Нэг иргэнийг гурван минутын дотор шинжилж байгаа учраас дараалал үүсгэх шаардлагагүй

Улсын онцгой комиссоос орон нутаг руу буцах хүсэлтэй 85 мянган иргэнийг шинжилгээ авч  буцаах шийдвэрийг  гаргасан. Ингэхдээ иргэд 119.mn цахим хуудсаар бүртгэл явуулж, тогтоосон цаг хугацаанд хамгийн ойр харьяа дүүргийнхээ шинжилгээ авах цэгт очих зохицуулалттай. Гэвч өнөөдөр шинжилгээ авах цэгүүд дээр бөөгнөрөл үүсэж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байгаа зургууд цахим орчинд түгсэн. 
 
Энэ талаар Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр  мэдээлэл өглөө. Тэрээр “Иргэдийг бөөгнөрүүлэхгүйн тулд урьдчилан зохион байгуулалт хийсэн ч техникийн шалтгаанаас болоод ирсэн дарааллаар нь оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Гэхдээ хүмүүс өнөөдөртөө багтаад шинжилгээндээ орж амжихаар байна. Дотор орж ажилтай танилцахад нэг иргэнээс гурван минутад багтан шинжилгээ авч байна лээ" гэх тайлбарыг өгсөн юм.  

Нэг иргэнийг гурван минутын дотор шинжилж байгаа учраас дараалал үүсгэх шаардлагагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-29 20:47:26
    : ийм л уялдаа тай ажиллаж байна даа. 10 хоногт хуваагаад хувиарилчиж чадаагүй албаны иргэдийн буруу
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188
ergelt.mn@gmail.com