• Өнөөдөр 2025-03-15

Энэ сараас тусгай үүргийн нислэгийг сэргээх эсэхийг судалж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр тусгай үүргийн нислэгийг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Шадар сайд Я.Содбаатар "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаанд гаднаас нислэг хүлээн авахгүй.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулбал бид иргэдээ татаж авна.  Гаднаас ирээд тусгаарлагдсан иргэд тусгаарлах байрнуудаа чөлөөлж байгаа учраас энэ сардаа тодорхой тооны тусгай үүргийн нислэг үйлдэхээр ажиллаж байна.
 
Судалгаа хийж, улс орнуудыг бүсээр нь авч үзэж байгаад хаанаас татахаа шийднэ. Нислэгийн тодорхой хугацааг ойрын үед мэдээлнэ. Франкфуртын нислэг цуцлагдсантай холбоотойгоор ихээхэн хүлээлт үүсч байгаа. Одоогоор яаралтай татах хүн харьцангуй цөөрсөн" гэлээ.

Энэ сараас тусгай үүргийн нислэгийг сэргээх эсэхийг судалж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188