийж бүр гал тэрэг хүртэл түгжрэлд зогсож байсныг та бүхэн санаж байгаа биз.Түүнээс хойш ойрын үед түгжрэлээс салах гарц гаргалгаа байхгүй болсонтой нийслэлчүүд нүүр тулсан. Уг нь сонгуулиас өмнө түгжрэлийг бага ч болтугай бууруулчихвал сонгуульд нэр, нүүртэй баймаар сан. Гэтэл хотын дарга, түгжрэлийн сайд хоёр хотод хөдөлсөн болгоноос мөнгө хураана, хот руу орсон болгоныг богино хугацаанд гаргана гэхчилэн иргэдийн уурыг хүргэсэн мэдэгдэл хийж байсан. Тухайлбал, хотын төв рүү нэвтрэхдээ “татвар” төлдөг байхаар хуулийн төсөл боловсруулаад УИХ дээр хэлэлцүүлж байна. Их хурал дээр эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн уг хуулийн төсөл тун удахгүй батлагдах нь тодорхой байна. Хотын төвд Бага тойруу доторх хэсэг ирэх жилээс такстай болж, авто машинтай хүмүүс зүглэхээргүй болж байгаа нь энэ. Угтаа бол мөнгөтэй нэг нь хотын төвөөр холхиж, мөнгөгүй нь хотын төвд алхах хуулийн төсөл тун удахгүй Их хурлаар батлагдах гээд дуншиж байна. Төлбөртэй зогсоолын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар холтын захирагч Х.Нямбаатар "Хууль батлагдсанаар замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан. Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27000 төгрөг байна. 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. Замын хөдөлгөөний төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлнө. Жишээлбэл 1000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг. Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг зөвхөн ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна. Харин такси үйлчилгээг замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд 50 хувь хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан" хэмээн тайлбарласан. Энэ нь Х.Нямбаатарын нөгөө шорвог шийдвэрүүдийнх нь нэг байх. Иймэрхүү байдлаар дарга нар хотын түгжрэлийг шийдэж чадсангүй. Хэнд нь ч түгжрэл бууруулах сэтгэл, гардаж хийх ажил байхгүй учир түгжрэлийн улам түгжиж байна.
| ТҮГЖРЭЛИЙН ТҮГЖЭЭ Б.ДЭЛГЭРСАЙХАН |
|
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |