Өсвөр насны хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргажээ.
Тодруулбал, Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглохыг уг захирамжид тусгасан байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ч.Номинчимэг "Насанд хүрээгүй хүүхдүүдэд электрон тахим худалдаалахтай холбоотой нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбоотой аж ахуйн нэгж байгууллагад санамж хүргүүлэх, анхааруулах самбарыг байршуулж эхэлсэн. Улмаар электрон тамхи худалдаалахдаа бичиг баримтыг нь шалгахгүй үйлчилгээ үзүүлсэн бол тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлтэй холбоотой хариуцлага ярина гэх журам батлагдсан. Одоо үйлчилгээний байгууллагуудыг бүртгэх ажил үргэлжилж байна" гэлээ.
| Нийслэлийн Засаг дарга насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглох захирамж гаргалаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |