Алдарт “10 хувь” хочит Ц.Даваасүрэн ч нүүрсний компанитай нэр холбогдоно. Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 28-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн А хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх тендерт “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК шалгарч, улмаар ЭТТ-2020/521 дугаартай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт анх удаа оролцоод, 799 тэрбумын тендерийг авсан. Тэгвэл “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн “хуурай” дүү нарынх нь компани.
Тодруулбал,
1.“Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг Дугарсүрэнгийн Отгонлхагва, Гончигбатын Батболд нар эзэмшдэг. Д.Отгонлхагва нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нэг сумынх. Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Харин Г.Батболд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул.
2.УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2004 оноос Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Харин “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар Ц.Даваасүрэнгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Даваасүрэн, Д.Отгонлхагва, Г.Батболд нар “Дэлтэй цэнхэр” МСУХ-г хамт удирдаж ирсэн. Сонирхуулахад, Д.Отгонлхагва нь аймгийн алдарт уяач, Г.Батболд нь манлай уяач цолтой.
3. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоороо 2007 оноос “Хотгойдын хурд” баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Ц.Даваасүрэнгийн зохион байгуулсан “Хотгойдын хурд” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Отгонлхагва, Г.Батболд нарын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК, Г.Батболдын дангаараа эзэмшдэг “Цагаан-Уул магнит” ХХК тус тус ажиллаж ирсэн.
4. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрөгч 2022 оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ныхоо бага хурлыг хуралдуулж, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Батболдод “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүний суудлаа шилжүүлж өгсөн. Ц.Даваасүрэн ийнхүү 18 жил удирдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоо “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батболдод шилжүүлж өгсөн нь тэд хэр ойр холбоотойг нотлон харуулж байгаа юм.

Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар нь УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн төрсөн дүүгээс нь өөрцгүй үнэнч дүү нар нь гэсэн үг. Тиймдээ ч Ц.Даваасүрэн нүүрс ухаж байсан түүхгүй “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт оруулж, улмаар 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад нь дэмжиж, нөлөөлсөн байж болзошгүй дүр зураг харагдаж байна.
| УИХ-ЫН ГИШҮҮН, БХБ-ЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН НУТГИЙН ДҮҮ НАРТАА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ААС 799 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧ ӨГСӨН ҮҮ |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |