• Өнөөдөр 2024-05-03

Д.АМАРБАЯСГАЛАН: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ 256 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ИРЭХ САРЫН 25-НААС АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРСНЫ ДАРАА ОЛГОЖ ЭХЭЛНЭ

2024-02-18,   1667

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2022 оны ногдол ашгийг Сар шинийн баярын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс олгож эхэлсэн. Тэгвэл 1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгох шийдвэр гарчээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ""Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, үйл ажиллагаа нь эрс сайжран, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна. Үүний үр дүнд 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн та татварын дараах дүнгээр 256 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан ноогдол ашиг  олгоно. 
 
Эх орныхоо эрдэнэс баялгаас иргэн бүр хүртдэг шинэ сайн жишиг тогтож байна. Ийнхүү сайн жишиг хэвшин батжиж, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр иргэдийн хүртэх үр өгөөж жилээс жилд өссөөр байх болно" хэмээн мэдээлжээ.
 
 
 

 


Д.АМАРБАЯСГАЛАН: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ 256 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ИРЭХ САРЫН 25-НААС АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРСНЫ ДАРАА ОЛГОЖ ЭХЭЛНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 00:34:59
    Munhbayr: heden malchidaan bodoh staga bolson shvv malchid or gej otnii hodii boloo owos tejeelni vne tegert hadlaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 17:02:30
    Tumenbayr: 2-6nd ugsun huuhdiin noogdol ashig oroogui haanaas asuuh ve???
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188