• Өнөөдөр 2025-03-15

Засгийн газраас хөл хориог хэсэгчлэн 10 ХОНОГ СУНГАХ шийдвэр гаргажээ

 Засгийн газар өнөөдөр 17:00 цагаас ээлжит бусаар хуралдаж,  хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тэгвэл Засгийн газраас хөл хорионы дэглэмийг хэсэгчилэн 10 хоног сунгах шийдвэр гаргасан байна.
 
Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор  нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг арванхоёрдугаар сарын 1-11-ний өдрийн 6:00 цаг хүртэл хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдалд хэвээр үлдээхээр болжээ.
 
Мөн бусад аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх сарын 1-ний 6:00 цагаас бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болсон байна. Олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, жагсаал цуглаан спорт,  урлаг, үзвэр үйлчилгээг хориглож, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх аж.
 
 

Засгийн газраас хөл хориог хэсэгчлэн 10 ХОНОГ СУНГАХ шийдвэр гаргажээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188