Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Сайжруулсан түлшний нөөц ямар байгаа талаар Эрчим хүчний сайд Н.Тавибэх "Энэ жил нийслэлд 710 мянган тонн сайжруулсан түлш хэрэгцээтэй гэсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт 2800-3000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Хэрэглээ одоогийн байдлаар өдөрт 2800 тонн байгаа. Сайжруулсан түлшийг хийхэд ашигладаг недлингийн түүхий эд 517 мянга тонн нөөцтэй. Сард нийслэлийн сайжруулсан түлшний хэрэглээ 90 мянган тонн байгаа.
Хагас сарын хэрэглээтэй дүйцэх сайжруулсан түлшний нөөц бий. Улаанбаатар хотын сайжруулсан түлшний нөөцийг хангахаар нийслэлийн зүүн талд баригдаж буй шинэ үйлдвэрийн барилгын ажил 97 хувьтай явж байна. Энэ долоо хоногт хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа. Үйлдвэр ашиглалтанд орвол үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Цаашид сайжруулсан түлшний нөөц хангалттай болно. Ахуйн хэрэглэгч нарын нүүрсний үнийг 50 хувиар бууруулж байна. Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдээгүй. Цаашид нэмэгдэх шаардлага бий. Гэхдээ цар тахалтай холбоотой үнийг нэмэхгүй. Иргэд гэртэй байгаатай холбоотой цахилгааны хэрэглээ нэмэгдэж байна. Цаашид иргэд цахилгаан дулаантай холбоотой асуудлаар гомдол мэдээллээ утсаар өгөх боломжтой болж байгаа. Энэ талаар холбогдох газарт нь үүрэг өгсөн.
| Н.Тавинбэх: Хагас сарын хэрэглээтэй дүйцэх сайжруулсан түлшний нөөц бий |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |