Улстөрийнхөн цас, зуд далимдуулж, малчдад өвс тараах нэрээр сонгуулийнхаа Пи-Ар-ыг хийгээд эхэлчихсэн яваа. Сайд, гишүүдгүй мал, малчин хоёроо эргэхээр явсан тул Төрийн ордон одоогоор эзэнгүй байна гэхэд болно. Цагийн эрхээр цаг дулаарч, цас ханзрахтай зэрэгцээд хаврын чуулган эхэлж, улс төр “хална”. Энэ жилийн хаврын улс төр газрын наймааны асуудлаар эхлэх нь тодорхой болчихоод байгаа. Хаврын улс төр ер нь ширүүхэн эхэлнэ гэхэд болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 20 жил нийслэлийн газрыг хууль бусаар олгосон, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг зарж, хууль зөрчсөн асуудалд нээлттэй сонсгол хийх чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасан байдаг. Харин өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар газар олголттой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонгсол хийхээ мэдэгдсэн нь газрын наймааны "хулгайч"-дыг сонгуулиас өмнө зарлаж, нээлттэй сонсгол хийх нь бүр тодорхой болчихлоо. Хөдүүгээр сайхан ааш гаргаж яваа улстөрчид тойргоосоо буюу цас, зуднаас ирсэн даруйдаа хамаарал бүхий хүмүүстэйгээ газрын наймааны нээлттэй сонсголд дуудагдана гэсэн үг.

Сонгуулиас өмнө газрын наймааны асуудлыг хөндөхөөс өөр аргагүй бүр цаашлаад нээлттэй сонсгол хийхээс өөр аргагүйд хүрээд байгаа хэд хэдэн баримт, жишээ бий. Тодруулбал, Х.Нямбаатар өнгөрсөн аравдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсныхоо дараахан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүстэйгээ нийслэлийн газрыг хайр, найргүй зарж, “идсэн” болон 2009 оноос хойших автобуснуудын худалдан авалтыг шалгуулахаар үе үеийн хотын дарга нарын баримтыг АТГ-т өгөхөө мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 1999 оноос хойших хотын дарга нар буюу М.Энхболдоос эхлээд бүгдийг нь шалгуулна гэсэн юм. Үүний дараа хотын үнэтэй орон сууц, барилга, байшинтай хэсэг буюу “Дүнжингарав”-ын замын уулзварт 60 тоннын газ ачсан автомашин осол гаргаж, 2-3 удаагийн дэлбэрэлт болж, олон хүний амь эрсдэж, тухайн бүсэд байсан үнэтэй барилгууд шатсан ноцтой осол гарсан. Энэ үеэр мөн л газар олголтын асуудал хөндөгдсөн. Осол болсон тухайн газрын ойр орчмыг мөн төрийн томчууд ах, дүү, амраг садан, найз нөхдөдөө худалдаж, хувааж аваад зай завсаргүй барилга барьчихсан ноцтой асуудал дахин яригдсан. Ослын шалтгаан нөхцөлийг шалгахаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан 150 мөрдөгч бүхий Ажлын хэсгийнхэн ослоос гадна хууль бусаар газар олгосон байж болзошгүй ноцтой хэргийг давхар шалгах даалгаврыг Ерөнхий сайдаас авсан байдаг. Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон. Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус, хороолол босгох нь хэвийн үзэгдэл болжээ.
Хаврын чуулган эхлэнгүүд үе үеийн хотын дарга нарын болон тэдэнтэй хамаарал бүхий улстөрчдийн хууль бусаар газар олгосон байдлыг хэлэлцэж, УИХ-аар оруулна. Харин энэ үед нийслэлийн газрыг хууль бусаар зарсан болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийслэлийн газрын хууль бусаар эзэмшсэн хүмүүс сонсголын үеэр дуудагдаж, газрын наймааны хулгайч хэрхэн болсон тухайгаа ярих цаг нь удахгүй ирнэ. Тэд юу ярих, бичиг баримтаа яаж устгах тухай арга боловсруулаад эхэлчихсэн байгаа. Энэ үед цахим баримт бичиг чухал болохыг өмнөх сонсголуудын үеэр ярьж байсан. Ингээд нийслэлийн газрыг хууль бусаар бусдад олгосон гэмт хэргийг үе үеийн хотын дарга нар болон НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгаас эхлэх бол хууль бусаар нийтийн газарт эзэн суусан хэрэг Б.Наранхүүгээс эхлэлтэй болохыг манай сайтын сэтгүүлч “Эргэлт” сэтгүүлийнхээ гурав дахь дугаарт баримттай нийтэлсэн. Газрын наймааны сонсголд М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батбаясгалан тэргүүтэй болон үе үеийн газрын албаны дарга нар, Ерөнхий архитектор, Барилга, байгууламж ашиглалтад хүлээж авах улсын комиссын дарга нарыг газрын наймааны гэрчээр дуудах нь тодорхой. Мөн тэднээс гадна хэд хэдэн хотын дарга нараас газар авсан Б.Наранхүү, Улаанбаатар хотын хамгийн өндөр барилгуудын эзэн болох Т.Бадамжунай нар эхний ээлжинд дуудагдаж болзошгүй байна.
| ХАВРЫН УЛС ТӨРИЙН БАЙ НЬ ГАЗРЫН НАЙМААЧИД БОЛНО |
|
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |