УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Энэ нь том реформын хууль орж ирж байна гэж харж байна. Одоо зоригтойгоор, томоохон шинэчлэл хийх хэрэгтэй байна. Засаг захиргааны нэгжийг яаж нэгтгэх, төвлөрүүлэхийг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөгжихгүй байна. Монгол Улс сүүлийн 30 жилд хөгжихгүй байгаа шалтгаан нь сум, аймгууд болоод байна. Сум нь 2000-хан хүнтэй, төвдөө 500 хүн л амьдардаг. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьж байгаа чинь Монгол Улсыг хойш татаж байна. 330 сумаа нэгтгэе. Суманд ажлын байр алга. 3.3 сая хүнийг хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, ажлын байрыг нэмэх өөрчлөлт, эдийн засгийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: ААН-ийн орлогын албан татварын зарим хувь нь тухайн орон нутагтаа үлдэх, өмч, төсөв татварын асуудал, хот тосгоны асуудал ч хууль туссан. Хуулийн төсөлд зөвхөн томилгооны асуудал яригдахгүй.
Т.Доржханд: Монгол Улс сүүлийн 30 жилд хөгжихгүй байгаа шалтгаан нь сум, аймгууд болоод байна |
|