• Өнөөдөр 2025-03-16

Хөтлөгч Б.Төгөлдөрийг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Төгөлдөр бусдад зодуулсны улмаас тархиндаа хүнд бэртэл авч амиа алдсан харамсалтай хэрэг 2018 онд гарч байсан. 
 

Тодруулбал, 2018 оны  арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шѳнѳ Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Бид финанс" ББСБ-ын оффист уг хэрэг гарсан байдаг. Хэргийг шалгах явцад түүнийг бүлэглэн зодсон нь тогтоогдож, н.Батзориг, н.Тод-Эрдэнэ нарыг сэжигтнээр татсан юм. Улмаар тэднийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.11 /бүлэглэж/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон шалгажээ.  

 
Тэгвэл 2019 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж,  шүүх хурал удаа дараа хойшилсон байна. Ийнхүү 2020 оны есдүгээр сарын 1-нд уг хэргийн анхан шатны шүүх хурал болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хѳнгѳрүүлэн зүйлчилсэн байна.
 
Иймд хохирогчийн ард гэрийнхэн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргаж, хэргийг дахин шалгуулахаар болжээ. Н.Тод-Эрдэнэ, н.Батзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 10-нд болохоор товлогдоод байна.
 

Хөтлөгч Б.Төгөлдөрийг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-12 14:34:26
    бум: Далдагнаад нэг хүнлүү олуулаа дайрч алчаад ялаа ч үүрж чадахгуй !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 16:43:49
    ц: одооны хүүхдүүд ухаалаг утсанд хэт автаж унатах амрахаа ч мартсаншд хүүхэд юм болохоор гүйж харайна хальтарч унана янз бүрийн элднь пм болж бдг хүүхэд шуухадтай ноцолдоно тоглоом шоглоомоор толгойруугаа цохиулсан юм блуу гээд хардаад бодоод бх юм эцэг эхчүүд хүүхдийнхээ нүүр царайг сайн ажиж бграй бие нь өвдвөл зовиур шагалгаатай харагддаг юм энэ охиныг удаажээ хөөрхийдөө орны араар унахад ингэж доройтохгүйдээ ямар нэгэн юм болж сайн харахгүйдээ ум ма ни мад ми хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 12:02:19
    Zochin: Iim l archaagvi tor zasgta xeregjdgv xudlaa xuulita uls shvvdee xogjixgvldee iim bgd bwl
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 06:52:40
    Gerel: Hormoin dontoi buzar wmees bolj ungursun gsndee..zailuul
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-10 20:17:24
    Хаш: Энэ талийгаач чинь нөгаө Го . Баларч гуайн хүү шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-10 18:22:55
    Ххх: Тэр эхнэр нь ял авах байлгүй дээ.Ханиа зодуулаад үхэж байхад өмөөрдөггүй хормойн дэв шүгэлсэн хүний үрийг үхэлд,хэрэгт хөтөлсөн бузар эм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-09 21:02:49
    anonymous : Уул нь 3лаа шоронд суух хэрэгдээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-09 15:57:23
    Иргэн: Нээрэн бараг мартагдсан гэмт хэрэг одоо л нэг сураг дуулдлаа.Тэр сүрхий ББСБ хан нэг шөнө архидсан гэдэг.Тэнд гэргий нь хамт бсан гэдэг.Ажлаа тараад шөнө дөлөөр эхнэрээ авах гэж очоод согтуучуудад гүвдүүлсэн.Тэгээд тэнгэрт халисан...
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188