• Өнөөдөр 2024-05-03

Улс төрийн намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө гаргана

2024-02-19,   469

       2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг нэгдүгээр сарын 10-нд баталсан. Хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар СЕХ мэдээлж буй. Тэгвэл улс төрийн намууд ирэх гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргаж, дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх юм байна.
 
       Харин бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хугацаатай байна.
 
     Дүгнэлт гарснаас тав хоногийн дотор нам, эвсэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд дахин хүсэлт хүргүүлэх боломжтой аж. Үүний дараагаар төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авахаас 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд өгөх юм байна. Сурталчилгааны зурагт самбаруудын байршлыг дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө мөн тодорхой заах аж.
 
     Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1-ний дотор байгуулна.
 
     Хэсэг байгуулсны дараа мэдээллийг гурав хоногийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллага, орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлэх заалттай. Ингэснээр 4-5 дугаар сард аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах ажил үргэлжилнэ. Мөн хэсгийн хороо, салбар комисс, төв комиссыг Сонгуулийн ерөнхий хороо байгуулна. Сонгогчдын нэрийн жагсаалтын тухайд дөрөвдүгээр сарын 29-нөөр эцэслэгдэнэ.
 
       Харин нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хүсэлтээ санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу ирэх дөрөвдүгээр сарын 28-ны дотор гаргаж өгөх юм.

Улс төрийн намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө гаргана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188