Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон "Зудын аюул, гамшиг үүссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" дөрвөн зүйл заалттай УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, УИХ-д өргөн барих аж.
Тогтоолын төсөлд
-
Зудын аюул гамшигтай тэмцэх, хор уршиг хохирлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тусгай бодлого төлөвлөгөөг нэн даруй боловсруулж УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх
-
Зудын аюул гамшигт нэрвэгдсэн малчин иргэдийн (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан шаардлага хангаж буй) арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа хариуцан төлөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх
-
Зудын аюул гамшгийг даван туулсны дараах үеийн нийгмийн амьдралыг хэвийн болгох бодлогын хүрээнд малчин иргэдийг малын тоо толгойн татвараас хоёроос доошгүй жил чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх
Дээрх арга хэмжээг авахын тулд 2024 оны улсын төсвөөс зарцуулах зарлагын хэмжээг гурван их наяд төгрөгөөр танаж бууруулан 2024 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах гэжээ.
Ардчилсан нам: Малчдын зээлийг тэглэх тогтоолын төсөл өргөн барина |
|