• Өнөөдөр 2025-03-15

З.Мэндсайхан: Би ажлаа авснаасаа хойш улаанбуудайг дотоодоосоо хангаж чадахгүй байгааг ойлгосон

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Бид цар тахлын үеийн гээд нэг удаагийн арга хэмжээ аваад байна. Үүнийгээ эдийн засгийн суурь болгон авч явдаг баймаар байна. Хөдөө орон нутагт цас зудтай хэцүү байна. Цаашид цогц арга авмаар байна. Гааль, НӨАТ-ын үнийг чөлөөлсөн ч нийлүүлэлт  байхгүй үнэ нь өсөөд байна. Үнэ өсөхгүй байхад арга хэмжээ авч ногоон тэжээлийн ургамлаа тариалдаг баймаар байна. 2022 оны төсөвтөө үүнийг суулгах хэрэгтэй. Жилээс жилд ургац хураалт багасч байна. Цааш цаашид ямар арга хэмжээ авах вэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээхэд ямар бодлого баримтлах вэ. Хивэг тэжээлийн хэдэн үйлдвэр байгаа вэ. Хивэг тэжээлийн үнэ нэмэгдэж байна. Энэ асуудал дээр ямар бодлого баримтлах вэ"
 
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Бүх төрлийн тэжээлийн үр хөнгөлөлтөнд орж байгаа. Ирэх жилээс АХБ-ны төсөл хэрэгжинэ. Сүүлийн 10 гаруй жил дотоодын улаанбуудайг дотоодоосоо хангадаг гэсэн ойлголттой байсан. Би ажлаа авснаасаа хойш сүүлийн 5-6 жил улаанбуудайг дотоодоосоо хангаж чадахгүй байгааг ойлгосон. Газар тариалан мал аж ахуй хоёр зөрчилдөж эхэлж байна. Бэлчээрийн аж ахуй газар тариалангаа татаж унагаахад бэлэн болчихлоо. Иймээс энэ асуудлыг ялгаж салгаж шийдвэрлэх явах хэрэгтэй. Хивэг тэжээлийн дөрвөн үйлдвэр бий.

З.Мэндсайхан: Би ажлаа авснаасаа хойш улаанбуудайг дотоодоосоо хангаж чадахгүй байгааг ойлгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188