• Өнөөдөр 2024-05-14

Г.Дамдинням: Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваарийг өөрчлөх боломжтой

2024-02-23,   877

      УИХ-ын гишүүн Г.Дамдинням сурагчдын амралтын зохицуулалтын талаар тайлбар хийлээ.
 
   Тэрбээр, "Хичээл сургалтын үйл ажиллагааг хот суурин газарт хэвийн хуваариар явуулаад, хөдөө орон нутагт нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх боломж Боловсролын шинэ хуулиар бий болсон.
 
Байгалийн давагдашгүй гамшиг, зудын улмаас хөдөө, орон нутагт хүн хүч асар их дутагдалтай байна. Хичээл сургуульд явах бага насны хүүхдээ нэг нь дагаад сум суурин бараадах эсвэл мал ахуй, амьжиргааны эх үүсвэрээ хамгаалж мал дээрээ үлдэх гэсэн хэцүү нөхцөл малчдад маань тулж байна.
 
Мөн ахлах ангийн хүүхдүүд ч эцэг эхдээ туслах зайлшгүй нөхцөл байдал үүссэн байна. Бидний хэдэн гишүүд ч 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд хаваржилт хүндрэхээс өмнө бэлтгэл хангах зорилгоор БШУ-ны сайдад сурагчдын амралтыг зохицуулах бэлтгэл хангах тухай бичгийг явуулж байлаа.
 
Иймд Засгийн газар дээрх мэдээлэлдээ үндэслээд БШУ-ны сайд сурагчдын амралттай холбоотой зохицуулалтын шийдвэрийг Боловсролын багц хуультай уялдуулан яаралтай гаргах хэрэгтэй байна" гэв.
 
 

Г.Дамдинням: Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваарийг өөрчлөх боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188